Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 0 дүгээр сарын мэдээ

2022.10.01
85 үзсэн

2017.02.28 Дархан

1.Удирдлага, зохион байгуулалтын талаар

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, сум, агентлагийн дарга нарын зөвлөгөөн, Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн 1 удаа, сум, агентлагийн дарга нарын зөвлөгөөнийг 1 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал2 удаа, шуурхай хурал 2 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 29 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр хэрэгжүүлэхээр тусгагдсан 17 хөтөлбөрөөс хуваарийн дагуу Миний гэр-Манай байр, Ногоон хувьсгал аймгийн дэд хөтөлбөр, Бордоо төслүүдийг тус тус боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулан батлууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан,Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Эрдэнэбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчдийг хүлээн авч уулзалт хийлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баттөмөр 02 дугаар сарын 14, 15, 16 өдрүүдэд 4 удаа Дархан сумын 7, 8, 9 дүгээр багийн 43 дугаар тойргийн иргэдтэй уулзалт хийлээ.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 4 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэн ЗГХЭГ-ын хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Ерөнхий Сайд, Шадар Сайд болон бусад 9 яамны Сайд, Стандарт хэмжил зүйн газруудад хугацаанд нь тус тус хүргүүллээ.

1.“Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөрийгхэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд аймгийн Засаг дарга хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 123 зорилт, 238 арга хэмжээний хэрэгжилт 40% хувьтай 2.0 онооны үзүүлэлттэй байна. Манай аймагт хэрэгжих боломжгүй 15 зорилтын 22 арга хэмжээг хасуулах саналыг хүргүүллээ.

2.“Дархан-Уул аймгийн засаглал болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2013-2016 оны үзүүлэлтийн биелэлт”, мөн 2017-2020 оны зорилтот түвшний үзүүлэлт, “Дархан-Уул аймагт 2016 онд хийгдсэн шинэлэг ажил”-ын тайлан,

3.“Үндэсний 40 хөтөлбөр”, гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт,

4.“Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэж тус тус хүргүүллээ.

Аймгийн Засаг дарга 02 дугаар сарын 03-ны өдөр иргэдтэй хийх уулзалтыг өргөтгөсөн байдлаар Залуучууд театр зохион байгуулж уулзалтад 500 гаруй иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Уулзалтын үер аймгийн Засаг даргын Тамгын газрын 70371212 нээлттэй утсыг ажиллуулан Дархан хотын DBS телевизээр олон нийтэд шууд дамжуулан хүргэлээ.

Дархан хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэн, бүтээн байгуулалтад гар бие оролцон салбар салбартаа үнэлэгдсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяатууддаа02 дугаар сарын 24-ны өдөр11 хөдөлмөрийн баатар, 37 гавьяат цолтонуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дархан дахь ХААИС нь БНСУ-ын Инчеоны Үндэсний Их сургуультай хамтран Дархан-Уул аймагт жишиг “Ногоон гэр хороолол” байгуулах мастер төлөвлөгөөг боловсруулахаар судалгааны ажлыг хийж байгаатай холбогдуулан 02 дугаар сарын 24-ны өдөр сургуулийн удирдлагууд, төслийн судалгааны баг аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийж Жишиг гэр хорооллын мастер төлөвлөгөөний төслөө танилцууллаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот, БНСУ-ын Чан Вон хот, БНСУ-ын Кёнги аймаг, ОХУ-ын Улаан-Үд хотуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гадаад харилцааны 2017 оны төлөвлөгөөг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газар хүргүүллээ.

2.Эдийн засгийн бодлогын хүрээнд

 

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2017оны 01 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2017 оны 01 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн нийт орлого өссөн дүнгээр 1432.2 сая төгрөг төвлөрөхөөс 1339.9 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 93.5 хувь буюу 92.3 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Мэдээгээр зарлага санхүүжилтийн хувьд орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарлага, санхүүжилтэд 1554,2 сая төгрөг зарцуулахаас 1037,6 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр 3011,9 сая төгрөг зарцуулахаас 2626,4 сая төгрөг зарцуулжээ.

2017 оны орон нутгийн орлогын бүрдүүлэлтийн явцаас хамаарч мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17 дэх заалт, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай” журмыг үндэслэн цалин хөлс, нэмэгдэл урамшуулал болон нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тогтмол зардлууд, хөтөлбөр арга хэмжээний зардлууд гэсэн дэс дарааллаар эрэмбэлэн санхүүжилтийг тасралтгүй жигд олгож төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж байна.

Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2, 57 дугаар зүйлийн 57.2, 57.3-т заасныг үндэслэн 2017 оны 02 сарын 17-ны өдөр “2017 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж аймгийн төсвийн орлогын эх үүсвэрийг 3,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 20.7 тэрбум, урсгал зарлагыг 19.8 тэрбум, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 305.2 сая, сумаас аймагт төвлөрүүлэх орлогыг 567.0 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1.1 тэрбум, орон нутгийн хөгжлийн санг 1.5 тэрбум, улсын төсвийн ТЗШ-ээр санхүүжих байгууллагын зарлагыг 33.1 тэрбум төгрөгөөр баталсан.

ААН-ийн санхүүгийн тайлан бүртгэлий талаар

2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг илгээх 2504 байгууллагаас 2074 байгууллага тайлангаа илгээж, 996 байгууллагын тайланг хянаж, баталгаажууллаа. Тайлан хүлээн авалтын ирц 82,8%, алдаатай тайлан илгээсэн 66 байгууллагад алдааг нь бичиж, зөв тайлан илгээх хүсэлт явууллаа. Шинээр үүсгэн байгуулагдсан 43 байгууллагын мэдээллийг цахим системд нэмж, 3 байгууллагын хүсэлтийн дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланд залруулга хийлээ.

2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тушаагаагүй 36 байгууллагын нягтлан бодогчид 7,2 сая төгрөгийн торгууль ногдуулж татварын дансанд төвлөрүүлж, цаашид тайлангаа хугацаанд нь тушаах талаар зөвлөгөө өгч, тайлан шивэх эрхийг нээж өглөө.

Татвар төлөлт, төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар

2017 оны 02 сарын 23-ны өдрийн гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 3695,0 сая төгрөг төвлөрүүлэхээс 2559,0 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 69,3 хувь буюу 116,0 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

АТБӨЯХАТатвар, агаарын бохирдол, замын сангийн хураамжийг авах, тээврийн хэрэгслийн хяналтын оношлогоог хийх ажил 2 сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 825 тээврийн хэрэгслээс 26.5 сая төгрөгийн татварыг хураан төсөвт төвлөрүүлээд байна.

ХХОАТ-ын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тайлангийн хуулийн хугацаа дуусгавар болж, нийт 2894 иргэнд 1,611.2 сая төгрөгийн буцаан олголтыг олгохоор урьдчилсан дүн гарлаа.

Согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл дээр хяналт тавихтай холбогдуулан татварын өртэй, орон нутагт татвар төлдөггүй, эсвэл “х” тайлан гаргаж татвар төлөхөөс зайлсхийдэг татвар төлөгч нарын татварын өрийг төлүүлэх, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

2016 оны 4-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2864 тайлан хүлээн авахаас 2185 хүлээн авч тайлангийн ирц 76,3 хувь, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын 3549 тайлан хүлээн авахаас 2717 тайлан хүлээн авч тайлангийн ирц 76,6 хувь, хувь хүний орлогын албан татварын тайланг 3425иргэнээс хүлээн авч байна.

Аймгийн Захирагчийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 32 СӨХ-ийн санхүүгийн баримтад татварын ногдол, төлөлтийн талаар татварын хяналт шалгалт хийхээс 30 СӨХ-ийг шалгаж, 16725,6 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 2658,6 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль ногдууллаа.

Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр

Орхон сумын ЗДТГазар, багууд, ИТХ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-уудын 2012 оны сүүлийн хагас жилээс 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтыг шалгаж, Орхон сумын Соёлын төвд 723,2 мянган төгрөгийн, Орхон сумын ИТХ-д 1352,0 мянган төгрөгийн, Орхон сумын ЗДТГ-т 1185,4 мянган төгрөгийн, Орхон сумын багт 79,5 мянган төгрөгийн зөрчил тус тус илрүүлэн орон нутгийн төсөвт төлүүлэхээр төлбөрийн акт тогтоолоо.

Мөн Дархан сумын Нээлттэй ахлах 30 дугаар дунд сургуулийн 2013-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагааны баримтанд хийсэн шалгалтаар 1006,7 мянган төгрөгийн зөрчилд төсөвт төлүүлэхээр акт тогтоолоо.

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас ирүүлсэн 2017 оны 01-р сарын 25-ны өдрийн 1/80 тоот албан бичгийн дагуу тус газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

2016 оны 12 дугаар сарын 13-аас 2017 оны 02 дугаар сарын 17-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын өмнөх онуудын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 2.7 сая төгрөгийг аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.

3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгуулах саналыг нэгтгэн ажлын хэсэгт хүргүүллээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн ИТХ-ын Иргэний танхимтай хамтран Гэр бүлийн тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудад ХАСХОМ гаргах талаар, Дархан депогын 56 албан хаагчдад тамхины хяналтын тухай хуулиар сургалт зохион байгуулж, Архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шторкыг хэлтсийн facebook хуудсаар болон орон нутгийн DBS телевизээр сурталчиллаа.

Мөн DBS телевиз, Цагдаагийн газартай хамтран “Ярилцах цаг” нэвтрүүлгийг зохион байгуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Цагаан сар арга хэмжээний талаар ард иргэдэд мэдээлэл өглөө.

85 албан тушаалтны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд хүлээн авч тулган АТГ-ын мэдээлэл бүртгэх программд тогтмол бүртгэлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Асуудал шийдэл гарц” уулзалт ярилцлагыг Аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулж, хуулийн онцлох мэдээллүүдийг Прокурорын газар, Шүүх, Хууль зүйн туслалцааны төв, ХХҮГ, БСУГ, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн Дархан дахь салбар, Сурагчдын холбоо зэрэг 10 байгууллагын 15 төлөөллийг хамруулан танилцуулж, хуулийг сурталчилсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын судалгааг сүүлийн 3 жилээр, 2017 оны 02 дугаар сард саатуулагдсан иргэдийн судалгааг тус тус гаргаж холбогдох албан тушаалтан нарт танилцуулан цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналын хамт Дархан-Уул аймгийн болон Дархан сумын ГХУСАЗЗ-д хүргүүллээ.

“Сар шинэ” ерөнхий арга хэмжээ зохион байгуулах удирдамж төлөвлөгөөг гарган хамтран ажиллах байгууллагуудад хүргүүлж, мөн тус арга хэмжээний хүрээнд бэлэн мөнгө ихээр төвлөрдөг банк, банк бус санхүүгийн байгууллага, ШТСтанц, Ломбард зэрэг газруудын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулан үр дүнг холбогдох газруудад хүргүүллээ.

Оюутан цагдаа, сургуулийн цагдаа эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг газар дээр нь шалган зааварчлах шалгалтын хуваарь гарган Аймгийн ГХУСАЗЗөвлөлийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргатай хамтран “Оюутан цагдаа” эргүүлийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгаа ажлын гүйцэтгэлийг ШУТИС, ХААИС, Техникийн коллеж зэрэг сургуулиудын оюутан цагдаа эргүүл хэрхэн ажиллаж байгаа талаар шалгаж, холбогдох зааварчилгааг өглөө.

Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 718 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг учралын шинжтэй 112 дуудлага мэдээллийг хэргийн өнгөөр нь авч үзвэл: хүний амь нас хохирсон хэрэг учрал 3, бусдын биед гэмтэл учруулсан 29, өмчлөх эрхийн гэмт хэрэг 51, Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13, бусдыг хүчиндэх гэмт хэрэг1, бусад төрлийн гэмт хэрэг 11 бүртгэгдсэнийг материалжуулан шалгалаа.

Òºðèéí ¿éë÷èëãýýíèé õÿíàëòûí íýãäñýí ñèñòåìээр нийт 93 зөрчлийг илрүүлэн 1.028.000 төгрөгийн торгууль оногдуулж 112 жолоочид сануулах арга хэмжээ авч, камерын бичлэг шүүлгэх 12 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хариуг өглөө.

Ñààòóóëàõ байрныажлын талаар: 497 иргэнийг õ¿ëýýí авч саатуулсан баг гудамж талбай олон нийтийн газраас 228, ахуйн дуудлагаар 210, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14, баар цэнгээний газраас 31, аж ахуйн нэгж байгууллагаас 20 ба үүнээс 48 эмэгтэйг хүлээн авч хүний амь насэрүүл мэнд хохирох эрх, эрх чөлөө зөрчигдөхөөсүүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, биечилсэн болон камерын хяналт тавиж, саатуулагдсан 5 иргэний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлгийн анхны тусламж 9 хүнд үзүүлж, ар гэр асран хамгаалагчид нь 11 иргэнийг хүлээлгэн өгч, ЭМГазрын сэтгэц наркологийн тасаг, кама сервис ХК хамтран саатуулагдсан болон баривчлагдсан 68 иргэнд архины хор уршгийн талаар 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, Ñум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлагдсан 4 хүнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч, ýð¿¿ëæ¿¿ëýãäñýí, áàðèâ÷ëàãäñàí õ¿ì¿¿ñèéí ìýäýýëëèéã çàõèðãààíû òîî á¿ðòãýëèéí ìýäýýëëèéí болон “Ïàïèëîí” ñàíä îðууллаа.

Цагдаагийн газрын НХЖХТасаг болон ОНАБХТасгийн алба хаагчдаас давхардсан тоогоор нийт 281 алба хаагчдыг өдөр, орой, шөнийн эргүүлд хуваарийн дагуу үүргээ хэвийн гүйцэтгэж, нийт 218 дуудлага мэдээлэлд очиж 96 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч 110 хүнийг саатуулах байранд хүргэж 522 иргэнд зөвлөгөө өгч , шалгасан хувь хүн 585, шалгасан ААНБ 292, шалгасан баар цэнгээний газар 89, тээврийн хэрэгсэл 253-г тус тус шалгаж зөрчил гаргасан 78 хүнийг 334,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна. Мөн “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 5 зөрчлийг илрүүлэн, мэдээллийн сангаар эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг олж баривчлан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

Гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нийтийн эргүүл” арга хэмжээг 2017.02.07-ны өдрөөс баг хороонд зохион байгуулан нийт 450 иргэд олон нийтийг татан оролцуулж, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдээр эргүүлийн үүргийг гүйцэтгүүлэн хэсгийн байцаагч нар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер, гэрэлтүүлэг , харуул хамгаалалтаа сайжруулах, ажилтан алба хаагчдаа “Нийтийн эргүүл”-д хамруулан ажиллуулах талаар: Төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллага 80, ЕБСургууль 23, Их, дээд, МСҮТ 9, Ломбард 30, ШТСтанц 43, Барьцаалан зээлдүүлэх газар 35, Банк санхүүгийн байгууллага 30, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 150, багийн Засаг дарга 25 нийт 425 байгууллагад Цагдаагийн газрын “Мэдэгдэл” хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон хамтран ажиллалаа.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хуралд оролцож “Хяналт шалгалт” хийх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд саналаа оруулж, 2017.02.07, 13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудтай хамтран 2 удаа тус тусын харъяалах чиг үүргийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 27 аж ахуйн нэгж, газруудад хяналт шалгалт хийж 1 иргэнийг 35000 төгрөгөөр, 1 аж ахуйн нэгжид 200000 төгрөгийн торгууль ногдууллаа.

“Спиртийн худалдаа” арга хэмжээний хүрээнд зөрчил гаргасан нийт 8 зөрчил илрүүлэн нийт 435000 төгрөгийн торгууль ногдуулан шалгаж шийдвэрлэсэн. Дархан сумын Төмөр замын буудал, Дархан, Буян зах орчимд гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор өдөр бүр 4 алба хаагчийг өдөр, шөнийн ээлжинд томилон, үүрэгжүүлэн ажиллуулж, Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж болзошгүй иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, 15 иргэнд цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг бичгээр өгч танилцуулан баталгаа гаргуулан хууль тогтоомжийг сахин биелүүлэх чиглэлээр, сурталчиллаа.

Төрийн үйлчилгээний чиглэлээр: Иргэний бүртгэлийн чиглэлээр 5011 иргэн, 3 ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр1637 мэдүүлэг хүлээн авч 1617 иргэн, 20 ААНБ-д, Хуулийн этгээдийн чиглэлээр 70 иргэн, 70 ААНБ-д, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 259 иргэнд үйлчилгээ үзүүлж, нийт 6976 иргэн, 94 аж ахуйн нэгжид улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлжээ.

Аймгийн архивын тасгаар 223 иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч 919 хадгаламжийн нэгжээс холбогдох лавлагаа мэдээллийг шүүж тушаалын хуулбар 90 цалингийн тодорхойлолт 94, баримт шилжиж ирээгүй болон шүүгээд олдоогүй тодорхойлолт, байгууллагын нэрийн өөрчлөлт 94 нийт 238, лавлагаа мэдээлэл тус тус олгож, 250.500 төгрөгийн орлогыг төрийн санд төвлөрүүллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилллагаа:

2017 оны 01 дүгээр сарын байдлаар үлдэгдэл 19226191,0 мянган төгрөгийн 924 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байснаас шүүхээс шинээр 6733364,4 мянган төгрөгийн 552 гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч 102408,5мянган төгрөгийн 3 гүйцэтгэх баримт бичиг харьяаллын дагуу шилжин ирж, 88265,3 мянган төгрөгийн 6 гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаан, 15023,3 мянган төгрөгийн 3 гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу шилжүүлж, 20248498,8 мянган төгрөгийн 1052 гүйцэтгэх баримт бичиг биелүүлбэл зохихоос 251841,6 мянган төгрөгийн 95 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлэн дуусгавар болгон хааж, 19986657,2 мянган төгрөгийн 957 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байгаа нь гүйцэтгэх хуудсаар 9 хувь, мөнгөн дүнгээр 1,3 хувьтай байна.

Хорихоос өөр төрлийн ялын талаар: Торгох ял 2016 оны жилийн эцсийн үлдэгдлээр харьяаллын дагуу 29500.0 мянган төгрөгийн 1 гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 1500.0 мянган төгрөгийг хэсэгчлэн төлүүлж 2017 оны 01 дүгээр сард 28000.0 мянган төгрөгийн 1 гүйцэтгэх хуудсыг харьяаллын дагуу шилжүүлж 2017 оны 02 дугаар сард шүүхээс 960,0 мянган төгрөгийн 1 гүйцэтгэх хуудас ирж300,0 мянган төгрөгийг хэсэгчлэн төлүүлж 660,0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял: 2016 оны үлдэгдлээр 22 гүйцэтгэх хуудасны 8440 хоногийн үлдэгдэлтэй байснаас 2017 оны 02 дугаар сарын байдлаар шүүхээс 6205 хоногийн 9 гүйцэтгэх хуудсыг хүлээн авч нийт биелүүлбэл зохих 14645 хоногийн 31 гүйцэтгэх хуудасны хоног тоологдохоос 84 хоногийн 2 гүйцэтгэх хуудас дуусгавар болж 1737 хоногийн 26 гүйцэтгэх хуудсыг хэсэгчлэн тоолж нийт 27 гүйцэтгэх хуудасны 10999 хоногийн үлдэгдэлтэй.

Албадан ажил хийлгэх ял: 2016 оны жилийн эцсийн байдлаар 200 цагийн 1 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй байсан ба шүүхээс 762 цагийн 3 гүйцэтгэх хуудсыг хүлээн авч нийт биелүүлбэл зохих 962 цагийн 4 гүйцэтгэх хуудаснаас 762 цагийн 3 гүйцэтгэх хуудсыг бодитой биелүүлж, 1 гүйцэтгэх хуудасны 200 цагийн үлдэгдэлтэй байснаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 8-р шүүгчийн захирамжаар албадан ажил хийлгэх ялыг баривчлах ял болгон солиулсан.

Эд хөрөнгө хураах ял 2017 оны 02 дугаар сарын байдлаар шүүхээс 900.0 мянган төгрөгийн 6 гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 200,0 мянган төгрөгийн 2 гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгож 700,0 мянган төгрөгийн 4 гүйцэтгэх хуудсын үлдэгдэлтэй байна

4.Нийгмийн бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, урлаг, спортын чиглэлээр Дархан-Уул аймгийн 20 хувийн хэвшлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын байгууллагуудын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, хүүхдийн тоо, сургалтын орчин болон үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ дүгнэлт хийлээ.

Засаг даргын 2017 оны А/53 тоот захирамжаар байгуулагдсан “Сургалтын баг”-ийн дадлага туршлагатай багш нарын бүрэлдэхүүн нь Шарын гол, Орхон, Хонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чиг үүргээр ажиллаж байгаа бөгөөд энэ сард Шарын гол сумын ЕБС-д ажиллаж байна.

БСУГ-ын мэргэжилтнүүд батлагдсан хуваарийн дагуу судлагдахууны ЗАНА-ыг зохион байгуулж нийт 1300 гаруй багшид цаг үеийн мэдээ мэдээлэл өгч, зөвлөн тусалсан байна. Дархан-Уул аймгийн СӨББ болон ЕБС-ийн бага боловсролын багш нарын дунд “Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоо” онол практикийн бага хурлыг зохион байгуулж, 68 багш хамрагдан туршлагаа солилцон тулгамдаж байгаа асуудал, хойшид хамтран хийх ажлын чиглэлийг тодорхойллоо.

ЕБС-ын 12 дугаар анги төгсөгчдийн ЭЕШ-ын “Цахим сорилго” зохион байгуулагдаж төрийн өмчийн 14 сургуулийн 1000 гаруй сурагчид хамрагдсан.

Соёл урлагийн байгууллагууд 02 дугаар сард нийт 5000 гаруй үзэгч уншигчдад үзэгчдэд тайлбар сурталчилгаа, тоглолт, уулзалтыг зохион байгуулж үйлчилсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сонгодог урлагийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий “Хар санаа ба хайр сэтгэл” сонгодог жүжгийг тавьж сонирхууллаа.

Сар шинийн баярыг ЕБС, Их дээд сургууль, Хүүхдийн номын ордон, Төв номын сангийн номын санчдын дунд угтан “Дөрвөн бэрх” тэмцээнийг тэмцээнийг зохион байгууллаа. “Монгол ёс заншил” сэдэвчилсэн номын үзэсгэлэн 76 номоор гаргалаа.

Сумдын Ерөнхий боловсролын сургуулиа түшиглэн морин хуур, ёочин, шанз, бүжиг, шатар, зураг, загвар өмсөгч, загвар зохиогч, уран бичлэг, дуу, уран уншлага зэрэг 10 гаруй дугуйлан секцэд 350 гаруй сурагчдыг хамтруулан үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Японы улсын элчин сайдын нэрэмжит “Сурагч CUP” Жү-до бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 27-29 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, манай аймгийн 13 тамирчин оролцож 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.ОХУ-ын Красноярск хотноо 2017 оны 1-р сарын 27-29–ны өдрүүдэд зохион байгуулагдсан Иван Ярыгины нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах “Алтан гранпри” олон улсын тэмцээнд Дархан-Уул аймгийн Ё.Батдархан дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож, уг тэмцээнд 15 орны 40 багийн нийт 400 гаруй баг тамирчид оролцсоноос манай тамирчид 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртсэн байна.

Хөлбөмбөгийн Футзалын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах шилдэг 16 багийн тэмцээн 2-р сарын 01-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, нийт 16 багийн 224 тамирчин оролцож, С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.Сагсан бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 2-р сарын 06-12-ны өдрүүдэд зохиогдон байгуулагдлаа. Тэмцээнээс Д.Гүржав дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид аваргын “Алтан медаль” хүртэж, эрэгтэй баг шилдэг 8-д шалгарсан амжилттай оролцлоо. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ 2-р сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, Д.Балжинням дасгалжуулагчтай баг тамирчид оролцож 1 хүрэл медаль, 1 тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр: Аймгийн удирдлагууд өвөлжилт хүндэрсэн сумдаар явахтай холбогдуулан Эмийн санчдийн “Эм” холбооноос эмийн бүрдэл бүхий 60 багцыг гаргаж, 150 гаруй айл өрх, иргэдтэй уулзаж эмийн сан тараасан.

ДЭМБ, ЭМЯ-тай хамтран орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хандлагыг хэрэглэх нь сэдэвт сургалтыг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нийт 28 эрүүл мэндийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд болон сум өрхийн эрүүл мэндийн эмч нарт зохион байгууллаа.

ААН албан байгууллага, ЕБС-н сурагчдад болон жирэмсэн эхчүүдэд “Эсэн мэнд амаржихуй” /цуврал/, ТТТӨ-ий цэгэн иллэг, ханиад томуунаас хэрхэн сэргийлэх, хальтиргаа гулгаа осол гэмтэл,“ Бага насны хүүхдийн түлэгдэлтээс сэргийлье”, “Жирэмсний үеийн зохистой хооллолт”, “Шүд угаах арга техник”, “Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, Гар угаах аргачлал”, “Хараагаа хамгаалъя” “Ходоодны хорт хавдраас сэргийлье, хавдраас сэргийлэх энгийн 7 алхам сэдвээр” “ХБӨ-Цусны даралт ихдэлтээс сэргийлье”, 11 төрлийн сэдвээр 26 удаагийн сургалтыг 1031 хүнд зохион байгууллаа .

Ерөнхий боловсролын 9-р сургуулийн хүүхдүүдэд их эмч С.Оюун, Ц.Цагаанхүү нар “Дэлгэцийн донтол ба харааны эрүүл ахуй сэдвээр сургалтыг нийт 6 ангийн 4 бүлгийн 109 сурагчдад амжилттай зохион явуулсан.

Эрүүл мэндийн газар, Клиникийн 1-р эмнэлэг, Эм импекс ХХК-тай хамтарсан “Элэгний В, С вирусийн эмчилгээ оношлогоо, орчин үеийн чиг хандлага” сэдвээр Нэгдсэн эмнэлэг, өрх сум, хувийн хэвшлийн нийт 150 эмч мэргэжилтэн оролцсон сургалтыг зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Аян зохион байгуулах тухай” А/319 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы хүрээнд 360тэтгэвэр авагч иргэдийн өргөдөл хүсэлт, материалыг хүлээн авч ажиллаа. Үүнээс 296 тэтгэвэр авагч хариугаа авч шийдвэрлүүлсэн байна. Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын А/319 дүгээр тушаал, Эрүүл мэнд,нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 дүгээр тушаал, Дархан-Уул аймгийн Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Хэлтсийн А/03 дугаар тушаалуудын дагуу “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулах дэд ажлын хэсгийн удирдамж, зааврын дагуу 2017 оны 01 сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд тушаалаар томилогдсон 16 байцаагч илүү цагаар ажиллан 4 сумын 11867 тэтгэвэр авагчийн хувийн хэрэгт хяналт шалгалтыг хийж баталгаажуулан ажиллаа.Шалгалтын явц 92 хувьтай байна.

Ажил хайж байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг ганцаарчилсан байдлаар 38 иргэнд үзүүлсэн. Нийт 15 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим сул ажлын байрны захиалгыг иргэдэд нээлттэй хүргэж, 24 ажил хайгч иргэнийг зохистой ажлын байранд зуучиллаа.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх ХЗЗ-ийн эрэлт нийлүүлэлтийн чанарын болон тоон судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, Малчин өрх-300, Хувиараа хөдөлмөр эрхлэгч 300, Ажилгүй иргэн-350, Ажил эрхлэгч иргэн-350, Оюутан-300, ААНБ-300 тус тус судалгаанд хамрууллаа. Судалгааг 27 гэрээт ажилтнаар гүйцэтгүүлэн түр ажлын байраар хангасан.

Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Гарааны бизнес” буюу STARTUP төслийн сонгон шалгаруулалтын ажлыг 2017 оны 02 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг төслийн хүрээнд 10,0 сая төгрөгийн гарааны бизнесээ эхлэх санхүүгийн дэмжлэгт 1 бүлэг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 2 бүлэг хамрагдахаар тус тус шалгарсан.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан ахмад настанд “Насны хишиг олгох журам”-д заасны дагуу 02 дугаар сарын 25-ны дотор насны хишгийг олгох ажлыг зохион байгуулж 4137 ахмад настны мэдээллийг WAIS програмд бүртгэж хишигт хамрагдах эрхийг баталгаажуулан олголтыг хийлээ.

Харъяалалгүй ахмад настны хүндэтгэлд хамрагдах нийт 6325 иргэнийг мэдээллийг WAIS програмд оруулж хүндэтгэлийг нэрийн дансаар 5832, үүнээс 85-аас дээш насны 493 ахмадад хүндэтгэлийг бэлнээр олгох ажлыг зохион байгууллаа.

“Залуусын түүчээ” студид орох залуусын шалгаруулалтанд 10 оюутанг шалгаруулж, сургалтанд хамруулан фото болон видео студи бүрэн ажиллан интернет дотоод сүлжээнд холбогдон үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Иргэд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаанд 293 насанд хүрэгч, 170 залуучуудыг хамруулсан. Насанд хүрсэн 36 иргэнд зөвлөгөө өгч, 40 гаруй хүүхдийг сургалтанд хамруулан, 5 төрлийн судалгааг дээд шатны байгууллагад илгээж, эрх нь зөрчигдсөн 2 хүүхдийн /асран хамгаалагчийг тодорхой болгох/ асуудалд нөхцөл байдлын үнэлгээ хийн, “Хүүхдийн шударга байдлын түвшин” тогтоох судалгаанд аймгийн 2522 хүүхдийн онлайнаар хамруулах ажлыг зохион байгуулж байна.

5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Бодит үйлдвэрлэлийн салбарын хүрээнд: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт эрх шилжсэн Сэтгэц наркологийн эмнэлгийн барилгын дээвэр засварын ажлыг, Тохилог хороолол төслийн хүрээнд хэрэгжих Дархан сумын 1 баг, 3 баг сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох ажлыг, мөн Дархан сумын 15 баг Мобикомын уулзвараас онгоцны буудал хүртэлх замын дагуух гэрэлтүүлгийн толгой солих 30,0 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй ажил, Дархан сумын 2 баг Хушаатын гудамж дагуух 12 ширхэг гэрэлтүүлэг, Дархан сумын 13 баг Эрдэнэс плазын арын замаас Альфа хотхон хүртэлх 6 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг тус тус гүйцэтгэх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ОНӨГазарт холбогдох материалыг хүргүүллээ.

Мөн Биржийн 5 замын уулзвар дээр хоолойн засвар шинэчлэлтийн ажил, Дархан сумын 3 багийн авто замыг хатуу хучилттай болгох ажлын 1 дүгээр үе шат, Дархан сумын 1 багийн авто замыг хатуу хучилттай болгох ажлын 2 дугаар үе шатны ажлуудыг 724,2 сая.төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох материалыг ОНӨГазарт хүргүүллээ.

Элит хөгжил ХХК-тай нийтийн тээврийн 996,4 сая.төгрөг, хүүхдийн автобус үйлчилгээнд 75,0 сая.төгрөгийн хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.

Зам тээврийн хөгжлийн яаманд Засаг дарга үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан 54,5 тэр бум.төгрөгийн 9 төсөл арга хэмжээний төслийн саналыг хүргүүллээ.

“Ногоон хувьсгал” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлууллаа.

Аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож, Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Орлогч дарга, Дархан сумын Засаг даргаар ахлуулсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 4 ажлын хэсэг сумдын мал аж ахуйн салбарын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, 175 малчдын санал хүсэлтийг сонсож, 18 тонн өвс, 8,6 тонн тэжээл, 10 тонн нүүрс, 860 ширхэг тугал, хурганы элгэвч, нэмнээ, 246 ширхэг бээлий, 10 кг-ийн савлагаатай 52 ширхэг гурил, 52 ширхэг аптек, 420 толгой лаа, чүдэнз мөн Удирдлагуудын холбогдох утасны жагсаалт, Аймгийн Улаан загалмайн хорооноос 30 боодол ахуйн хэрэглээний эд зүйлс, аймгийн эмийн сангуудын “Эмийн холбоо”-ноос 60 ширхэг багц, 7 хоног, 2 дугаар сарын цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонин тараалаа.

Дархан-Уул аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн холбоо, ХАҮТанхим, Стандарт, Хэмжилзүйн хэлтэс хамтран 2017 оны 02 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор амжилттай зохион байгууллаа. 19 дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн худалдаандОрхон, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгууд болон Улаанбаатар хотын 23 ААНБ, 18 нөхөрлөл хоршоо, 110-аад иргэн, өрхийн үйлдвэрлэгчид нийт 150 гаруй оролцогч оролцож 150сая төгрөгийн борлуулалт хийж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн байна.

Мөн Хуванцар савны тэмдэг, тэмдэглэгээг гарын авлага 100 ширхгийг мах, сүү үйлдвэрлэгч болон иргэдэд тараасан байна. Харин АЗДТГ-аас “Малчдад туслах аян”-ыг зарлаж, 2 хайрцаг /33 ш/ ургамлын тос, 1 багц /15 ш/ хэвийн боов, 10 хос хөвөнтэй бээлий, 20 хос ажлын бээлий, 2 хос эсгий улавч, 212.0 мянган төгрөгийн хандив цугларсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдэд 333 ширхэг бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэх, суурилуулах, хяналт шалгалт хийх ажлыг бүрэн дуусгаж, “Их тэнгэрийн хүч” ХХК,“Рояал Өүшн” ХХК-иудтай байгуулсан гэрээг дүгнэж, холбогдох материалуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүллээ

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр: Улсын нөөцийн Дархан салбараас 40 тонн өвс, 30тонн тэжээлийг сумдад хуваарилан олгох ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн ИТХурлаас зохион байгуулж “Малчдад туслах аян”-ы хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжаас 97 малчин өрхөд 9 сая гаруй төгрөг мөн 70 шуудай хивэг, 750 ширхэг элгэвч, нэмнээ, 552 ширхэг бээлий, 38 багц хүнсний бүтээгдэхүүн, 103 багц ахуйн хэрэглээний бараа, 646 толгой лаа, шүдэнз, 66 багц хувцас, 452 багц эмийн бүтээгдэхүүн, болон бусад 90 гаруй нэр төрлийн эд зүйлсийг 4 суманд хуваарилан олголоо.

Энэ сарын 17-ны байдлаар Том малын зүй бусын хорогдол нийт малын 0,3 хувь буюу 876 толгой мал үүнээс 0,2 хувь буюу 283 толгой хээлтэгч мал хорогдсон мэдээтэй байна. Үүнд: 22 толгой адуу, 120 толгой үхэр, 334 толгой хонь, 400 толгой ямаа байна. Мөн Шарын гол суманд гэнэтийн аюулаар 158 толгой мал хорогдоод байна.

“Улсын аварга малчин”-аар Хонгор сумын 2 дугаар багийн малчин М.Уайхан, Дархан сумын малчин багийн малчин Б.Хаянхирваа нарын шагналыг гардуулах ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Аймгийн Удирдлагууд, ХХААГ, Сумын Засаг дарга нар оролцлоо.

Аймгийн “Хөдөлмөрийн аварга малчин”-аар Шарын гол сумын Санжинт багийн малчин Ж.Бямбажав, “Шилдэг фермер”-ээр Дархан сумын 1 дүгээр багийн иргэн Г.Болор-Отгоны Үхрийн ферм, “Сайн малчин”-аар Хонгор сумын Салхит багийн малчин Г.Жигдэн нар тодорлоо.

2016 онд үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд урамшуулал авахаар 416 малчны овог, нэр, регистрийн дугаар болон Малчин дансыг баталгаажуулсан ба 2016 оны сүүлийн хагас жилийн арьс, ширний урамшуулалд хамрагдсан 638 малчин, мал бүхий этгээдийн 29556 ширхэг хонины арьс, 18463 ширхэг ямааны арьс, 8179 ширхэг үхрийн шир нийт 56398 ширхэг арьс, ширийг үндэсний үйлдвэрт тушааж урамшууллын тайланг Сумдаар нэгтгэн ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд хүргүүллээ.

Мал, малын гаралтай түхий эдийн эрүүл ахуйн чиглэлээр: Хонины цэцэг өвчний вакцин хийх бэлтгэл ажлыг аймгийн ОБГазар болон Хонгор сумын ЗДТГазартай хамтран хангаж, ажлын хэсгийг бүрдүүлэн вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү вакцинжуулалтын арга хэмжээ 2-р сарын 6-аас 2-р сарын 13-ны хооронд явагдаж 5 ажлын хэсэг ажиллаж, Хонгор сумын 202 өрхийн 44198 толгой хонь, Дархан сумын 66 өрхийн 4450 толгой хонь, нийтдээ 268 өрхийн 48648 толгой хонийг хамруулаад байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Цагаан сар 2017” үзэсгэлэн худалдаанд ХХААГазрын Мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн лаборатори нь явуулын лабораторийг ажиллуулав. Тус үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Архангай аймгийн Их тамир, Чулуут, Хайрхан, Цахир сумд, Булган аймгийн Сайхан сум, Хөвсгөл аймгийн Мөрөн зэрэг аймаг, сумдаас бэлтгэгдсэн сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнүүд оролцов. Нийт 17 иргэний 1470 кг ааруул, 390л айраг, 50л сүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээг хийж, хариуг өгч ажиллалаа.

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд орон нутгийн сүүний нөөцөд тулгуурлан байгуулах хуурай сүүний бага, дунд оврын тоног төхөөрөмжийг танилцуулах сургалтад Орхон суманд шинээр сүүний цех байгуулах хүсэлт гаргасан 1 иргэн, Дархан сумын мах, сүүний чиглэлийн фермерээс 1, нийт 2 хүнийг хамруулав.

Мах-сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг нээлтийг хийлээ.

Дархан меат фүүдс ХХК-ийн “Мах бодлогын гэрээ”-ний дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 317.8 тн хонины мах, 108.3 тн ямааны мах, 588 тн үхрийн мах, нийт 1014.1 тн махыг агуулах тус бүрээр нь танилцаж, хэрэгжилтийн явцтай танилцахад 2017 оны хаврын улиралд 875 тн мах нийлүүлэхэд нөхцөлийг хангасан байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 5700 тн цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай 5, жилдээ 75 мян.л чацарганы жүүс үйлдвэрлэх хүчин чадалтай 2, нийт 7 үйлдвэр, цехийн судалгааг гаргаж ХХААХҮЯ-д хүргүүллээ.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд: Аймаг, сумын Засаг даргын захирамжуудыг үндэслэн 69 иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээжүүлсэн. Газар эзэмших хугацаа дууссан, газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 25 иргэнд аймгийн Засаг даргын 2016 оны 497 захирамжийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хуучин эзэмшлийн газраа баталгаажуулах, ашиглах зэрэг нийт 44 ИААНБ-аас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг хурлаар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргын 2017 оны А/08, А/29, А/30, А/31, А/32, А/33 дугаар захирамжаар шийдвэрлүүлээ.

2017 онд Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг Орхон, Шарын гол, Хонгор сумдыг нэгтгэн Дархан сумыг төсөл хэлбэрээр гаргаж цахим хаягаар ГЗБГЗЗГ-т хүргүүллээ. Газар өмчлөлийн лавлагаагаар нийт 31 иргэдэд үйлчилсэн.

Газрын төлбөрийн орлогоос энэ сарын 17-ны өдрийн байдлаар 53.9сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн.

2012-2016 онд манай аймагт баригдсан орон сууцны барилгын тоо хэмжээ болон 2017 онд баригдаж байгаа барилгын явц, орон сууцны борлуулалтын талаар судалгаа хийж тоо мэдээг гаргалаа.

“ДСЦТС” ХК-н зураг төсөл хийх тусгай зөвшөөрөл сунгах техникийн бичиг баримттай танилцаж тодорхойлолт гаргаж өглөө

Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс ирүүлсэн албан тоотын дагуу сумуудаас орон сууц, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн талаар судалгаа нарийвчлан гаргаж байна. Дархан сумын 11-р багт байрлалтай “Дархан Шар бүрд” ХХК-ны 90 айлын барилгын техникийн бичиг баримтыг судалж үзэн барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Дархан сумын 14-р багт байрлалтай “Сигма Эс” ХХК-ны 16 айлын нийтийн орон сууц, 9-р багт байрлалтай “Минж Апартмент” ХХК-ийн 80 айлын орон сууцны барилгуудыг ашиглалтад хүлээн авлаа. Мөн “Дашваанжил” ХХК-ны ахуйн болон автомашин хийгээр цэнэглэх станцыг ашиглалтанд хүлээн авсан.

Дархан-Уул аймагт Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгаа ашиглалтад оруулаагүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өглөө.

6.Хяналт шалгалтын чиглэлээр

Төлөвлөгөөт шалгалт 8, төлөвлөгөөт бус шалгалт 6, удирдлагын шийдвэрээр 2, урьдчилан сэргийлэх хяналт 3, зөвлөн туслах үйлчилгээ 21, баталгаажуулалтын хяналт 2, сургалт 5 хийгдэж 38 аж ахуйн нэгж байгууллага, 496 иргэнийг хамруулж, акт 3, албан шаардлага 4, дүгнэлт 4 тус тус үйлдсэн байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мах махан бүтээгдэхүүн цехүүдэд шалгалтыг хийлээ. Шалгалтад Дархан гэрэл ХХК-ийн “Гангууш” хиамны цех, Шүтэн-Уул ХХК-ийн “Хишиг” хиамны цех, “Хотол монгол” хиамны цехүүдийн нийт 21 хэмжих хэрэгсэлд шалгалт хийсэн. “Хотол монгол” хиамны цехийн 2 жин, “Гангууш” хиамны цехийн 1 гүний термометр баталгаагүй байв. Баталгаагүй хэмжих хэрэгслийг баталгаажуулах, СХЗХ-тэй хамтран гэрээ байгуулж ажиллах талаар зөвлөгөө өглөө.

Хувийн хэвшлийн 19 цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн СӨББ-ын сургалтын орчны MNS 6558:2015 стандартын хэрэгжилт 55%-тай байгаа нь зориулалтын бус байртай орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой байна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон нэмэлт өөрчлөлт оруулах дүгнэлтийг Боловсрол соёл урлагийн газраас гаргахдаа хүүхдийн тоо хүчин чадлыг 1 хүүхдэд оногдох талбайн хэмжээ стандартыг баримтлахгүйгээс хүүхдийн тоо хүчин чадлыг хэт өндөр тогтооход нөлөөлж бодит тоо зөрүүтэй, ирц хангалтгүй байна.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөний дагуу хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа ААНБайгууллага, иргэдийн ачаа тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн байдалд шалгалт хийж, зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн 15 жолоочийн бичиг баримтыг цагдаагийн газарт шилжүүлсэн.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 7 аж ахуйн нэгжид МХГ, ЦГ, СХХ, АЗДТГ, ОБГ, Татварын хэлтэс хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дотоодын хяналт сул, түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүн (бургер, кембаб, напелеон)-ийг хөргүүргүй нөхцөлд, хаяг шошгогүй, баталгаагүй хүнс (хатаасан жимс, гаа, чихэр)-ийг тус тус худалдан борлуулж байсан зэрэг нийт 12 зөрчлийг газар дээр арилгуулж ажиллалаа.

Импортын хяналтаар: Тринититрейд ХХК-ий Турк улсаас импортлосон 19 нэрийн 6.3тн хүнсний бүтээгдэхүүнд хяналт хийн, дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан шийдвэр олгож ажиллаа. Хүнсний бүтээгдэхүүнийг ердийн чингэлэгт тээвэрлэж ирсэн зөрчилд албан шаардлага өгч, бүтээгдэхүүний чанарт шаардлага хангасан тухай дүгнэлт гарган гаалийн хяналтанд шилжүүлэв.

Дархан Нэхий ХК-ий Испани улсаас импортлосон 58тн химийн хорт болон аюултай бодис-д 2 удаагийн хяналтанд хамрууллаа.Үүнээс 37.7тн химийн хорт болон аюултай бодис нь БОАЖЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчилтэй байсанд саатуулах мэдэгдэл, албан шаардлага өгч зөрчлийг арилгуулж ажиллав.

Экспортын хяналтаар: Шинэ борогцой, Өнгөт хийц, Дархан Меат фүүдс, Дархан Минж ХХК, Дархан Нэхий ХК-ий БНХАУ, ОХУ, Голланд, Итали улсад экспортлосон 82тн самрын идээ, 102.6тн нэг удаагийн савхны бэлдэц, 140тн адууны мах, 920ш зүймэл хавтан, 1235ш үхрийн хагас боловсруулсан хөх шир, 9950ш хонины боловсруулсан нэхийнд ачилтын үед хяналт тавьж ажиллав.Дархан Миат фүүдс, Ричбул ХХК-ий ОХУ-д экспортлох 300тн адууны мах, 20.0тн хонины ноосноос дээж авч лабораторид хүргүүлж ажиллалаа.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР