Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын мэдээ

2022.10.01
87 үзсэн
  • 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 2 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа, шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 49 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн 118 санал,гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын 2017-2020-ны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Ажлын хэсэг төрийн бус байгууллагын төлөөлөл, ахмадууд, залуучуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, СӨХ-оод, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтдийн зөвлөл, хууль эрх зүйн салбар, нийгэм, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, нийт 9 удаагийн уулзалтыг хийж, 4135 иргэнээс санал авч, аймгийн ИТХ-ын Иргэний танхимаар хэлэлцүүлэн Шарын гол, Хонгор, Орхон сумдын иргэдэд сурталчлан таниулж, санал авах ажлыг зохион байгууллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/03 дугаар тогтоол “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Хянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Дархан-Уул аймгийн 55 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулж иргэдийн асуудлдыг сонсож, шийдвэрлэж ажиллаа.

АНУ-ын ЭСЯ-ны Ерөнхий Консулын газраас Дархан-Уул аймгийн их сургуулиудын оюутнуудад АНУ-ын виз мэдүүлэх журам, АНУ-д тэтгэлгээр суралцах боломжийн тухай мэдээлэл өгөх арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.

Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Гүйцэтгэх захирал Коичи Хасэгаваг аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар санал солилцлоо.

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковоор ахлуулсан төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 09 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 09 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 16,055.9 сая төгрөг төвлөрөхөөс 15,449.8 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 96.2 хувь буюу 606.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна

2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 09 дүгээр сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 18724,5 сая төгрөг, гүйцэтгэл 15248,5 сая төгрөг,дутуу олгосон санхүүжилт 3476,0 сая төгрөг байна. 2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн хүлээн авсан байна.

Тусгай зориулалтын шилжүүлгийн 4 сайдын багцаар 88 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 26576,7 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн боловч улсын төсвийн орлогын бүрдэлтээс хамаарч хөрөнгө оруулалт, их засвар, тавилга эд хогшил, урсгал засвар зэрэг зардлуудын зарцуулалтын эрхүүдийг хязгаарласан байгаа болно.

Төсвийн орлогын түргэн шуурхай бүрдүүлж орлогын тасалдлыг нөхөх зорилгоор төсвийн байгууллагуудын хэрэглэсэн дулаан цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хоорондын тооцоогоор хийж гүйцэтгэж байна. Хаалтын тооцоогоор оны эхнээс орон нутгийн төсөвт нийт 985.9 сая төгрөгийг оруулсан байна.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу аймгийн ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийж 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18050.5 сая, зарлагыг 19326.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1064.8 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 597.9 сая, орон нутгийн хөгжлийн санг 4108.2 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 32,104.4 сая төгрөгөөр тус тус баталсан байна.

ААН-ийн санхүүгийн тайлан бүртгэлийг 2016 оны эхний хагас жилийн байдлаар цахим санд2633 байгууллага бүртгэлтэй ба “Нягтлан бодох бүртгэлийн тухай ” хуулийн шинэчилсэн найруулга, Сангийн сайдын 2016 оны 41-р тушаалын дагуу санхүүгийн тайлан тушаах үүрэг бүхий 144 аж ахуйн нэгжээс 140 байгууллага нь санхүүгийн тайлангаа илгээснийг хянаж баталгаажууллаа.

Татвар төлөлт, төсвийн орлого бүрдүүлэлтийг 2016 оны 10 сарын 24-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,606.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 812.9 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 50.6 хувь буюу 793.1 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

2016 оны 3-р улирлын ААНОАТ-ын тайлан хүлээн авалт өссөн дүнгээр 2777 тайлан хүлээн авахаас 1836 тайлан хүлээн авч, тайлангийн ирц 66,1 хувьтай, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварынорлогын албан татварын 3476-н тайлан хүлээн авахаас 2269 тайлан хүлээн авчирц 65,3 хувьтай, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 807 тайлан хүлээн авахаас 723 тайлан хүлээн авч 89,6 хувийн ирцтэй байна.

  • 3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хангахгүй байгаа,захиргааны хэм, хэмжээ тогтоосон эрх зүйнактуудыг хүчингүй болгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийняамнаас чиглэл ирүүлсний дагууЗасаг даргын 2003 оны 223, 271 дүгээр захирамжуудыгхүчингүй болгож ХЗДЯ-нд хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлээс хасууллаа. Захиргааны журмаар эд зүйлсийг хураах улсын орлого болгох, устгах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлийн 2016 оны 1 дүгээр хуралдааны тэмдэглэл шийдвэрийг боловсруулж,хэрэгжилтийг зохион байгууллаа.

Шинээр ажилд томилогдсон 6 албан тушаалтны ХАСХОМ-г, 1 албан тушаалтны хөрөнгө орлогын их хэмжээний өөрчлөлтийгхүлээн авч, АТГ-ын МБП-д шивж баталгаажуулалт хийж, 4 албантушаалтныХАСУМ-г гаргуулан авлаа.

Цагдаагийн газарт иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 1250 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 200, захиргааны зөрчлийн 200 бусад 850 дуудлага мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэн ажиллалаа. Гэмт хэргийн дуудлага мэдээллийг өнгөөр нь авч үзвэл залилан мэхлэх гэмт хэрэг 17, хүчиндэх 3, хүний амь нас хохирсон хэрэг учрал 13, ХАБЖЭГХ 31, танхайрах 7, дээрэмдэх 3, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8, хулгай 42, малын хулгай 2, бусдын биед гэмтэл учруулсан 50, бусад төрлийн гэмт хэрэг 23 бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.

Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын ХАБХТ-ийн давхардсан тоогоор 3 алба хаагч үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 520 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 65 жолоочид 365.000 төгрөгийн торгууль оногдуулж 210 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагаа 170 өгч ажилласан. Мөн камерын бичлэг шүүлгэх 30 иргэний хүсэлтийг хүлээн авч хариу өглөө.

Ñààòóóëàõ байранд 405 иргэнийг õ¿ëýýí авсны гудамж талбай олон нийтийн газраас 174, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 203, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42,шөнийнцэнгээний газраас 8 , бусад газраас 8, баар цэнгээний газраас 8, ААНБ 8, эмэгтэй 50 иргэнийг хүлээн авч àìü íàñ, ýð¿¿ë ìýíä, ýä ç¿éëä íü ó÷èð÷ áîëîõ àþóë õàëäëàãààñ õàìãààëæ, öàãäààãèéí ãàçðûí õÿíàëòûí êàìåðààð áîëîí áèå÷èëñýí áàéäëààð òîãòìîë õÿíàëò òàâèí àæèëëàæ áàéíà.

“Сонгууль-Хяналт”, “Эргүүл шалгалт”, “Сургуулийн цагдаа”, “Хүүхэд зорчиж байна” аян, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран “Ярилцах цаг булан”, “Шөнийн –Дархан” зэрэг 6 удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.

Сонгууль-Хяналт арга хэмжээний хүрээнд 17 ААНБ шалгаж, зөвшөөрөлгүй СУ худалдсан “Гялс супермаркет”, Номгон, Булаг зэрэг буудлуудын зөрчлийг илрүүлэн 217 ширхэг архи, пиво хураан, холбогдох хууль тогтоомжийн дагуу 450.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа.

“Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, ОНЦАжилтан нартай хамтран 11-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 ААНБ шалгалт хийн, 3 зөрчлийг илрүүлэн, ГТОНГазар зөрчил гаргасан 5 иргэнийг 25.000төгрөгөөр торгож, 1 хүнийг СДШ-р баривчлуулах арга хэмжээ авлаа.

Хэсгийн байцаагч, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан нар “Сургуулийн цагдаа” эцэг эхийн эргүүлтэй хамтран 85 ААНБ-д шалгалт хийж , 5 зөрчлийг илрүүлэн 115.000 төгрөгөөр торгож, зөрчил гаргасан 2 хүнийг шүүхээр баривчлуулсан. Хөдөлгөөнт болон явган эргүүлийн алба хаагчид 115 дуудлага мэдээлэлд очиж 42 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 45 хүнийг саатуулах байранд хүргэж, биеэ авч явах чадваргүй унасан 15 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, ГТОНГазар зөрчил гаргасан 10 хүнийг 50.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа.

“Ургац 2016” арга хэмжээний хүрээнд Хонгор сумын цайдмын хөндийд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж 256 тээврийн хэрэгсэл шалгаж, 125 зөрчлийг илрүүлэн, 42 жолоочийг 979.000 төгрөгөөр торгож 86 жолоочид анхааруулга, санамж өгч, “Хөдөлгөөний аюулгүй байдал-Хууль бус тээвэрлэлт” 1 сарын аяны удирдамжийг авто тээврийн газартай хамтран гаргаж, хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан 2713 тээврийн хэрэгслийг шалган 577 зөрчлийн илрүүлэн, зөрчилтэй 429 жолоочид бэлэн бус байдлаар 13 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 9 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцон 23 жолоочийг илрүүлэн арга хэмжээ тооцон ажилласан

4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

 

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

Дэлхийн багш нарын өдөр”, “Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийн баярын арга хэмжээг Залуучууд театрт зохион байгууллаа. Баярын хуралд нийт 800 гаруй багш, албан хаагчид цуглаж баяраа тэмдэглэсэн байна. Энэ жил Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 15 багш, БССШУЯ-ны Жуух бичгээр нийт 10 багш шагнагдаж, Найрамдлын Дархан, аймгийн тэргүүний ажилтан, Засаг даргын Жуух бичгээр нийт 12 багш, ажилтан шагнагдсан байна.

“Дэлхийн багш нарын өдөр”, “Монголын ахмадын өдөр”, “Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийг тохиолдуулан аймгийн нийт ЕБС, цэцэрлэгийн тэтгэврийн насны ахмад багш, ажилтан, албан хаагчдад нарт хүндэтгэл үзүүлэх, уулзалтыг зохион байгуулж, нийт 460 гаруй ахмадууд ирж оролцсон байна.

Аймгийн БСГ-аас баталсан графикийн дагуу биологи,түүх, нийгэм, газарзүйн багш нарын заах аргын нэгдлийн ажлууд зохион байгуулж, нийт 77 багш хамрагдсан байна.

Аймгийн шилдэг илтгэл шалгаруулах уралдааны 1-р шатны шалгаруулалтанд 121 багшийн 51 илтгэл ирснээс 5 багцаас шалгарсан 15 илтгэлийг хэлэлцүүллээ. Уг уралдаанд нийт 41 багш оролцсон байна. Аймгийн БСУГ-аас баталсан графикийн дагуу түүх, нийгэм, газарзүй, бага ангийн багш нарын заах аргын нэгдлийн ажлыг зохион байгуулж, нийт 122 багш хамрагдсан байна

Дэлхийн номын өдөр, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан” Номын чуулган-2″ хүндэтгэлийн жагсаалд ЕБ-ын 13 сургууль, СӨБ-ын 20 цэцэрлэг хамт олноороо ” Хаан хатдын болон зохиолын баатруудын мэндчилгээ дэвшүүлж, үлгэрийн баатрууд жагсаалд хийлээ.

Дархан-Уул аймгийн Соёл урлагийн байгууллага нь 10-р сард нийт 466 уншигч, 1973 ирцэд, 3825 ном, хэвлэл олгож, 40 удаагийн тоглолт, соёл урлагийн олон талт арга хэмжээ зохион байгуулж нийт 2000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Залуучууд театр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой болон энэ удаагийн Соёл урлагийн ажилтны баярын хүндэтгэлийн баярын хурал, “40 жил, 4 өнгө” сэдэвчилсэн баярын концерт тоглогдож уг үйл ажиллагаанд театрын үе үеийн уран бүтээлчид, соёлын ажилтнууд оролцсон тэмцээн зохион байгуулагдсан байна.

2015 онд МУ-ын Засгийн Газраас баталсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” хөтөлбөрийн хүрээнд Музейд бэлэг дурсгалын тасаг шинээр байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ үйл ажиллагаа нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэхэд хувь нэмэр болох үүднээс Дархан-Уул аймаг дахь үндэсний бүтээгдэхүүнүүдийг Музейгээр дамжуулан сурталчилах, худалдаалах ажлыг зохион байгууллаа.

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг сумын хамгаалалтанд авах тооллогыг дахин бүртгэж баримтжуулах ажлыг энэ долоо хоногт хийж дуусгалаа. Тооллогоор нийт 68 дэсийн 125 хөшөө дурсгал тооллоо.

Дархан хотын 55 жилийн ойг угтан АЗДТГ, БСУГ-тай хамтран “Хүүхдийн язгуур урлагийн их наадам”-ыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, нийт 127 хүүхэд оролцсоноос 81 хүүхэд буюу 32 үзүүлбэртэй сүүлийн шатны шалгаруулалтыг Залуучууд театрт зохион байгуулж, 21 шагналт байр шалгаруулсан. Шилдэг сургууль, өргөмжлөл, мөнгөн шагналаар Шарын гол сумын 6-р сургууль шалгарсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Дархан-Уул аймгийн 15-34 насны залуучуудыг БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээг бэхжүүлэх бичил төслийг НҮБХАСангийн дэмжлэгтэйгээрхэрэгжүүлж, 60 хүүхдийг үе тэнгийн сургагч багш бэлтгэж, Энэрэл цогцолбор сургуулийн 50 хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг /Дотор, БЗДХ /хийж сургалт зохион байгуулсан.

Эмч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн “Эрүүл мэнд хөгжил клуб” –ээс санаачлан Эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны 15 жилийн ойг угтаж “Сувилахуйн технологи-2016” хөтөлбөр, өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр Дархан-уул аймгийн 1996 оны ЕБС-иудын нийт төгсөгчдөөс эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай 7,9 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийг гардуулав. Энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус хөтөлбөрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагын сувилагч тусгай мэргэжилтнүүдийн ажил мэргэжилдээ нэвтрүүлэх, нэвтрүүлсэн шинэ оновчтой бүтээлийг дэмжих сурталчлах, батламжлах, урамшуулах зорилготой юм. Уралдаанд оролцсон бүтээлүүдийгүйлчлүүлэгчдэд ээлтэй аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгаалалынчанарыншаардлага хангасан байдал, тусламж үйлчилгээ үзүүлэх цаг хугацааг хэмнэсэн байдал, эдийн засгийн тооцоо, бусдад туршлага болохуйц шаардлагыг хангасан байдал зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж, шалгарсанбүтээлүүдийг дэмжиж, урамшууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Д.Тунгалагийн урилгаар Япон улсын хүүхдийн зүрхний эмч нар 0-16 насны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа юм. Энэ үеэр манай аймгийн жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эхо, үзлэг,зүрх судасны өвчтэй 40 хүүхдийг үзэхээр төлөвлөснөөс 11 хүүхдийг хагалгаа хийх шаардлагатай гэж үзэж, 11 сард үнэ төлбөргүй катетер эмчилгээ хийхээр болсон байна.

“Ввирустгепатитынхалдвараассэргийлье”уриандорявагдажбуйдархлаажуулалтанд заавалхийхдархлаажуулалтын үндэснийтовлолоос хоцорсон 15хүртэлхнасныхүүхдийгнөхөндархлаажуулалтад58хүүхэдхамруулсан. 5 хүртэлх насны хүүхдэд Ааминдэмийгурьдчилан сэргийлэхтунгаар5504хүүхдэд уулгасан.Сахуу,татрангийнвакцинаар7 настай 2048, 15настай 1407 хүүхдүүдийгдархлаажуулсанбайна. Зөвхөн 6 сартай нярайхүүхдүүдэд “Улаанбурханыөвчнийэсрэг”вакцинаарсэргийлэхтарилгыннэгтунд52хүүхэдхамруулсан. Ввирустгеаптитынэсрэгдархлаажуулалтын эхний тунд 17 албан байгууллагын 1474 хүн хамрагдсанбайна. 18-30 насны дархлаажуулалтаас хоцорсон хүмүүс болон төрсөн эхчүүдэд Улаан бурхан-Улаануудын нөхөн дархлаажуулалтанд 347 хүнийг хамруулсан.

Дархлаажуулалтын 10 хоногийг “Хепатитын В вирусийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулж, эмнэлгийн ажилтнууд, АШУҮИС-ийн оюутнууд, хууль сахиулах болон хүчний байгууллагуудад ВХВ-ийн дархлаажуулалт хийгдэхтэй холбоотой ЗХ-ний 330, 322, хорих 445, 435-р анги, ОБГ, Цагдаагийн газрын дарга нартай уулзан дархлаажуулалтанд хамрагдах хүмүүсийн судалгааг авч, мэдээлэл хийсэн. Хепатит В Вирүсийн вакцин хийхтэй холбоотой аймгийн ЦГ-ын нийт бие бүрэлдэхүүнд мэдээлэл хийлээ.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

ХХҮГазарт бүртгэлтэй 1124 хүнийг ажилд зуучилж, 1223 ажлын байрны захиалгабүртгэгдсэн байна. Шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 1830, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1830, ажил мэргэжлийн чадавх бий болгох зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт, 1371 иргэн хамруулж, нийтийг хамарсан ажилд 302 хүн хамрагдаж, шинэ ажлын байр 1067 , аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт 589 иргэн хамрагдаж, 481.4 сая төгрөг зарцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 204 иргэн хамрагдаж, 61.7 сая төгрөг тус тус зарцууллаа.

Халамжийн тэтгэврийг 1917 хүнд 2,3 тэрбум төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1604 хүнд 780.7 сая төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 1327 иргэнд 692.9 сая төг, 51 ахмад дайчдад 74.6 саятөг, жирэмсэн, хөхүүл 3910 эхэд 875.9 сая төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6641 хүнд 882.7 сая төг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 5858 хүнд 614.9 сая төг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 374 хүнд 125.0 сая төг, ОНОТХаламжийн үйлчилгээнд 367 иргэн хамрагдаж 65.8 сая төг авсан байна.

Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 3790.8 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 3260.0 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 86.0%-тай байна.

Тайлангийн хугацаанд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын өндөр насты, тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13356 мянган тэтгэвэр авагчдад 30.8 тэрбум төгрөгийн тэтгэврийг, хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжинд 4826 иргэнд 435.7 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 1446 иргэнд 1322.9 сая төгрөг, оршуулгын тэтгэмжинд 368 иргэнд 272.0 сая төгрөгийг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 55678 иргэнд 3749.3 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 31244 иргэнд 619.3 сая төгрөгийг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 75 иргэнд 35.7 сая төгрөгийг, сувиллын зардалд 965 иргэнд 322.0 сая төгрөгийг, ажилгүйдлийн даатгалын сангаас 531 иргэнд 695,2 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.

Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

ОНХСангийн 2016 оны төсвийн тодотголыг аймгийн ИХТөлөөлөгчдийн 2016 оны 3/01 тогтоолоор хэлэлцэнбатлууллаа.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлав.

Аймгийн хөтөлбөр, төслийнхэрэгжилтийг хангахнийт 250 сая төгрөгийн төсөвт өртөгтэй төслүүдийн сонгон шалгаруулалтыг хийж 22 төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулж хэрэгжилтийг хангуулж байна. /Гэр хорооллын гудамж зам талбайн гэрэл гэрэлтүүлэг, Дархан-55 төсөл, Кодтой хаалга, Манай орц хоггүй орчин, Тохилог орц, Цэмцгэр орц, орцны гэрэлтүүлэг, Сайн зам, Хүнсний павилон гэх мэт төслүүд/

Жишиг хороолол-4 төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын 1а, 1б байрны урд талын талбайн авто машины зогсоолыг “Бурхан хясаат” ХХКхийж гүйцэтгэв.

Дархан хотын орон сууцны хорооллын доторх авто замын 1843,5 м2 талбайд нөхөөс хийхзасварын ажлыг77,4 сая төгрөгөөр“Оюутунамал” ХХКхийж гүйцэтгэлээ.Дархан сумын 7-р багийн Майхантын 1а Модны захын арын 0,41 км хатуу хучилттай авто замын ажлыг“Булган- АЗЗА” ТӨХК хийж гүйцэтгэлээ. Хүүхдийн автобусны зогсоолын 55 ширхэг тэмдгийг байршуулж ашиглалтанд орууллаа.Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан Шинэ-Хуучин Дарханыг холбосон 2,4 км авто замын хөдөлгөөнийг нээх нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Нако түлш” ХХК-аас 15 дугаар багийн иргэдэд 1000 шуудай хагас коксжсон нүүрсийг туршилтаар хэрэглүүлэхээр үнэ төлбөргүй тараах өдөрлөгийг зохион байгууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

АймгийнЗасаг даргын 2016 оны А/353 тоот захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Дуудлага худалдааг Дархан сумын 11 байршилд зарласан бөгөөд дуудлага худалдаанд 4 ААНБ, иргэнматериалаа ирүүлж оролцсоноос01 дугаартай нэгж талбар буюу Малчин баг, Цагдаагийн постын баруун урд талд байршилтай 400 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар “Ойн бирж“ХХК23,6 сая төгрөгөөр худалдан авч ялагчтай гэрээ байгууллаа. Мөн 3 дахь удаагийн дуудлага худалдааг үлдсэн 10 байршилд дахин дуудлага худалдааг явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Газар эзэмших тухай, Газар эзэмших эрх шилжүүлэх тухай, Байршил өөрчилж газар эзэмшүүлэх тухай, Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай, Газар ашиглуулах тухай, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай, Талбайн хэмжээ өөрчилж эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын 2016 оны А/398, А/399, А/400, А/401, А/402, А/403, А/405, А/406, А/407 дугаарзахирамжуудыг гаргууллаа.

Газар өмчлөлийн чиглэлээр эзэмшиж буй газраа өмчилж авах хүсэлт ирүүлсэн 13 иргэнд0,94 га газрыг өмчлүүлэхээр, мөн хамтран өмчлөгч хасуулах хүсэлт ирүүлсэн 8 иргэний захирамжийн төслийг тус тус боловсруулаад байна.

Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ бусад аймаг, сумын нутагт хэрэгжүүлэхээр газар өмчилж аваагүй тухай лавлагаа авахаар хүсэлт ирүүлсэн 23иргэндлавлагааг гаргаж үйлчилсэн.

Газрын төлбөрийн орлогоос 10 сарын 24-ны өдрийн байдлаар 388,1 сая төгрөг, гүйцэтгэл 59.5 хувьтай явж байна.

Газрын орлогыг бүрэн төвлөрүүлэх, тасалдаж байгаа орлогын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Мобиком корпорацтай хамтран “Мобайл сурталчилгааны үйлчилгээ”-г 2016.10.10-ны өдөр нэвтрүүлж, аймгийн хэмжээнд 4136 газар эзэмшигч, ашиглагчдад газрын төлбөрийг хугацаанд нь төлж, гэрээгээ дүгнүүлэхийг анхааруулж мессеж зарыг хүргүүллээ.

  • 5.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

ХХААЯ, Хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвтэй хамтран “Төмс, хүнсний ногооны боловсруулалт, зооринд хадгалах технологи, гарал үүслийн гэрчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Орхон, Хонгор, Дархан сумдын төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 56 иргэнийг хамруулжсертификат олголоо.

Мал аж ахуйн чиглэлээр: Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалтын талаарх цаг үеийнмэдээллийг 7 хоног бүр нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. 2016-2017 онд аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж, хаваржихадшаардагдах байгалийн хадлан, тэжээлийг тооцож үзвэл 63,2 мян. тн өвс, 9,8 мян.тн хүчит тэжээл бэлтгэх тооцоог гаргаж сумдад албан даалгавар болгон хүргүүлсэн.

Энэ сарын 14-ны байдлаар нийт авах хадлангийн 91,1 хувь буюу 57,6 мян.тн өвс, 175 тн ногоон тэжээл, 1719,6 тн үйлдвэрийн тэжээл, 0,6 тн гар тэжээл, 21 тн дарш, ногооны хаягдал, 574,2 тн давс, хужир, шүүг тус тусбэлтгээд байна.

Аймгийн хэмжээнд 2013 оноос эхлэн нийт 1386 ширхэг баталгааны тэмдэг олгосон байна. Баталгааны тэмдэгтэй малчдыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор арьс, ширний урамшуулалд,2015 оны 122 дугаар тогтоолоор ноосны урамшуулалд хамруулж байна. Малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулахад баталгааны тэмдэг дарж баталгаажуулсан байх шаардлагатай болсон тул нийт малчин, мал бүхий, малтай иргэдийг энэ ондоо багтаан баталгааны тэмдэгтэй болох ажлыг сумдын мал эмнэлгийн үржлийн тасагтай хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Орхон сумын 193 малчин, Шарын гол сум 291 малчин баталгааны тэмдэггүйбайна.

Солонгос улсын “KOPIA” төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран “Царгас тариалах болон царгасаар мал тэжээх технологи”- сэдэвт сургалтыг зохион байгуулж 30 гаруй малчдыг хамрууллаа.

Төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа 22 мал зүйч, зооинженер, биотехнологич мэргэжилтнүүдийн судалгааг гаргаж Улсын мал эмнэлгийн үржлийн газарт хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/120 тоот захирамжийн дагуу Шарын гол сумын МЭҮТ, Урд-эх мал эмнэлгийн үржлийн нийгэмлэгтэй хамтран 12 өрхийн 224 үхэрт үзлэг, ангилалт хийж, малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Газар тариалангийн чиглэлээр: ХАА-н тоног төхөөрөмж нийлүүлэгч “Агротөхөөрөмж” ХХК-тай шинэ техник технологийн шинэчлэл дээр тулгуурлан төмс хүнсний шинэ соортуудыг бий болгох нутагшуулах ажлыг хийхээр төлөвлөн “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг байгуулан цаашид “Атар-60” жилийн ойг угтан эхний ээлжинд Орхон, Хонгор, Дархан суманд нийт 111.3 сая төгрөгийн үнэ бүхий техник үйлчилгээний дундын төвийг байгуулахаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Ургац хураалтын ажилдүр тарианы 42 комбайн, ангилангийн 14 жатка, шуудын 42 жатка, төмс хүнсний ногооны 17 хураагч техник, 450 гаруй оюутнууд намрын ургац хураалтын ажилд ажиллаа. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил дуусаж, мэдээг аж ахуйн нэгж иргэдээр эцэслэн гаргах ажил хийгдэж байна. Аймгийн хэмжээнд улаан буудай 9721.7 га талбайг хурааж 17110,2 тонн буюу га-аас 17.6 цн, төмс 605.7 га-аас 6600.8 тонн буюу га-аас 109 цн, хүнсний ногоо 1279.9 га-аас 15298.4 тонн буюу га-аас 119.5 цн, малын тэжээл 170 га-аас 306 тонн, рапс 3593.7 га-аас 962.2 тонн ургацыг тус тусхураан авлаа.

Байгаль орчны чиглэлээр: Байгаль орчныг хамгаалах намрын сарын аяны төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийгханган ажиллаж байна. Тус аяны хүрээнд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг Олон улсын худалдааны төвд зохион байгууллаа. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд нийт 13 аж ахуйн нэгж, байгууллага иргэн оролцож 11 төрлийн 1600 гаруй төрлийн мод бутыг 1,2 сая төгрөгөөр борлуулсан байна.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр НААҮГазартай хамтранМорин хуур цогцолбортхамгаалалтын зурвас байгуулах зориулалтаар нийт 150 гаруй бургас мод тарих ажлыг зохион байгууллаа. Уг ажилд аймгийн ИТХурлын дарга, аймгийн Засаг даргын орлогч, хэлтэс агентлагийн удирдлагуудын төлөөлөл, Улаан загалмайн хороон сайн дурын гишүүд зэрэг 70 гаруй хүн орууллаа.

ЕБСургуулийн өсвөрийн байгаль хамгаалагч бүлгэмүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн Од, Жигүүр цогцолбор, 15,18-р сургуулиудын 4 бүлгийн 122 сурагчдад “Экологийн ул мөр” сэдэвт видео хичээлийг явууллаа.

НҮБ-ынДэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯам хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал 10 сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Хуралд тус газрын дарга холбогдох мэргэжилтний хамт амжилттай оролцлоо.

Хяналт шалгалтын чиглэлээр:

Урьдчилан сэргийлэх хяналтаар Хонгор сумын нутагт байрлах Дархан 10 МВт-ийн Нарны цахилгаан станцын барилга байгууламж, Дархан сум, 14-р баг, Сонголон хайрхан ХХК-ийн зочид буудал үйлчилгээний 16 давхар барилга, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, Үйлчилгээтэй 6 давхар, 2 блок, 90 айлын орон сууц, Дархан сум, 14-р баг, 2-р хороолол, Сигма-Эс ХХК-ийн 4 давхар 16 айлын орон сууцны барилгад шалгалт хийж, бетон цутгалтын ажлыг зогсоох, угсралтын ажлын чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллах талаар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өглөө.

Хилийн хяналтаар 10 ААНБ-д 23 удаагийн хяналт хийн, 7 шийдвэр олгон 34 ургамлын болон мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулж, 2 мал эмнэлгийн гэрчилгээ олгож ажиллаа.

Импортын хяналтаар Өег гурил, Мон маг ХХК, Дархан Нэхий ХК, Дархан Минж, Петрожамп ХХК, М-Ойл групп, Дархан НИК ХК–ий БНХАУ, ОХУ, Турк, Испани улсаас импортлосон 763.5т хүнсний улаан буудай, 67.4 тн тэсэрч дэлбэрэх бодис, 20 тн хром, 297.5 тн үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах давс, 571.9 тн дизель түлш, 179 тн А-80 авто бензинд хяналт хийн, хорио цээрийн шинжилгээнд 11 дээж хамруулж, 7 шийдвэр олгон хяналтаас чөлөөлөв.

Экспортын хяналтаар: Батбуудай, Улаанбаатар гурил, Дархан меат фүүдс ХХК-ий БНХАУ, Итали улсад экспортлосон520 тн рапс, 720 тн хивэг, 140 тн адууны мах, 3565 ш үхрийн хагас боловсруулсан хөх шир,2 иргэний БНСУ-д хувийн хэрэгцээнд авч явах 10 кг үхрийн маханд хяналт тавьж ажиллав.

ТАНИЛЦСАН: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.СҮХБААТАР

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГАП.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН А.СУВД-ЭРДЭНЭ