Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 04 дугаар сарын мэдээ

2022.10.01
126 үзсэн

2016.04.27                                                                                                                                                               Дархан

  • 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн, Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа. Аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн 1 удааЗасаг даргын зөвлөлийн хурал 3 удаа, шуурхай хурал 3 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 18 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээны агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхзорилгоор аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн Баасан гараг бүр иргэдийг хүлээн авч уулзаж, 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд мэдээлж ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас 2016 оны Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа сурталчлах, иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын А/97 дугаар захирамжаар “Ухаалаг хэрэглээ, соёлтой үйлчилгээ” сэдэвт “Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөгийг 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан 50 цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, Дархан тээвэр ХК-ны гадна талбай болох 3 газар нийт 80 гаруй байгууллагуудын 250 гаруй албан хаагчид үйл ажиллагаагаа сурталчлан, иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын А/99 дүгээр захирамжаар Аж ахуй нэгжийн тооллого явуулах ажлын хэсэг байгуулан аймгийн хэмжээнд нийт 2200 аж ажуй нэгж байгууллага хамрагдан аж ахуй нэгж тооллого 60 хувьтай явагдаж байна.

Аймгийн Засаг даргын санаачлагаар “Шри Чинмойн Марафон” багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Өөрийгөө ялах” Дархан марафон гүйлтийн тэмцээнийг 04 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, төрийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн ил тод,нээлттэй,шударга, шуурхай, хүнд суртал,чирэгдэлгүй үзүүлэх, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог эрс нэмэгдүүлэх зорилгоор “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандарт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Аймгийн Засаг даргын А/04-01 дугаар захирамжаар “Чанарын удирдлагын хороо”байгуулагдан ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр 3 эрх зүйн баримт бичиг гарган, 9 удаагийн сургалтыг зохион байгуулж ажиллаа.

ISO 9001 стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд32 ажил тусгагдсанаас 12 ажил-100%, 4ажил-50%, 1 ажил-30%, 15/ажил хугацаа болоогүй/-0%-тай хийгдсэн 44,69%хувь2,23оноотой байна.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор орон нутгийн төсөвт 2,045.7 сая төгрөг төвлөрүүлэхээс 501.8 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 24.5 хувь буюу 1543.9 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 03 дугаар сарын 652 тайлан, татвар төлөгчдийн хүсэлтийг шийдвэрлэн өмнөх хугацааны 68 тайлан нийт 827 тайлан хүлээн авснаар Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 42375.2 мянган төгрөгийн буцаан олголт, 25374.9 мянган төгрөгийн ногдол, 1 дүгээр улирлын 397-н аж ахуй нэгжийн орлогын алба татварын тайлангаар 39298.6 мянган төгрөгийн, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын 646-н тайлангаар 1,823,865.2 мянган төгрөгийн ногдол баталгаажсан.

  • Хувь хүний орлогын албан татварын тайланг хэлтсийн даргын тушаалаар батлагдсан комисс материалыг шалгаж баталгаажуулан 3236 иргэнд 1799.3 сая төгрөгийг буцаан олгохоор тайлан ирүүлээд байна.
  • Санхүүгийн хяналт Шалгалтаар төлөвлөгөөт хяналт шалгалт 3, төлөвлөгөөт бус шалгалт 3, нийт 6 хяналт шалгалтыг явуулснаас 88,9 сая төгрөгийн зөрчил илэрч, 24,4 сая төгрөгийг орон нутгийн төсөвт, 64,5 сая төгрөгийг тухайн байгууллагын данс бүртгэлд тусгуулахаар шийдвэрлэсэн байна.
  • 2016 оны 01 дүгээр сарын 26-аас 04 дүгээр сарын 22-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 18,2 сая төгрөгийгаймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.

Өмнөх онуудын актын төлбөрийн үлдэгдлээс өссөн дүнгээр 16576,2 мянган төгрөг орон нутгийн төсвийн орлогод барагдуулсан байна. Актаар тогтоосон төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа байгууллагуудад хугацаанд ньорон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг анхааруулж ажиллалаа.

  • 3.
  • 4.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль зүйн яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 05 өдрийн А/83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймагт үйл ажиллагаагаа явуулж буй 33 сүм хийдүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж дүнг Хууль зүйн яаманд хүргүүллээ.

Аймгийн ИТХ, Хууль зүйн хэлтэс хамтран Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг төрийн байгууллага албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор төсөвт байгууллагуудын дунд зохион байгуулсан “Авилга, ашиг сонирхлын зөрчил түүний хор хөнөөл” сэдэвт ДЭВЖЭЭ тэмцээнийг зохион байгууллаа.

Цагдаагийн газарт иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 772дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 106дуудлага мэдээллийг хүлээн авч үзвэл нас барсан 6, бусдын биед гэмтэл учруулсан 25, хүчин 2, хулгай 42, ХАБАЖЭГХ 17, дээрэм 1, булаалт 2, танхайрсан 4, залилан мэхэлсэн 1, бусад 6 тус тус гарч бүртгэгдсэнийг материалжуулан шалгаж байна.

Авто зам, олон нийтийн үйлчилгээний төвийн зам талбай, гудамж талбайн замуудад хяналт тавьж 401 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 174 жолоочид 2.016.000 төгрөгний торгууль ногдуулж 206 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагааг 19иргэнд гаргажөглөө.

  • Саатуулах байранд 502 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 199, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 202, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60, бусад газраас 21, баар цэнгээний газраас 11, аж ахуйн нэгж байгууллагаас 9иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, цагдаагийн газрын хяналтын камераар болон биечилсэн байдлаартогтмол хяналт тавинажиллаж байна.Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 4 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт 1иргэнийгшилжүүлэн,ар гэр асран хамгаалагчид нь 9 иргэнийг хүлээлгэн өгч,Сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлагдсан 21 хүнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсанхүмүүсийнмэдээллийгзахиргааны тоо бүртгэлийн мэдээллийн болон “Папилон” санд орууллаа.
  • 5.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

Цагдаагийн газартай хамтран “Нэг л алдвал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, 78 оюутан оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд цагдаагийн газраас оюутан залуусыг гэмт хэрэгт холбогддог шалтгаан нөхцөлүүдийг танилцуулж, оюутан цагдаа хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Хүүхэд гэр бүлд чиглэсэн асрамж халамжийн үйлчилгээ эрхэлдэг СОС хүүхдийн хотхонд 02-17 насны 83 хүүхэд, Нарны хүүхдүүд хотхонд 6-18 насны 40 хүүхэд нийт асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд аймгийн хэмжээнд 123 хүүхэд өсч хүмүүжиж байна.

Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний 16 төвд 41 иргэн хамрагдан ажлын байраар хангагдан, 198 хүүхэд хамрагдаж байна.

“Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн гарын авлага 389 номыг ерөнхий боловсролын сургууль, “СОС”, “Нарны хүүхдүүд” асрамжийн төв бусад 13 байгууллагуудад хуваарилан өглөө.

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2016” улсын наадамд 2 хүүхдийн бүтээлийг Монголын хүүхдийн ордонд явуулж, Шонхоодой цирк, Bell Canto дууны дугуйлангийн хүүхдүүдийн “Бид хамтдаа Монголын ирээдүй” тайлан тоглолтонд дэмжлэг үзүүлж 6 хүүхдийг “Авъяас” алтан медаль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн холбооны 1 гишүүнд“Сайн үйлс” алтан медалийг гардууллаа.

Аймгийн хэмжээнд нийт 3 төрлийн сургалтад 409 насанд хүрэгчдийг хамруулж, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг 3 цахим хуудсад 22 төрлийн мэдээллийг байршуулж, орон нутгийн телевизээр 5 төрлийн мэдээлэл өгч олон нийтэд сурталчиллаа.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд Эрүүл мэндийн газар 2 нэр төрлийн 60 ширхэг компьютер, 4 төрлийн дагалдах хэрэгсэл нийт 137.622.695 төгрөг, Нэгдсэн эмнэлэгт 13 төрлийн компьютер тоног төхөөрөмж, 11 төрлийн566.354.224 төгрөгийн дагалдах хэрэгсэл тус тус хүлээн авсан.

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” салбаруудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах, “Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь ажлын баг, Номхон далайн баруун эргийн бүсийн төвийн мэргэжилтнүүд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласан.

“Улаан бурхан өвчний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар , Эрүүл мэндийн газар /ЭМГ/, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, ЭМГ-ын гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албаны төлөөлөл оролцсон хурлуудыг зохион байгуулж, Аймгийн Засаг даргын нөөц сангаас 21.0 сая, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын ДНХХөтөлбөрөөс 12.0 сая төгрөгний дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг халдварт, хүүхдийн болон яаралтай түргэн тусламжийн тасгуудад нийлүүллээ.

Улсын эрүүл мэндийн байгууллагууд өрх, сумын эрүүл мэндийн төв 8, нэгдсэн эмнэлэг 1, хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүд 3, ортой хувийн хэвшлийн 12 эмнэлэгт“Улаан бурхан өвчнийтархалтыг бууруулах чиглэлээр хийх ажлын зөвлөмжийг үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтийн хамт хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Улаан бурхан өвчний эмчилгээ, оношлогоо, тархвар судлалын арга хэмжээ” дотоодын сургалтыг 24 удирдах ажилтанд хийж 800 гаруй эмч мэргэжилтэнд түгээсэн. Улаан бурхан өвчний талаар нийт 115 байгууллагын 8500 албан хаагчдад сургалт сурталчилгаа хийлээ.

Хөнгөн атлетикийн бага насны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 р сарны 16-17-ны өдрүүдэд явагдаж тэмцээнд 9 байгууллагын 80 гаруй тамирчид оролцож багийн дүнгээр4-р сургууль,Од цогцолбор, 15-р сургууль тус тус шалгарлаа.

Монголын биеийн тамирын аваргын тэмцээний 14-р их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Пара жудо төрөлд Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай 6 тамирчин оролцожэрэгтэй 60 кг жинд н.Булган мөнгөн медаль , эмэгтэй 70 кг жинд н.Гантуул хүрэл медаль хүртлээ.

Аймгийн аварга шалгаруулах спорт явган аяллын тэмцээнийг энэ сарын 22-24-ны хооронд Дархан сум – Алтанхундага – Хавцал гэсэн маршрутаар талдаа 28 км зайд зохион байгууллаа. Тэмцээнд ахмадын 8 баг, залуучуудын 8 баг, хүүхдийн 8 баг мөн багийн хөгжөөн дэмжигч нийт 250 гаруй тамирчид 3 өдөр 2 шөнө аяллыг Биеийн тамир спортын газар, Уран байгаль клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 457 хүнийг ажилд зуучилж, 512 ажлын байрны захиалга бүртгэгдсэн байна. Шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 777, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1980, АМЧБОлгох зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 232 иргэн хамруулж, нийтийг хамарсан ажилд 45 хүн хамрагдаж, шинэ ажлын байр 250, Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжиххөтөлбөрт 18 иргэнхамрагдаж,21.5 сая төгрөг зарцууллаа.

Халамжийн тэтгэврийг 1837 иргэнд 894850.0 мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1591 иргэнд 317817.0 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 941 иргэнд 90600.0 мян төг, 48 ахмад дайчдад 27715.0 төг, жирэмсэн, хөхүүл 2801 эхэд 325245.0 мян төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6210 иргэнд 828760мян.төг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 5051 хүнд 180732.0 мян төг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 182 иргэнд 29166.0 мян төг,ОНОТХаламжийн үйлчилгээнд 151 иргэн хамрагдаж 25340 мян.төг авсан байна.

Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 12041.3 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 12112.0 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 100.3%-тай байна.

Тайлангийн хугацаандДархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13383 мянган тэтгэвэр авагчдад14.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжид 1903 иргэнд 137.7 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжид 588 иргэнд 406.9 сая төгрөг, оршуулгын тэтгэмжид 141 иргэнд 71.9 сая төгрөгийг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 23016 иргэнд 1480.5 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 10985 иргэнд 161.3 сая төгрөгийг, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 47 иргэнд 17.6 сая төгрөгийг, сувиллын зардалд 176иргэнд 55.8 сая төгрөгийг, ажилгүйдлийн даатгалын сангаас 246 иргэнд 303,5 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.

  • 6.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

2015 оны аймгийн төсвөөс 8 аж ахуй нэгжид 262 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.

Орхон сумын орон нутгийн хөрөнгийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 212,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл арга хэмжээ, Шарын гол сумын орон нутгийн хөрөнгийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 287,4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7 төсөл арга хэмжээний зураг төсвийг эцэслэн бэлэн болгох үүргийг Орхон сумын Засаг даргад өглөө.

Гудамж төслийнхөнтэй хамтран Дархан сумын гэрлэн дохиогүй авто замын уулзвар болон 14 км дугуйн замын ажлын зураг төсөл боловсруулах судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

“Хүүхэд хөгжлийн ордон”-ны, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртлэх 1,4 км авто зам болон орон сууцны гадна фсадны засвар шинэчлэлтийнажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 680,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 6 төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын баримт бичгүүдийг тус тус боловсруулжХААА-нд тендер зарлах захиалгыгхүргүүллээ.

“Аж үйлдвэрийн салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх мэдээллийн сан бий болгох” зорилтын хүрээнд үйлдвэрийн улсын тооллого зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2016 оны А/69 дугаар захирамжаар байгуулагдаж, тооллогын ажлыг эхлүүлснээр аймгийн хэмжээнд 241 үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас энэ сарын 22-ны өдрийн байдлаар 35 үйлдвэр мэдээллийн санд бүртгэлээ.

Тээврийн хэрэгслийн үзлэг явагдаж энэ сарын 22-ны байдлаар өссөн дүнгээр нийт 1750 тээврийн хэрэгслээс 91 сая төгрөгийн албан татвар, 1552 тээврийн хэрэгслээс 6,3 сая төгрөгийн агаарын бохирдлын татварыг тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

ХХААЯ-тай хамтран “Тариаланчдын улсын зөвлөгөөн-2016” арга хэмжээг амжилттай орон нутагтаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХАА-н техник үр бордоо, тоног төхөөрөмж болон арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд нийт 21 аж ахуйн нэгж оролцож үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулсан байна. Зөвлөгөөнд ХХАА-н сайд, ХХАА-н төрийн нарийн бичгийн дарга болон 12 аймгийн 600 гаруй тариаланч оролцлоо.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/77 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн 31 иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэхгэрээг шинэчлэн хийсэн бөгөөд4 сард50 гаруй иргэн хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийг судалжГазрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хуралдтанилцуулахаар бэлдээд байна.

Аудитын газрын даргын 2015 оны 02/91 тоот албан шаардлагын дагуу хийсэн ажлын тайланг нэгтгэж, аймгийн Засаг дарга танилцуулснаар 10 хоногийн хугацаатай “Шаардах хуудас”-ыг нийт 52 иргэн, хуулийн этгээдэд утсаар, шуудангаар, газар дээр нь очиж эзэнд нь өгөх болон гэрийн хаягаар хүргүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оныА/70 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон 17 иргэн, хуулийн этгээдэд эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг мэдэгдэх хуудсын хамт хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” ийг Дархан сумын хурлын зааланд зохион байгууллаа.

  • Шинээр төлөвлөгдсөн барилгын зураг төсөл хянах ажлын чиглэлээр:“Айгуль” ХХК-н 14-р хороололд барих орон сууц, үйлчилгээ, цэцэрлэгийн барилгын ерөнхий төлөвлөгөө, эх загвар зургийг хянаж баталгаажуулан, архитектур төлөвлөлтийн даалгавар өглөө. Төв паркийн эскиз зураг баталж, зургийн даалгавар, 4-р багт баригдах Худалдааны төвийн барилгын эскиз, Шарын гол сумын Авто машин цэнэглэх станцын эскиз, Орхон сумын төвийн ус хангамжийн ажлын зураг, 6-р хороололд байрлалтай 22-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын байршилтын зураг, 7-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн зураг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх объектуудын байршлыг тодорхойлж, эскиз зургийг бэлэн болгосон. Үүнд:Жишиг хорооллын 7 байршилт, Гэр хороолол дахь тохижилт -3байршилд, авто зам өргөтгөж авто зогсоол гаргах -9 байршил.

Барилга хөгжлийн төвд 8-р багт баригдаж ашиглалтад орсон 6-р цэцэрлэгийн барилгад чанаргүй хийгдсэн ажлыг дахин хийлгэх тухай албан тоот хүргүүллээ.Дархан сум 13-р баг ШУТИС-н өргөтгөлийн барилгын гүйцэтгэл 100%-тай , барилгаа ашиглалтад өгөхөөр комиссын бэлтгэл ажил хийгдэж байна.

Энх оршихуй” ХХК-н сургуулийн өргөтгөлийн барилга,Хүслийн хотхоны 3-р ээлжийн 56 айлын орон сууцны барилгыг техникийн бичиг баримтын иж бүрдэл, барилга угсралтын ажлын явцтай танилцсаны үндсэн дээр барилгыгтус тус ашиглалтадхүлээн авав.

Инженерийн шугам сүлжээний талаартехникийн зөвлөлийн хуралд оролцон 7 барилгын асуудал хэлэлцэн 4 барилгад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэлээ.

  • 7.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/85 дугаар тушаалын дагуу Сумдын мал эмнэлэг, үржлийн тасагтай 2016 онд хамтран ажиллах гэрээг 4 сумдын Засаг даргатай байгууллаа. 2016 оны үр дүнгийн үзүүлэлтийг салбар, салбараар батлуулж Хүнс хөдөө аж ахуй яаманд хүргүүллээ.

Мал аж ахуйн чиглэлээр:Мал аж ахуйн өвөлжилтийн цаг үеийнмэдээллийг 7 хоног бүр нэгтгэж холбогдох байгууллагад, мөн мал төллөлтийн мэдээг цаг тухай бүрд нь гаргаж хүргүүлэн ажиллаж байна. Мал төллөлт энэ сарын 21-ны байдлаар 2016 оны эхний төллөх хээлтэгчийн 51.4 хувь буюу 71.4 мянхээлтэгч төллөж төл бойжилт99,9 хувьтай байна.

Сумдаар авч үзвэл Дархан сум 38,9 хувь буюу 11802 толгой, Хонгор сум 53,3 хувь буюу 39118 толгой, Орхон сум 66,7 хувь буюу 11106 толгой, Шарын гол сум 50,7 хувь буюу 9421 толгой мал төллөсөн байна. Том малын зүй бусын хорогдол 0,2 хувь буюу538 толгой мал хорогдсон мэдээтэй байна..

ҮХААС, Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/54, А42, тушаалаар “Мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг” нийт4 сумын 37 малчин өрхөд олгох ажлыг зохион байгууллаа. Мөн малчин, мал бүхий 37 өрхөд баталгааны тэмдэг тарааж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар хаврын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээгзохион байгуулж, орон нутгийн нэгжүүдэд урьдчилгаа санхүүжилт болох26,5 сая төгрөгийг олголоо.

Энэхүү арга хэмжээнд шаардагдах 7 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газраас татан авч орон нутгийн нэгжүүдэд хуваарилан олголоо. Энэ сарын 20-ны байдлаар урьдчилан сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 7 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 115,8 мянган толгой мал хамрагдсан байна. Паразит өвчнөөс сэргийлэх туулгалт, боловсруулалтад өссөн дүнгээр 186,4 мянган толгой мал хамрагдсан байна.

Газар тариалангийн чиглэлээр: Энэ онд 9500 га-д үр тариа, 600 га-д төмс, 950га-д хүнсний ногоо, 250 га-д малын тэжээлийн ургамал, 3500 га-д тосны ургамал тариалж 10450 тонн үр тариа,7200 тонн төмс, 11400 тонн хүнсний ногоо, 300тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч 13500 га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулан тариалан эрхлэгчдийн дэмжих сангаас дотоодын нэг тонн үрийн буудайн үнийг 800,0 мянган төгрөгөөр урьдчилгаа төлбөрийг 10-30 хувь, нийлмэл бордоог 1 тонныг 400,0 мянган төгрөгөөр урьдчилгаа төлбөрийг 75 хувиар тооцон захиалгын дагуу үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байна.

Хөрс боловсруулалт болон тариалалтад ажиллах техникийн бэлэн байдлын мэдээгээр техник засвар 48,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгаль орчны чиглэлээр: Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, шаардагдах зардлын төсвийггаргаж батлуулансумдад хүргүүлж ажиллаа. Төлөвлөгөө төсвийн дагуу зарим зардлыг гаргуулан холбогдох байгууллагуудад шилжүүлээд байна.

Хаврын хуурайшилтын улиралд ажиллах 25 морин эргүүлүүдтэй гурвалсан гэрээ байгуулж заавар чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд 04 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн түймрийн хариуцлагатай жижүүр ажиллуулан өдөр бүр 15-16 цагт цагийн байдлын талаар БОНХАЖЯамны 93028004 утсанд мэдээлж байна.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлыг 4 дүгээр сарын 22-ны өдөр багц тус бүр дээр сонгон шалгарууллаа.

  • 8.Хяналт шалгалтын чиглэлээр:

Улаан бурхан 2016.04.18-ны байдлаар аймгийн хэмжээнд өссөн дүнгээрнийт 1792 өвчлөл бүртгэгдсэн. Зонхилон 0-11 сартай хүүхэд 209/11.7%/, 16-24 насны хүмүүс 724/40.6%/, 25-44 насны хүмүүсийн өвчлөл 432/24.1%/-ийг эзэлж байна.Халдвартын тасагт 37 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээнд маш хүнд 5 өвчтөн, халдвартын тасагт хүүхэд 31 буюу 83,8%, том хүн 6 буюу 16,2% нь эмчлэгдэж байна.

Аймгийн Засаг даргын А/73 дугаар захирамжийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу тохиолдол өндөр бүртгэгдсэн ерөнхий боловсролын 15, Жигүүр, Энэрэл, Оюуны Ирээдүй ЕБ-ын 4 сургууль, Дархан дээд, Дархан өргөө, ШУТИС, ХААИС, МСҮТ, Уул уурхайн политехник коллеж зэрэг нийт 6 их дээд сургууль, тэдгээр сургуулиудын дотуур байранд гүйцэтгэлийн шалгалт хийв.

Шалгалтад хамрагдсан 10 сургуульд 2016 оны 01-04 дүгээр сарын 14-ны байдлаар нийт 703 улаан бурханы өвчлөл бүртгэгдсэнээс 676 нь бүрэн эдгэрсэн байна. Ахлах ангийн нийт 18 сурагч, 9 оюутан улаан бурхан өвчнөөр эмчлүүлж байна. Нийт 1478 оюутан, 426 сурагч, 45 багш ажилчид улаан бурхан өвчний вакцинжуулалтад хамрагдсан байна.

Импортын хяналтаар:Улаанбаатар гурил, Милл Хаус, Хүнс импекс, Арвин хотгор,Өег ХХК, Дархан гурил тэжээл ХК-ий ОХУ-аас импортолсон 160 вагон буюу 11214т хүнсний улаан буудай, Дөрвөн-Өлзий ХХК-ий Чех улсаас импортолсон 42т төл сонгины үр, Дархан Нэхий ХК-ий ОХУ-аас үйлдвэрлэлийн зориулалтаар импортолсон 204.3т давс, Агротрейд импекс, М Ти Эс ХХК-ий БНХАУ-аас импортолсон 126.2 т ургамал хамгаалах бодис, 720т нийлмэл бордоо, Шунхлай петролеум ХХК-ий ОХУ-аас импортолсон 176.1т дизель түлшинд нийт 25 удаагийн хяналт хийн шийдвэр олгон гаалийн бүрдүүлэлтэнд шилжүүлж ажиллаа.

Экспортын хяналтаар:Батбуудай, Өнгөт хийц, Баатарууд тэнгэр ХХК, Дархан Нэхий ХК-ий БНХАУ,ОХУ, Итали улсад экспортолсон3450т рапс, 90т савх, 120т адууны мах, 3800ш үхрийнхагас боловсруулсан шир зэрэг бүтээгдэхүүнийг хяналтанд хамруулж экспортлов. Дархан Таннери салбарын Итали, Тайланд, Энэтхэг улсад экспортлох 4088ш үхрийн хагас боловсруулсан хөх шир, Баатарууд тэнгэр, Алижан ХХК-ий ОХУ, Казакстан улсад экспортлох 180т адууны мах, 15т адууны хар гэдэс, 13т үхрийн өлөн гэдэснээс дээж авч холбогдох лабораторид хүргүүлж ажиллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР