2016.06.30 Дархан
- 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа. Шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой18 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхзорилгоор аймгийн 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн50 санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.
БНЧУ-ын ЭСЯ-ны Орлогч дарга Олдржих Заяычекээр ахлуулсан Чехийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчлал хийж, Засаг даргатай уулзлаа.
Мөн Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан төлөөлөгчид 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт ирж айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд Дархан сумын 7-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай нэг бүлэг байгуулахад хөрөнгө оруулахаар боллоо.
Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон АНУ-ын Элчин сайд нарын уулзалтын бэлтгэл ажлыг ханган, уулзалтыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр АНУ-ын Техас мужийн Өирвинг хот болон Дархан хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа
АНУ-ын Техас мужийн Өирвинг хот, АНУ-ын Техас мужийн Аустин хот, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Глаустер, Челтэнам хоттой тус тус харилцаагаа сэргээж ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын А/210, А/211, А/217 дугаар захирамжаар Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дархан сум долоодугаар сарын 18-20-ны өдрүүдэд Орхон сум долоодугаар сарын 15-16, Шарынгол сум долоодугаар сарын 16-17, Хонгор сум долоодугаар сарын 17-18-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар боллоо.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах, төрийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн ил тод,нээлттэй,шударга, шуурхай, хүнд суртал,чирэгдэлгүй үзүүлэх, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог эрс нэмэгдүүлэх зорилгоор “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандарт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Аймгийн Засаг даргын А/04-01 дугаар захирамжаар “Чанарын удирдлагын хороо”байгуулагдан ажиллаж ISO 9001 стандартыг нэвтрүүлэж буй байдалд баталгаажуулалтын аудит хийгдэж Стандартчилал хэмжил зүйн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газры Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2015 стандартын гэрчилгээ, Орхон сумын ЗДТГ-т ЧУТ-ны MNS 9001:2010 стандартын гэрчилгээг тус тус авлаа.
Эдийн засгийн бодлогын хүрээнд:
Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 05 дугаар сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.
2016 оны 05 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 6610.1 сая төгрөг төвлөрөхөөс 5779.2 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 87.4 хувь буюу 830.8 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 685.0 сая, газрын төлбөр 49.8 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 64.3 сая, Газрын дуудлага худалдааны орлого 200.0 сая төгрөгөөр тус тус тасарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэж заасныг үндэслэн 2016 оны 6 сарын 2-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2016 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж төсвийн орлонын эх үүсвэрийг нийт 2260.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 17753.8 сая, зарлагыг 19018.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус батлууллаа.
2016 оны 06 дүгээр сарын 30-ний байдлааророн нутгийн төсвийн гүйцэтгэл батлагдсан төсөв 13510,5 сая төгрөг олгохоос орлогын төлөвлөгөөний биелэлтээс хамаарч 10532,8сая төгрөгийн санхүүжилт олгож 2978,0 сая төгрөгийг орлогын төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаа хэрэгжих хугацаа болоогүй байгаа зардлуудын санхүүжилтийг дутуу олгож 127,1 сая төгрөгийн хэмнэлттэй байна.
2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1,729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн санхүүжүүлсэн байна.
Аймгийн төвөөс сумдад олгох татаас 482.4 сая төгрөгийн санхүүжилтийг батлагдсан төсвийн хуваарийн дагуу 100 хувь олгож ирсэн.
2016 оны 06 сарын 25-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,908.7 сая төгрөг төвлөрүүлэхээс 863.2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 45.2 хувь буюу 1045.5 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.
Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн 127хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснээр татвар төлөгч тайлан засварлах, тайлангийн хугацаа сунгуулах, илүү төлсөн татварыг бусад татварын дутууд суутган тооцож 69 татвар төлөгчид биечлэн зөвлөгөө өгч ажиллалаа.
НӨАТ суутган төлөгчийн тайланг нийт 847 тайлан хүлээн авахаас цахимаар тайлан ирүүлсэн 707 тайлан хүлээн авч, тайлангийн ирц83.5 хувьд хүрсэн байна. Цахим тайлангийн системээр давхардсан тоогоор 39-нтатвар төлөгчийнтайлан завсарлах, тайлангийн хугацаа сунгуулах болон бусад хүлээн авч холбогдох албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэнхариуг цахимаар татвар төлөгчид мэдэгдэн,тайлан тушаах хуулийн хугацааны талаар сурталчлан ажиллаж байна.
2016 оны 01 дүгээр сарын 26-аас 06 дугаар сарын 25-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 29.2 сая төгрөгийгаймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.
Өмнөх онуудын актын төлбөрийн үлдэгдлээс өссөн дүнгээр 21,861.1 мянган төгрөг орон нутгийн төсвийн орлогод барагдуулсан байна.
- 2.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:
Шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудаар Хууль зүйн яамнаас төрийн байгууллагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулан Дархан сумын 416 иргэнд, Хорих 435 дугаар ангийн 51 албан хаагчдад сургалт зохион байгуулж, орон нутгийн телевизүүдээр сурталчиллаа.
Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас1069дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 160дуудлага мэдээллийг хүлээн авч үзвэл нас барьсан 8, бусдын биед гэмтэл учруулсан 59, хүчин 1, хулгай 45, ХАБАЖЭГХ 14, дээрэм 2, булаалт 2, байгаль хамгаалах журмын эсрэг 1, бусад 28 тус тус гарч бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.
Авто зам, олон нийтийн үйлчилгээний төвийн зам талбай, гудамж талбайн замуудад хяналт тавьж 1 алба хаагч 8 зөрчил илрүүлэн иргэд байгууллагаас ирүүлсэн 15 өргөдлийн дагуу камер шүүж тухайн иргэнд хариу өгсөн. ЗЦТасгаас 3 алба хаагчид ажиллаж 415 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 165 жолоочид 2,850,800 төгрөгний торгууль оногдуулж 175 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагааг 95иргэнд гаргажөгсөн.
- 2016 оны06-р сард саатуулах байранд 504 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 554, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 250, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 үүнээс эмэгтэй 25иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, цагдаагийн газрын хяналтын камераар болон биечилсэн байдлаартогтмол хяналт тавин ажиллаж, Эмнэлэгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 5 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт 1 хүнийг шилжүүлэн,ар гэр асран хамгаалагчид нь 10 иргэнийг хүлээлгэн өгсөн байна.
- Цагдаагийн газраас “Би гэр бүлдээ хайртай” нөлөөллийн сургалтыг зохион байгуулж гэр бүлдээ байнга төгшүүр төрүүлдэг, саатуулагдсан, баривчлагдсан 35, захиргааны хяналттай 15 иргэнийг хамруулан “Би гэр бүлдээ хайртай” нөлөөллийн сургалтыг долоо хоног бүр зохион байгуулж, баталгаа гаргуулан, санал хүсэлтийг авч ажиллав.
“Иргэн таны төлөө” ажлын байрны сургалтаар 3 байгууллага, ААН-ийн 180 ажилтан, алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийлэл-хүүхэд хамгаалал”, “Цахим гэмт хэрэг ба кибер дарамт” сэдвээр сургалт зохион байгуулж, зурагт хуудас, танилцуулга, сэрэмжлүүлэг түгээж байна.
Аймгийн Цагдаагийн газар Улаан Загалмайн хорооны сайн дурын 45 ажилтнуудыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхижуулах сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулан хамтран ажилласан.Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хараа голын эрэг орчмоор амарч зугаалсан 450 иргэдэд анхааруулга өгч, 850 ширхэг санамж сэрэмжлүүлэг тараан өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6 удаагийн анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.
Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 88 удаа хийснээс хүндэвтэр гэмтэл 8, хөнгөн гэмтэл 39, хүнд 0, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болон гэмтлийн зэрэгт хамааралгүй 41 үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. 6 удаа шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан.
Криминалистикийн чиглэлээр хэрэг учралын газрын үзлэгт 61удаа оролцож ажилласнаас хүн амь учралын 4хэрэг, хулгай 29, зам тээврийн осол 24, бусад 4 хэрэгт үзлэгхийж, хэргийн газраас 45 гарын мөр, гутлын мөр 18 ш, бусад ул мөр 7 ш тус тусбэхжүүлж, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор криминалистикийн харьцуулах 64 шинжилгээхийждүгнэлт гаргаж, Гарын хээнийсанд 52 хүний гарын дардас, 26 ш гарын мөр кодлон баяжилт хийгдсэн байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд: Энэ сард аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 1 нэгдсэн арга хэмжээ, 2 удирдамжит шалгалт зохион явуулахад нийт 464 обьект, 1473 айл өрх хамрагдаж гамшиг, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 974 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг арилгуулж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 26, мэдэгдэл 43,танилцуулга 7 бичиж, хууль тогтоомж, галын аюулгүй байдлын дүрэм норм зөрчсөн 2 албан тушаалтныг100.000 төг, 2 иргэнийг 626.000 төг бүгд 726.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож ажиллаа.
Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 59 ААНБайгууллагад олгож 737.500 төгрөг, зөвшөөрөл 1 ААНБайгууллагад олгож 100.000 төгрөг, барилгын зураг төсөл 4 удаа хянаж 200.000 төгрөг, 726.000төгрөгийн захиргааны арга хэмжээ болон галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл зэрэг нийт торгууль, төлбөр хураамж 1.763.500 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвттөвлөрүүлэн ажиллаа.
Энэ сард гарсан обьектын гал түймрийн тоо 20, хохирол 804.500 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20% буурсан, хохирол 6 дахин буурсан үзүүлэлттэй байна.
- 3.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:
Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:
Аймгийн Засаг даргын санаачилгаар Дарханд хэрэгжиж буй “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн хүрээнд Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг үнэлэх тестэд аймгийн нийт ахлах ангиа төгсөж буй 1437 хүүхдийг хамруулсанытестийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг сурагчдад гардуулав.Төсөл нь төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээрх үнэлгээний тест нь 53 евро буюу 120 мянган төгрөгийн үнэтэй ч аймгийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр сурагчдыг үнэ төлбөргүйгээр хамруулсан байна.
ЕБС-ийн 9, 12-р ангийн суралцагчдын гэрчилгээний дүн тулгах, баталгаажуулах ажлыг гүйцэтгэж, суурь боловсролын гэрчилгээг 551 сурагчдад,бүрэн дунд боловсролын гэрчилгээг 1415 сурагчдад, нийт 1966 гэрчилгээг олгосон байна.
Аймгийн хэмжээнд2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгууллаа. Энэ онд аймгийн хэмжээнд 1443 суралцагсад, иргэд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
Хүүхдийн номын ордон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээний дагуу 6-р сарын 6-ны өдрөөс эхлэн Зулзагын зусланд Нүүдлийн номын сан ажиллуулж эхэллээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ”Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор явагдсан “Жаргалтай Дарханы хүүхдүүд” баярын арга хэмжээний хүрээнд нийт:69 төр баТББ-ууд,45 тэмцээн уралдаан,арга хэмжээг зохион байгуулж,2250 хүүхэд,421 насанд хүрэгч оролцож,давхардсан тоогоор 13000 гаруй хүүхэд хамрагдаж,87 шагнал медаль,1137 хүүхдэд бэлэг гардуулж өглөө.
“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” уриан дор Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулиуд болон “Насанд хүрээгүй хүнийг ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг олон нийтэд түгээж, сурталчилан, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хүүхдийн аюултай хөдөлмөрийн талаар видео бичлэг үзүүлж сургалт зохион байгууллаа. /Сургалтад хамрагдсан хүүхэд эр 243, эм 225 нийт 468 хүүхэд/. Мөн өдрийг угтаж сумдын 6-11-р ангийн хүүхдүүдийн дунд хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг аймгийн хөл бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж 126 хүүхдийг оролцуулан эхний 3 байр эзэлсэн 66 хүүхдийг шагнаж урамшууллаа.
Эрүүл мэнд, спортын чиглэлээр:
Архигүй Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зөв амьдрал” нэгдсэн арга хэмжээнд84байгууллагын 262 хүн оролцлоо.Арга хэмжээний үеэр шийдвэр гаргагч нарт нөлөөллийн, архины хамааралтай иргэд болон тэдний гэр бүлд танхимын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд оролцогчдыг нийтийг хамарсан ажилд хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулна.
Аймгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байггууллагад тусгай зөвшөөрлийн дүгнэлт гаргах комисс хуралдаж,18 байгууллагын хүсэлтийг хүлээн авч, хэлэлцсэнээс 17 байгууллагынүйл ажиллагааг дэмжсэн.
Дэлхийн Цусны Донорын өдрийг тохиолдуулан”Цус амьдралын -Амин холбоо” уриатайгаар Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв нь Улаан Загалмайн Хороотой хамтран донорын өдрийг тэмдэглэн цусны донорууддаа хүндэтгэл үзүүллээ. Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв нь эгнээндээ бүртгэлтэй 2396 донортойгоор үйл ажиллагаа явуулж тус өдөрлөгийн хүрээнд “Хүндэт донор”, “Идэвхтэн донор”,” Донор хамт олон”-оор шалгаруулж,өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулж баяр хүргэлээ.
Нэгдсэн эмнэлгийн цусны төвийн хэвийн үйл ажиллагаагхангаж, Цусны банкыг цусны төв болгон тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор ЭМСЯам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл Мэндийн хөгжлийн хөтөлбөр 5,6” хүрээнд671.798.5 сая төгрөгний тоног төхөөрөмж ,эмнэлгийн багаж хэрэгслэлээр хангагдсан байна.
- Монгол-Оросын дипломат харилцаа байгуулагдсаны 95 жил, Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн хүрээндБуриад бөхийн үндэсний бөхийнаварга шалгаруулах барилдаан боллоо.Барилдаанд:
- -Монгол улсын заан Бумбаяр ахлагчтай Увс аймгийн “Алдартан” дэвжээ
- -Улсын гарьд Гончигдамбаахлагчтай Завхан аймгийнДаян дэвжээ
- -Б.Бат-Өлзий, Ш.Мөнх-Одахлагчтай Ховд аймгийнМанхан дэвжээ
- -Дархан Ус суваг Мишиг ахлагчтай Дархан гал Хүчтэн дэвжээний 24 бөхчүүд багаараа тойргоор барилдаж “Алдартан дэвжээ” тэргүүллээ
МБАТ-ний 14-р их наадмын Пара хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид 16 аймаг, 5 дүүрэг, 21 байгууллагын 250 гаруй тамирчидтай өрсөлдөж алт-3, мөнгө-2, хүрэл-2 медаль хүртэж багийн дүнгээр 1-р байранд орлоо.
Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Дархан-Уул аймгийн баг тамирчид алт-6, мөнгө-2, хүрэл-7 медаль хүртэж багаараа 1-р байранд шалгарч алтан медалийн эздээр шалгарлаа
Улаанбаатар марафон олон улсын бүх нийтийн гүйлтэнд Дархан-Уул аймгийн хөнгөн атлетикийн тамирчин Номин олорлцож шагналт 4-р байранд шалгарлаа.
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 1100 хүнийг ажилд зуучилж, 1044 ажлын байрны захиалгабүртгэгдсэн байна.шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 1279, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1825, АМЧБОлгох зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт1166 иргэн хамруулж, нийтийг хамарсан ажилд 302 хүн хамрагдаж, шинэ ажлын байр1023 , Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт 483 иргэнхамрагдаж,696.1 сая төгрөг зарцууллаа. ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 156иргэн хамрагдаж, 61.2 сая төгрөг тус тус зарцууллаа.
Халамжийн тэтгэвэрийг 1837 хүнд 1213900.6мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1591 хүнд 548696.6 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 985 иргэнд 358806.5 мян төг, 48 ахмад дайчдад 42659.5 төг, жирэмсэн, хөхүүл 2815 эхэд 492231.1 мян төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6276хүнд 856470.0мян.төг,ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 5268 хүнд 285443.7 мян төг, ХБИ-ийн нийгмийнхамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 204 хүнд 50553.5 мян төг,ОНОТХаламжийн үйлчилгээнд 151 иргэн хамрагдаж 316905 мян.төг авсан байна.
- Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 12041.3сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 12112.0сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 100.3%-тай байна.
- Тайлангийн хугацаанд дархан, хонгор, орхон, шарын гол сумдын өндөр нас,тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13356 мянган тэтгэвэр авагчдад21.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжинд 2885 иргэнд 240.9 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 878 иргэнд 722.8 сая төгрөг, оршуулгын тэтгэмжинд 220 иргэнд 142.0 сая төгрөгийг,Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 36969 иргэнд 2314.8 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 15652 иргэнд 242.3 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 68 иргэнд 21.4 сая төгрөгийг, хиймэл эрхтэн, протезийн төлбөрт 0 иргэнд 0 мянган төгрөгийг, сувилалын зардалд 477 иргэнд 151.4 сая төгрөгийг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 375 иргэнд 548,0 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.
- 4.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:
Дархан-Уул аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн төсвийнхөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1179.6 саятөгрөгийн төсөвт өртөг бүхий 7 төсөл арга хэмжээ, 401,4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 3 төсөл арга хэмжээ, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй Засгийн газрын ХЭҮЗ-ийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр төслийн санхүүжилт 140.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Дархан сумын 4-р баг 22-р хороолол, Дархан өртөөний хойно нийтийн үйлчилгээний зориулалттай газарт баригдах Худалдааны павильоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын баримт бичгийг боловсруулжХААА-нд тендер зарлах захиалгыгөглөө.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 7,8 сая.төгрөгийг 13-р цэцэрлэгийн салбар бүлэг болох Ширээ нуруун дахь цэцэрлэгийн гадна бохир усны шугам, цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтэнд, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 161,7 сая төгрөгийн санхүүжилтийг 13 аж ахуйн нэгж байгууллагадтус тус олголоо.
Аймгийн Засаг даргын 2016 оныА/207 дугаар тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацааг сунгахтухай захирамж батлагдан гарч тус захирамжийн 1,2,3,4 дүгээр хавсралтанд тусгай зөвшөөрөл олгогдохоор шийдвэрлэгдсэннийт 234 аж ахуйн нэгж байгууллагуудаас2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Дархан сумын 13, Хонгор сумын 1 аж ахуйн нэгж байгууллагад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олголоо.
Тээврийн хэрэгслэлийн үзлэг явагдаж энэ сарын 01-ны байдлаар өссөн дүнгээр нийт 6855 тээврийн хэрэгслээс 444,4 сая төгрөгийн албан татвар орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагын ХХААБ хамтран хэрэгжүүлж буй Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны Техник туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд “Малын тэжээлийн ургамал тариаллах технологи”, Хятад улсын таримал тэжээлийн ургамал төрөл зүйл сэдэвт сургалт, танилцах аялалыг зохион байгуулан Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:
Дархан сумын нутагт үйлчилгээ, амины орон сууцны зориулалатаар газар шинээр эзэмшүүлэхээр шийдэрлэсэн 19 иргэн, 4 хуулийн этгээдтэй газар эзэмших гэрээг байгуулж ажиллаа.Газраа өмчилж авсан 57, өмчлөлийн газраа хуваалгасан 2, эрх шилжүүлсэн, худалдсан 9, бэлэглэсэн, өвлүүлсэн 2, хамтран өмчлөгч хасуулсан 1, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн 41, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, банкинд барьцаалах зэрэг шалтгаантай нийт 103 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын зураг гаргаж үйлчиллээ. Төрийн өмчийн газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өмчилсөн газраа сунгаж хашаа хатгасан 2 иргэн,1 ААНБ байгууллагад шаардах хуудас өгч, газар эзэмшлийн улсын бүртгэлийн дэвтэрт нийт 68 иргэн, 5 ААНБ-ыг бүртгэн, гэрээ, гэрчилгээг үүсгэн баталгаажуулсан
Тус аймгийн хэмжээнд “Геодезийн цэг т эмдэгийн тооллого хийх тухай” ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2016 оны А/228 дугаар захирамжаар байгуулж, 4 суманд байгаа геодезийн цэг тэмдэгтийг тоолох ажлыгэхлүүлж энэсарын 21-ны байдлаар 56цэг тэмдэгтийг газар дээр очиж шалган фото зургаар баталгаажуулан бүртгэл хөтлөөд байна.
Ажил үүргийн хуваарийн дагуу 4, 5, 8, 13, 14, Өргөө баг дээр ирсэн 32 өргөдлийг судалж,газар дээр нь очиж үзэх шаардлагатай 8-н иргэний хүсэлтийн дагуу очиж үзэж судалсан, газрын эрх зүйн харилцааг шийдвэрлэх хуралд материалыг оруулж шийдвэрлэсэн.
Газрынтөлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт энэ сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр 214,1 сая төгрөг буюугүйцэтгэл32,8 хувьтай явж байна.
Хагас жилийн байдлаар 247 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдлээ.
Дархан-Уул аймгийн нутгийн удирдлагын ордны эскиз зургийг бэлэн болгож, Дархан хотын хуримын ордны их засварын 447 сая төгрөгтэй зураг төсвийг боловсруулж гаргалаа.
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг төсвийн тодотголоор оруулж батлуулан15-р багийн төв, ахуй үйлчилгээний төв -500 сая,авто замын мөнгө хураах пост – 75 сая төгрөг, хуримын ордоны шинэчлэлт – 266 сая төгрөг, 29-р хороололын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх -56.0 сая төгрөгийн зураг төсвүүдийг бэлэн болгох ажлуудыг зохион байгуулж ажиллаа.
- Дархан сумын 7-р цэцэрлэгт өргөтгөл хийж2 анги нэмж барих ажлыг 100 сая төгрөгний хөрөнгөөрбарьж байгуулан энэ оны 9-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
- 2016 онд төсөл сонгон шалгаруулалтааролгох 41 байршлын зурганд “ДДС” ТӨХК, “Дархан ус суваг” ОНТӨХК, “ДСЦТС” ХК, Аймгийн ОБГазруудтай зөвшилцөж, байршилтын зургуудыг хийж дуусгав. 13-р баг Их сургуулийн гудамжинд хийгдэж байгаа цэвэр усны 200м урт Ф200мм голчтой шугамын угсралтын ажилтай газар дээр нь явж танилцан зааварчилгаа өгсөн. Тус 200м шугамын угсралтын ажил дуусаж, газар шорооны ажил явагдаж байна “Минж Проперти” ХХК-н 4-р хороололд барих 60 айлын орон сууцны барилгад, мөн нийгмийн даатгалын өргөтгөлийн барилгад, “Өсөх сансар” ХХК-ний хүүхдийн цэцэрлэгт барилгын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, Дархан сумын 13-р баг, 30-р хороололд байршилтай 2 давхар лабораторийн барилгад барилга ашиглалтанд авах комисс ажиллуулж, 2 иргэн зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлж суурь ухсан байсныг зогсоож албан шаардлага хүргүүллээ.
- 5.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг үе шатны төлөвлөгөө /2017-2021/ саналыг бусад хэлтсүүдээс авч нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. ҮСХ-ны даргын 2015 оны А/12 тоот тушаалаар батлагдсан “Хүнсний аюулгүйбайдлын статистик тооцох аргачлал”-ын дагуу статистик мэдээ, 2016 оны хүнсний хэрэгцээг үндэслэн 2016 оны 05-р сарын 31-ний байдлаар хүнсний хангамжийг тодорхойлон гаргаад байна. Үүнд: гурилаар 8951.7 тн буюу 2.9 дахин их, мах, махан бүтээгдэхүүнээр 113.5 тн буюу 4.9 хувь, ургамлын тосоор 276,9 мян.л буюу 92,4 %, сүү, сүүн бүтээгдэхүүнээр 110.3 мян.л буюу 2.5 хувийг, саалинд хамрагдсан малын тоогоор 1892,6 мян.л буюу 43,2 хувийгтус тус хангасан байна.
Мал аж ахуйн чиглэлээр: Хаврын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байна. Энэ сарын 15-ныбайдлаар урьдчилан сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 7 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 219,6 мянган толгой мал хамрагдсан ба хэрэгжилт 99.8 хувьтай байна.
Паразит өвчнөөс сэргийлэх туулгалт, боловсруулалтанд өссөн дүнгээр 421,8 мянган толгой мал хамрагдсан байна.
Хээлтүүлэгч малын бруцелёзын шинжилгээнд 110бух 1524 толгой хуц, ухна, эм хонь, ямаа хамрагдсанаас одоогийн байдлаар бруцеллёз өвчтэй хээлтүүлэгч гараагүй байна.
- Энэ сарын 15-ны байдлаар оны эхний төллөх хээлтэгчийн 89,3 хувь буюу 123,9 мянган хээлтэгч төллөн төллөлт 99,8 хувьтай бойжиж байна. Том мал 623 толгойхорогдсон байна.
МУ-ын Засгын газрын 2016 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, мөн ЗГ-ын 2016 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, малчдад ажлыг сурталчлах чиглэлээрУлсын мал эмнэлэг, үржлийн газар, Төрийн банк, Хаан банк, Нийгмийн даатгалын хэлтэс болон сумдын ЗДТГазрууд хамтран ажиллаж малчдын асуулт болон өргөдөл санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, малчидтай холбогдолтой шинээр гарсан хууль, тогтоол журмыг танилцуулав.
Аймгийн хэмжээнд үржүүлж буй бог малын хээлтүүлэгчийг зоо-мал эмнэлгийн үзлэгт хамруулан хянан баталгаажууллаа.
Аймгийн Үйлдвэр технологын парктай хамтран малчид фермерүүдийн дунд саалийн үнээний фермер байгуулах, луувангийн тариалалт, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр төсөл боловсруулах сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав.
Газар тариалангийн чиглэлээр: Энэ онд нийт 49 аж ахуйн нэгж, 62 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 32 аж ахуйн нэгж төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэн нийт 15418.7 га талбайд тариалалт хийж, 13.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.
Хаврын тариалалтанд зүтгэх хүчний трактор 136, үрлэгч 113, чиргүүл дүүжин техник 236 ажиллаа. Аймгийн хэмжээнд нийт 18449.5 га талбайд тариалалт хийлээ. Үүнээс: үр тариа 11660 га-д, төмс 570,2 га, хүнсний ногоо 1255.3 га, малын тэжээл 170 га, тосны ургамал 4794 га-д хийгээд байна.
ХХАА-н сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг үндэслэн ХАА-н техник хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд бага оврын FOTON-250 маркийн бага оврын тракторыг зээлээр олгох ажлыг ХХААЯ-ны ТЭДСантай хамтран зохион байгууллаа. Буудай тариалсан 40 аж ахуйн нэгж, иргэдийн 9672 га талбайг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж дүнг ХХААЯ-нд хүргүүлсэн байна. Энэхүү дүнгээр 60.2 хувь буюу 5831.9 га нь сайн, 39.7 хувь буюу 3839.8 га онц үнэлгээтэй дүгнэгдсэн байна.
Байгаль орчны чиглэлээр: Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг угтан Ерөнхий боловсролын 9-р сургуулийн 4-р ангийн сурагчдад, “Байгаль дэлхийгээ аваръя”, “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа”, “Цөлжилт, газрын доройтол түүний шалтгаан, хор уршиг, бидний амьдрал ахуйд үзүүлэх сөрөг үр дагавар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
- БОАЖГ-ын эзэмшлийн мод үржүүлгийн газартмод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан 7 аж ахуйн нэгж, байгууллагад газар хэмжилт хийн тэмдэгжүүлэх ажлыг Дархан сумын байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагчтай хамтран зохион байгууллаа.
- Аймгийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээндХязгаарлалтын нэгдүгээр бүсэд хамрагдах Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шаталттай сайжруулсан 500 ширхэг зуухыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр “Рояал өүшн” ХХК, “Сэлэнгэ констракшн” ХХК, “Их тэнгэрийн хүч” ХХК-иудтай гурвалсан гэрээг байгууллаа.
Улалжийн төрлийн ургамал, зарим төрлийн алаг өвсөнд үрийн боловсролт, үетэн ургамалд түрүүлэлт, цэцэглэлт, буурцагтан ургамалд бундуйжилтын үе шат явагдаж байна. Ургамлын дундаж өндөр 9-13 см, нийт сумдын нутгаар дунджаар 3-5 ц/га ургац бүрдээд байна.
Тус аймгийн нутагт 5 дугаар сарын 15-ны дотор тариалсан буудайд бутлалт жигдэрч, голлолтын үе шат эхэлсэн. 5 дугаар сарын 15-ноос хойш тариалсан буудайд 3 дахь навчлалт жигдэрч, бутлалт эхэлж байна.
6 дугаар сарын 18-нд хөрсний чийг тодорхойлоход бэлчээрийн хөрсний чийг хангалтгүй, таримал ургамлын чийг хангалттай байв.
Бүх талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц 10 хоног тутам багассаар байгаа бөгөөд УГТХүрээлэнгийн Атарт тариалсан төмсний талбайн чийг харьцангуй тогтвортой байна.
Дархан сумын бэлчээрийн талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц гүн тус бүртээ 2 мм–ээр буурчээ.
Хараа голынусны түвшиний сарын дундаж 110 см буюу олон жилийн дунджаас 20 см бага байна. Хараа голын усны хамгийн их түвшин 6 дугаар сарын 15 -нд 125 см хүрсэн. Шарын голын усны түвшиний сарын дундаж 196 см буюу олон жилийн дунджаас 33 см-ээр бага байна. Хүйтний голын усны түвшин 211 см буюу олон жилийн дунджийн орчим байна. Газрын доорх усны түвшин 182 см өмнө сарын түвшинээс 5 см багассан.
- 6.Хяналт шалгалтын чиглэлээр:
Тохиролын гэрчилгээг баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2 ААН-ийн 6 бүтээгдэхүүн, 40 иргэн, ААН-ийн 40 үйлчилгээний газруудад тохирлын гэрчилгээг олголоо. Мөн 25 аж ахуйн нэгжийн 3 нэр төрлийн 25 үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж үүрэг даалгавар өглөө. Дархан нэхий ХК-ийн 5 ширхэг сарлагийн арьсГоллондулс руу экспортлох хүсэлтийн дагуу тохирлын үнэлгээ хийж 1 гэрчилгээ олголоо.
Тайлангийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 36, Өргөдөл гомдлоор 8, удирдлагын шийдвэрээр 3, гүйцэтгэлийн хяналт 3, зөвлөн туслах үйлчилгээ 17, тандалт судалгаа 4,урьдчилан сэргийлэх 2, шалгалт хийгдэж 12байгууллага, 224ААН, 17 иргэнийг хамруулан албан шаардлага 33, дүгнэлт 7, зөвлөмж 7-г үйлдэж 1 удаагийн байгууллагын сургалт зохион байгуулсан. Хил хорио цээрийн хяналтаар 6 ААНБ,52удаагийн хяналт хийн, 36шийдвэр, 72 ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажуулж ажиллаа.
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй 261 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтын явцад нийт 185 зөрчил илрүүлж, 138 буюу 74.5 хувийг газар дээр нь арилгуулсан. Шалгалтын дүнд МХГ, СХЗХ, ЦГ, ГХБХБГ, ТХ, ОБГ-ын саналуудыг үндэслэн 231 буюу 88.5 хувьд нь тусгай зөвшөөрөл олгох, 30 буюу 11.5 хувьд нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх саналыггаргалаа.
Зах зээлд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошгололтын байдалд нийт 9 аж ахуйн нэгж, 8 иргэнийг хамруулан тандалт судалгаа хийлээ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын зөрчил гаргасан 3 аж ахуйн нэгж, 6 иргэнд зөрчлийг арилгуулахаар 14 заалттай хугацаатай 7 албан шаардлага, 4 заалттай 2 зөвлөмж хүргүүлсэн. Тандалт судалгаагаар нийт 61 зөрчил илрүүлж, 53 буюу 86.8 хувийг арилгуулав. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт дунджаар 80.5 хувьтай байна.
Тандалт судалгааг аймгийн бүртгэл мэдээллийн сангийн 61 газарт орших 400 гаруй дурсгалыг хамруулснаас тонож сүйтгэсэн-1, үер усанд автсан-22, нар салхинаас-29, хаг ургамалаас-17, мал амьтанаас-31 нийт 100 гаруй үл хөдлөх дурсгал гадны нөлөөлөлтэй гэмтэж эвдэрсэн байгааг тогтоов.
МХЕГ-ын 01/63 тоотын дагуу дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийж хяналтад нийт 7 сургуулийн нийт төгсөгч 1125 үүнээс 6 суралцагчийг дутуу 12 кредитийгсудлуулахаар шийдэж зөрчлөөс урьдчилан сэргийлсэн.
2015-2016 оны хичээлийн жилд төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд явагдаж ЭЕШ зохион байгуулах журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан. ЭЕШ-д оролцохоор 1443 шалгуулагч бүртгүүлсэн байна. 06 дугаар сарын 15-ны өдөр Монгол хэл бичиг 1411 шалгуулагч, 6 сарын 16-ны өдөр Түүх 63, Хими 277, Англи хэл 994, 6 сарын 18-ны өдөр газар зүй 65, математик 1188, биологи 258, монгол хэл 718, 6 сарын 19-ны өдөр физик 76, Нийгмийн ухаанр 974,Орос хэл 66 нийт 11 төрлийн хичээлд 1443 шалгуулагч оролцохоос 1269 буюу 87% хамрагдсан байна. Нийт 174 буюу 13% нь бичиг баримтын зөрчил, шалгалтын цаг баримтлаагүй зэрэг шалтгаанааны улмаас элсэлтийн шалгалтанд хамрагдаагүй байна.
Импортын хяналтаар:Арвин хотгор, Монгол Алтан тос, Барил трейд, Багабуурагчин, Глобалрост, Хангайн гурил,Улаанбаатар гурил, Нямбайгаль даваа, ХХК-нуудын ОХУ-аас импортлосон 657.3 тн рапсын түүхий тос, 12028.3 тн хүнсний улаан буудай, 975 тн үрийн улаан буудайд хяналт хийн дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж ургамлын гадаад хорио цээрийн шаардлага хангасан тухай улсын байцаагчийн 4 дүгнэлт гаргаж ажиллав. Агротрейд, Мон маг, Сод Монгол ХХК-ий ОХУ-аас импортлосон 124.9 тнхимийн хорт болон аюултай бодис, 211.1 тн А-92 автобензинийг хяналтанд хамруулан шийдвэр олгов.
Экспортын хяналтаар: Батбуудай Улаанбаатар гурил, Уудам оргил ХХК-ний БНХАУ-д экспортлосон 2440 тнхивэг, 260 тнрапсанд ачилтын өмнөх хяналт, Дархан Нэхий ХК-ий Голланд улсад экспортлох үхрийн хөх шир, Дархан Миат фүүдс ХХК-ий ОХУ-д экспортлох 500 тн үхрийн махнаас тус тус дээж авч УМЭАЦТЛ болон аймгийн ХХААЖДҮГ-ын мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллав.
Аймгийн хэмжээнд 115 хоолны газар, 145 хүнсий дэлгүүр шалгалтанд хамрагдсанаас шаардлага хангасан 137 дэлгүүр, 93 хоолны газар, шаардлага хангаагүй 6 дэлгүүр, 16 хоолны газар, татан буугдсан 2 дэлгүүр, 6 хоолны газар байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР