Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн “архигүй монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан /2014 – 2016 он/

2022.10.02
54 үзсэн

2017 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Дархан

Дархан-Уул аймгийн “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.

Дархан-Уул аймгийн “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн зорилго:

Архинд донтох өвчтэй, архины хамааралтай хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх тогтолцоог бий болгох, архины хамаарлаас ангижрах хүсэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, архидалт, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үүсгэл санаачлагыг дэмжихэд оршино.

Дараах зорилтуудыг дэвшүүлсэн:

1. Архины хамааралтай иргэд, архаг архичдын дэлгэрэнгүй судалгааг гарган архинаас татгалзсан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих арга хэмжээг авч ажиллах,

2. Наркологийн тасаг /нэгж/-ийг бэхжүүлэх, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

3. Архинд донтох өвчтэй, архины хамааралтай хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх шаталсан /албадан эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээ эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, Эрүүл идэвхитэй амьдралын клубуудын үйл ажиллагааг уялдуулах замаар/ тогтолцоог бий болгох,

4. Хууль бусаар архи согтууруулах ундаа худалдах явдлыг таслан зогсоох,

5. Иргэд олон нийтэд хандсан нөлөөлөл, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах,

6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилэх цэгийн тоог 30 хувиар бууруулах,

Нэг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд:

Аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийг өргөтгөн архаг архичид хэвтэн эмчлүүлэх 10 ортой болгох, эмнэлгийн техник тоног төхөөрөмж худалдан авах болон эмчилгээ, үйлчилгээнд зориулан тус тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ор, шүүгээ 10 ш, цагаан хэрэгсэл аяга халбага 20 ком, сургалт явуулахад зориулан компьютер, проектор, олон үйлдэлт канон тус бүр 1ш, 2014 оны эм, эмчилгээний зардалд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас нийт 10.0 сая төгрөгийн санхүүжилт олгон 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үйл ажиллагаагааг нь эхлүүлсэн.

2014 онд нийт тус эмчилгээний хэсгээр 65 хүн хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээнээс гарсан хүмүүсийг Аз жаргалын эрэлд төрийн бус байгууллагын сэтгэл заслын эмчилгээнд хамруулсан ба Төв аймгийн Мааньт дахь архины албадан эмчилгээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас 1.892,000 төгрөгийг гарган 30 архаг архичинг эмчлүүлсэн.

Хүчирхийлэлд өртсөн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, түр хамгаалан байршуулах байрыг “Сэтгэлийн дэм мөнх” ТББ-ын байрыг түшиглэн байгуулж үйл ажиллагааны зардалд 8.3 сая төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргаж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын 2014 оны 336 дугаар захирамжаар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсанДархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй 116 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцлан Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 35 хувиар бууруулсан.

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж“Архигүй-Дархан, архигүй цагаан сар” аян, гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, архи согтууруулах ундаанаас татгалзуулах чиглэлээр “Гэр оронгүй тэнэмэл иргэд-2”, “Та хичээ-Бид дэмжье” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан нийт 8450 гаруй иргэдийг сургалт сурталчилгааны ажилд хамруулж, 7500 хүнээс аянд нэгдэн сар шинийн баярын согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэх талаар гарын үсэг зуруулан, 7700 иргэнд гарын авлага материал тараан өглөө. Орц хонгил, дулааны шугам, айлаар хоноглодог 290 иргэнийг бүртгэл судалгаа, нэгдсэн санд оруулав. Аян, нэгдсэн арга хэмжээнүүдийн үр дүнд иргэд сар шинийн баярын өдрүүдийг согтууруулах ундааны хэрэглээ багатай тэмдэглэн, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх санал гарган, баталгаа өгсөн, сэтгэл заслын эмчилгээнд архинд донтох өвчтэй 5 иргэнийг хамрууллаа.

“Аз жаргалын эрэлд” төрийн бус байгууллага, “АА” төвийн гишүүдтэй хамтран “Та хичээ–Бид дэмжье” сэдэвт сургалтыг “Өнөөдөр л уухгүй юм шүү”уриан дор зохион байгуулж “Архи согтууруулах ундаанаас хэрхэн татгалзах вэ?”, ”Та хаяж чадна” сургалт, дугуй ширээний ярилцлага хийж, сайн дураараа сургалтанд хамрагдан баталгаа гаргасан 6 иргэнд сертификат гардуулсан.

ЭМГ-ын сургалтын багийн их эмч, ЦГ-ын АСТАБайцаагч, ЭББ-ны эмч, цагдаа, “Дархан таны төлөө”, “Монголын шинэ амьдралын дуудлага”, “Шинэ амьдралын эхлэл”, “Аз жаргалын эрэлд”, “Аз хийморь дэлгэрэх”, “Найдварын өргөө” зэрэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд, Аймгийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар, Эмэгтэйчүүдийн холбоо, ДЗОУБ, Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран Цагдаагийн газрын “Иргэдийг хүлээн авах танхим”-аар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн 1200 хүндсургалтыг “Архинд донтох нь өвчин”, “Архидалтын үе шат”, “Архи, тамхины хор уршиг”, “Согтуурлын үе шат”, “Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ” зэрэг сэдвээр явуулж холбогдох зөвлөгөө, зөвлөмж өгч, эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нийт 550 хүнтэй уулзаж хууль зүйн зөвлөгөө өгч, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага материал 950 ширхэгийг тараан өгч, 70 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, сум, баг хороо, Их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд, багш, эцэг эхчүүдэд архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор яриа, таниулга 51 удаа 3548 гаруй оюутан, сурагч, иргэнд яриа таниулга хийж ажилласан. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай”, “Садарсамуун явдалтай тэмцэх тухай”, “Захиргааны хариуцлагын тухай хууль”-аар бэлтгэсэн гарын авлага, эцэг эхчүүдэд ил захидал, аж ахуйн нэгж байгууллага иргэдэд зурагт хуудас, санамж зөвлөгөө, сэрэмжлүүлэг, уриалга зэрэг бусад сурталчилгааны материал 2300 ширхэгийг тараан өгч ажилласан. МҮОНТВ, ТВ-5, ТВ-9 телевизүүдээр 2 удаа, орон нутгийн телевизээр 18 удаа, орон нутгийн радиогоор 5 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч ажилласан.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа ГОТИ-2 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Аз жаргалын эрэлд” ТББ, АА төвийн гишүүдтэй хамтран эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан хүмүүст 10 хоногийн сургалт зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 217, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон захиргааны журмаар баривчлагдсан 22 жолоочид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн гарах хор уршгийн талаар Замын цагдаагийн тасгийн байцаагч, Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч,цагдаа нар сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгууллаа. Мөн Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн жолооч нарт, Төмөр замын 1-р ангийнжолооч, ажилтнуудад ЗЦТ-ийн байцаагч нар сургалт зохион байгуулан ажилласан.

Их дээд, ерөнхий боловсролын сургуулийн 1020гаруй оюутан сурагчдад газ, архи, тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, мансууруулах бодисны хор хөнөөл,түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг Өсвөрийн цагдаагийн 15 гишүүний хамтаар зохион байгууллаа.

Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрх авсан аж ахуйн нэгжүүдэд хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, 207 хүнсний дэлгүүр, 104 нийтийн хоолны газар буюу нийт 311 ААНБ хамруулсан. Үүнээс 14 нь их, 148 нь дунд, ийн 149 нь бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Өмнөх оны шалгалтын дүнтэй харьцуулахад эрсдлийн түвшин 6.2%-иар буурч, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт дундажаар 0.7 хувиар дээшиллээ.

Мөн зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан болон стандартын бус согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийн улмаас 824 ширхэг архи, пиво хурааж устгалаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 онд:

 

Хөтөлбөрийн хүрээнд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 2”, ““Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье” сэдэвт аянууд, бусад нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:

 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Наркологийн тасаг нэгдсэн эмнэлгийн 2015 оны үйл ажиллагааны төсөвт туссан 8.3 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээг нийт 219 архины хурц болон архаг хордлого, солиол, дэмийрэлтэй архинд донтох эмгэг бүхий иргэдэд үзүүлж ажиллалаа.

Мөн үргэлжлэх шатны сэтгэл заслын эмчилгээг амбулатороор 93 үйлчлүүлэгчид сэтгэц наркологийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд архидан согтуурч гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 2” аяны хүрээнд “Бид дэмжье-Та хичээ” гэр бүл иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг 1500 иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын 600 ажилтан алба хаагчдын дунд зохион байгуулан, 115 иргэнтэй ганцаарчлан уулзан зөвлөгөө өгч, 2500 ширхэг гарын авлага материал тараан өгч, бусдыгаа манлайлан ажилласан байгууллага, аж ахуйн нэгж иргэдийг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулсан. Энэ аяныг зохион байгуулсанаар гэмт хэрэг, зөрчил сар бүр 7-9 хувь буурсан ажлын үр дүнг гарсан.

Монголын бурхан шашны төв гандандэгчилэн хийдийн хамба лам С.Чойжамц лам нарын хамт мөн архи тамхины шалтгаант эмгэг судлалын тэргүүн, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөх Ж.Цогтсугар “Оюун ухааны гэрэл гэгээ” сэдвээр нийт бүрэлдэхүүнд мэдээлэл, сургалт хийсэн.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах зорилгоор Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолоор “Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрмийн 132.2.2-т Монгол Улсын хууль тогтоомжид үл харшлах бусад орлого гэсэн заалтыг баримтлан аймгийн болон Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗөвлөл, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Гэр оронгүй тэнэмэл иргэд 3”, “Архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилгээнд хамруулан” зэрэг ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Дархан-Уул аймагт гэр оронгүй орц, хонгил, дулааны худагт амьдардаг 55 иргэнийг бүртгэлд хамруулж, гарын хээний дардас, таниулах гэрэл зураг онцлох содон шинж тэмдгүүдийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн цагдаагийн газрын нэгдсэн санд бүртгэн зурагжуулж 15 удаа 600 иргэнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, НХҮХэлтсийн халуун хоол хөтөлбөрт хамруулсан.

Төв аймгийн Баян сумын согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд 13 иргэнийг 3 сарын хугацаатай хэвтүүлэн эмчлүүлсэн.

Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас ”Өсвөр үе залууст ээлтэй орчин бүрдүүлж эрүүл амьдрахад нь тусалъя” зөвлөгөөн, “Өсвөр үе залуучуудыг архинд дондох эмгэгээс урьдчилэн сэргийлэх арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах” зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж 44 байгууллагын 100 гаруй албан тушаалтан оролцлоо.

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 2” аяны хугацаанд ажлын хэсгүүдээс хууль, хяналтын байгууллагуудтай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудад шалгалт хийж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулан, төрийн болон хувийн хэвшлийн ЕБ ын 10 сургуулийн 9, 10 дугаар ангийн 498 сурагчдад аймгийн Прокурорын газар, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, Цагдаагийн газрын үйл ажиллагаа, анги танхимтай танилцах арга хэмжээг зохион байгуулж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, гэр бүл иргэдийн дунд архидан согтуурах, архидалт их байгааг бууруулах зорилгоор “Бид дэмжье–Та хичээ” сэдэвт сургалтыг зохион байгуулан Дархан сумын 1, 2, 3, Өргөө, Малчин, 5, 6, 7, 8, 10, 11 дүгээр багийн нийт 1500 иргэн, 600 ажилтан албан хаагчийг хамруулан зохион байгуулж, 115 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, 2500 ш гарын авлага тараах материалыг тараалаа.

Сургалт сурталчилгааны ажлын дэд хэсгийн гишүүд болон Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд хамтран зохион байгуулж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа, халамж үйлчилгээ, мэргэжил олгох сургалт, ажлын байрны талаар мэдээлэл өглөө. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар Хөдөлмөрийн хэлтэс, Тахарын алба, Насантуршийн боловсролын төвийн багш нар, ажилчид 50 гаруй хүнд сургалт зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээнүүд, “Архи тамхи мансууруулах бодисын хор уршиг”, “Өсвөр насны хүүхдийн онцлог”, “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье”, “Бид мансууруулах бодисгүй ертөнцөд амьдрах ёстой”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг ба хохирогч хамгаалал” сэдвүүдээр давхардсан тоогоор мэргэжлийн болон ЕБС-ийн 36 сургууль, 5 аж ахуйн нэгж байгууллагын нийт 7200 гаруй хүүхэд, эцэг эхчүүд, ажилтнуудад сургалт зохион байгуулж, санал асуулга 500 иргэнээс авч, гарын авлага, зөвлөмж 560 ширхэгийг тарааж, “Хүний наймаа” шторкийг олон нийтэд сурталчилж ажилласан. Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон аяны хүрээнд хүн худалдах, хар тамхи мансуурал, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааны хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Дархан хотоо хамтдаа хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал” сэдэвт нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран бэлтгэж иргэдэд сурталчилж ажилласан.

“Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье”сэдэвт 1 сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн хар тамхины төрлийн ургамал тархацтай газруудыг хяналтандаа авч сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг Аймгийн Цагдаагийн газар, Залуучуудын холбоо, аймаг сумын ГХУСАЗЗөвлөл, Тагнуулын газар, Гаалийн байгууллагын мэргэжилтэн, ЭМГазруудтай хамтран зохион байгуулсан.

Энэ ажлын хүрээнд Их, Дээд, ЕБС, МСҮТөвийн 2500 оюутан сурагчдын дунд сургалтын ажлыг зохион байгуулж 1500 ширхэг гарын авлага материал тараан өгч, энэ чиглэлээр бэлтгэн гаргасан шторк, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 6 удаа сурталчиллаа.

“Сар шинэ”, “Хяналт-Шалгалт”,“Согтуу”, “Архи”, “Бид дэмжье-Та хичээ”, “Зочид, дэн буудал, “Эмх цэгц”, “Шөнийн сурвалжлага”,”Архи тамхи шинэ үеийн сонгол биш”, “Төгсөлт”, “Амрыг-эрье” нэвтрүүлэг, “Дархан амгалан хот”, “Өсвөр үеийг архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход ахнаарах асууал” зэрэг хэлэлцүүлгүүд, “Хууль сурталчилах” өдөрлөгзэрэг16 удаагийн арга хэмжээгзохионбайгуулж, үр дүнг тооцон ажиллалаа.

“Хяналт-Шалгалт”, “Баар”, “Архидалт, Архи” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг 60 аж ахуйн нэгж, байгууллагын худалдан борлуулж байсан 100 мянга гаруй архи согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгт акцанд шалгалт хийж, Улаанбаатар хотын “Цэц хайрхан” ХХК-д үйлдвэрлэсэн С.Новым годом, Тансаг нэртэй 684 ширхэг оргилуун дарсны онцгой албан татварын тэмдэгт хуурамч байсан зөрчлийг илрүүлэн, мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгуулж, 78 ширхэг дарс, оргилуун дарс худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн шийдвэрлүүлэхээр Татварын хэлтсийн онцгой албан татварын тэмдэгт хариуцсан улсын байцаагчид хүлээлгэн өглөө.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 35 иргэн, 19 аж ахуйн нэгж байгууллагад 4.995.000 төгрөг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.1-д зааснаар худалдаа үйлчилгээний журам зөрчсөн 20 иргэн, 6 ААНБ-ыг 1.300.000 төгрөг, Тамхины хяналтын тухай хууль заалтуудыг зөрчсөн 17 иргэнийг 940.000 төгрөгөөр, нийт 25аж ахуйн нэгж байгууллага, 72 иргэнийг нийт 8.175.000төгрөгөөр торгож арга хэмжээ тооцож, 230 аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийг илрүүлэн газар дээр нь засуулж хууль зүйн зөвлөгөө өглөө.

Дархан сумын төмөр замын өртөө орчмоор гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор өдөр, оройн явган эргүүлийг тогтмол ажиллууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, сум, баг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэх эхчүүдэд давхардсан тоогоор 60 удаагийн яриа, таниулга хийж, 20900 гаруй оюутан, сурагч, иргэдийг хамрууллаа.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Алтан хүнс групп ХХК-ийн архины үйлдвэрт тандалт судалгаа хийсэн. Тус архины үйлдвэр нь батлагдсан технологийн зааврын дагуу “Тансаг” зэрэглэлийн спиртээр “Түмний хишиг” “Аргаль”, “Дархан Сэлэнгэ” нэрийн өвөрмөц архи үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэж буй 3 бүтээгдэхүүнийн 2 буюу 66.7% нь гүн хөлдөөлтийн аргаар альдегид, совсыг хатуу биет хэлбэрт шилжүүлэн шүүж авах технологитой. Тандалт судалгааны явцад тус ААН-ийн архины шугамын тоолуур нь улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч баталгаажилтын хугацаа дууссан, “Аргаль”, “Түмний хишиг” архинууд нь шошгын зөрчилтэй зэрэг нийт 6 зөрчил илрүүлснээс 66.6%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн 37 иргэн, 18 аж ахуйн нэгж байгууллагад нийт 5.145.000 торгож, 193 л архи, 137 л пиво, 40 л дарсыг хурааж, Захиргааны журмаар эд зүйлийг хураан улсын орлого болгох, устгах ажлыг зохион байгуулах аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлүүллээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 онд:

Дархан-Уул аймгийн ГХУСАЗЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, сурталчилгааны ажлын зардалд зориулан 2.5 сая төгрөг гаргулахаар шийдвэрлүүлсэн болно.

Арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн амжилтанд хүрсэн талаарх туршлагыг судлаж, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагуудын дарга удирдлагуудын дунд “Архи тамхигүй орчин, хамт олон бүрдүүлэн ажиллахад өөрчлөлтийг өөрсдөөсөө” сэдэвт нөлөөллийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, аюулгүй байдлын докторант лектор Ж.Цогтсугар/ Архины хор хөнөөлийг бууруулах нотлогдсон үр дүн туршлага, Тархины хүч-Архины хор хөнөөл, Шийдвэр гаргагчдын хандлагыг өөрчлөх шинжлэх ухааны танин мэдэхүйзэрэг сэдвүүдээрлекц сургалтын ажлыг зохион байгуулан, хэвлэл мэдээлэлийн 4 телевизээр сурталчилж, 262 удирдах албан тушаалтан, нийгмийн ажилтнуудыг хамруулсансургалтын үйл ажиллагаанд аймгийн ГХУСАЗЗ-ийн төсвөөс 1.55 сая төгрөг гаргаж зарцууллаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулан аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Кама сервес ТББ-ууд хамтран захиргааны зөрчил гарган саатуулагдсан, захиргааны журмаар баривчлагдсан иргэдэд сургалт зохион байгуулах талаар хамтарсан төлөвлөгөө гарган батлуулж 7 хоног бүрийн лхагва гараг бүрт хэрэгжүүлж, нийт 720 иргэнд 112 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Мөн орон нутгийн ТВ-12 телевизтэй хамтран 14 хоног тутамд “Шөнийн сурвалжлага” нэвтрүүлгийг бэлтгэн иргэд олон нийтэд архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээ, мэдээллийг хүргэж, 14 аж ахуйн нэгж байгууллагад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт заасны дагуу архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулах талаар цагдаагийн газрын албан мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг нь хангуулан ажилласан.

Цагдаагийн газраас санаачлан аймгийн ГХУСАЗЗ, иргэний танхим, Хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 2016 оны 4, 11 дүгээр саруудад “Архидан согтуурахтай тэмцэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 9 их дээд сургуулиудын удирдлагуудын дунд архидан согтуурахын хор уршгийн талаар мэдээлэл хийн, уулзалтыг зохион байгуулж “Архигүй бурхантын хөндийн төлөө хамтдаа” уриалгыг гарган хүргүүлж “Хууль сурталчлах” аяны хүрээнд 23 аж ахуйн нэгж, байгууллагад архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгууллаа.

“Архи, тамхигүй ирээдүй” сэдэвт жагсаал цуглаанд 1500 оюутан, сурагчид хамрагдан жагсаж, архи, тамхины хор уршгийн талаар 1500 ширхэг санамж, сэрэмжлүүлгийгиргэд олон нийтэд тараан “Өөрийгөө ялах” нь Дархан марафон гүйлтийн тэмцээнийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургуулиудын оюутан, ажилтан, алба хаагч нарын дунд зохион байгуулан шагнаж урамшууллаа.

Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Захиргааны журмаар эд зүйлсийг хураан устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлийн хурлаар Цагдаагийн газар, Шарын гол сум дахь Цагдаагийн тасгаас шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарын гол сум Санжинт баг иргэн П.Сийлэгмаа, “Дэвсэг хатан ээж” ХХК, Молор, Мандаат хайрхан, Мийгаа дэлгүүр, иргэн С.Пүрэвсүрэн, Ц.Цэцэгмаа, Т.Батаа, Д.Оюунаа, Н.Туяа, Д.Бадамханд нараас захиргааны журмаар хураасан 231 ширхэг согтууруулах ундааг устгахаар шийдвэрлэн, устгах ажлыг зохион байгууллаа.

 

“Хонхны баяр” арга хэмжээний хүрээнд 36 ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд албан мэдэгдэл хүргүүлэн биелэлт үр дүнг тооцон, 4500 оюутан сурагчдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан, 280 сурагчдын дунд 2 удаагийн Зөвлөгөөн хэлэлцүүлэг, Орхон суманд “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” жагсаал цуглааныг 1200 сурагчдын дунд зохион байгуулж архи, тамхины хор уршгийн талаар 1500 иргэн санамж, сэрэмжлүүлгийг тараан өгч,бага ангийн сурагчдын дунд ханын сонины уралдаан зарлан шалгарсан 3 сурагчдыг шагнаж урамшуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5 удаагийн мэдээлэл өгч, биечилсэн сурвалжлага 2 удаа хийж ажилласан.

Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас ”Өсвөр үе залууст ээлтэй орчин бүрдүүлж эрүүл амьдархад нь тусалъя” зөвлөгөөн, “Өсвөр үе залуучуудыг архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах” зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг 260 аж ахуйн нэгж, байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, тогтоомжуудыг мөрдөж ажиллах талаар “Зөвлөмж” хүргүүлэн биелэлтийг нь хангуулан ажилласан. Цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан 2 зөрчлийг илрүүлэн 500.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажиллалаа.

Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн зөрчлийг таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох зорилгоор шөнийн 24:00 цагаас 04:00 цагийн хооронд өдөр бүр 3 алба хаагчдыг үүрэг гүйцэтгүүлэн гар дээрээс архи зардаг 18 иргэнээс дахин зөрчил гаргахгүй байх талаар “Баталгаа” бичүүлэн авч архи зарж байсан 6 иргэний 30.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон. Зочид буудал /дэн буудал/-уудын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг шалгалтыг 2 удаа зохион байгуулан дэн буудал 18, зочид буудал 8 нийт 26 буудлын үйл ажиллагаанд шалгалт явуулж, стандартын шаардлага хангаагүй, тохирлын гэрчилгээгүй 15 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох талаар саналаа холбогдох газарт хүргүүлж, зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулдаг 5 дэн буудлын зөрчилд 250.000 төгрөгөөр торгож, 36 ширхэг согтууруулах ундааг холбогдох газарт хүргүүлэн шийдвэрлүүлж арга хэмжээг тооцсон.

“Хяналт-Шалгалт”, “Баар”, “Архидалт, Архи” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 950 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж зөрчсөн 8 аж ахуйн нэгж, байгууллагыг 1.8 сая төгрөгөөр торгож, гар дээрээс согтууруулах ундаа зарсан 15 иргэнийг 525.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа.

 

Ардчилсан залуучуудын холбоо, төрийн болон төрийн бус 11 байгууллагууд хамтран өсвөр үе залуучуудыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршгийг иргэд, олон нийт, өсвөр үеийнхэнд таниулан сурталчилъя” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулж ЕБС-ын ахлах ангийн 5200 сурагчид, эцэг, эх, багш, нийгмийн ажилтан нарт нөлөөллийн сургалтыг явууллаа. Боловсролын байгууллага болон сурагчдад хэрэгцээтэй 6000 ширхэг номын хавчуургыг тараан өгсөн. Хоёр сарын аяныг зохион байгуулахад шаардагдах зардал 2.0 сая төгрөгийг аймгийн ГХУСАЗЗ-ийн зардлаас гаргаж санхүүжүүллээ.

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс “Архигүй Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Зөв амьдрал бичил төслийг хэрэгжүүлж, архидан согтуурахтай тэмцэх, архигүй орчин бүрдүүлэх зорилгоор “Зөв амьдралын төлөө” болзолт уралдааныг 1 сарын хугацаанд 9 их, дээд сургуулийн дунд зарлаж, оролцогч сургуулиудад сургагч багш болон сургалтын материал, гарын авлага бэлтгэхэд арга зүйн зөвлөгөө, чиглэл өглөө.

Уралдаанд 5 их, дээд сургууль оролцохоор материалаа ирүүлсэнийг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн ба нэгдүгээр байрыг Ангаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дархан–Уул аймаг дахь салбар сургууль, хоёрдугаар байрыг Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, гуравдугаар байрыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв тус тус эзэллээ.

Болзолт уралдаан зохион байгуулсаны үр дүнд нийт 40 сургагч багш бэлтгэгдэж, 5 их дээд сургууль, 3 ерөнхий боловсролын сургуулийн 400 оюутан, сурагчдад сургалт зохион байгуулагдаж, 4 төрлийн 160 ширхэг сурталчилгааны материал бэлтгэгдэн архи согтууруулах ундаа худалддаг цэгүүдэд байрлуулж, архины хор хөнөөлийн талаархи мэдлэг тандах судалгаанд 504 оюутан сурагч хамрагдаж, оюутан сурагчдын архины хор хөнөөлийн тухай мэдлэг 2 дахин нэмэгдсэн.

Эрүүл мэндийн газраас архигүй Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” 2 цагийн теле нэвтрүүлгийг зохион байгуулж, тус арга хэмжээнд Аймгийн ГХУСАЗЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, Сэтгэц наркологийн төв, Цагдаагийн газар, Дархан сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Хүчирхийлэлийн эсрэг төвийн Дархан-Уул аймаг дахь салбар, Эрүүл идэвхитэй амьдрал ТББ, Аз жаргалын эрэлд ТББ, Кама сервис ОУБ, иргэд, оюутан залуучууд, ахмадын төлөөлөл, архинаас гарсан иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

“Зөв амьдрал” ажлын хүрээнд Сэтгэл заслын өрөөг 800,000 төгрөгөөр тохижуулж, архинд донтох эмгэгээр өвдсөн 1 хүнд болон 1 гэр бүл, 23 иргэнд сэтгэл засал эмчилгээ хийн, ганцаарчилсан зөвлөгөөг 21 хүнд өглөө.

“Өнөөдөр л уухгүй юм шүү”, “Эрүүл идэвхитэй амьдралын төлөө” цуглааныг 10 удаа зохион байгуулан 58 иргэнийг хамрууллаа. Дээрх иргэдээс 30 иргэн 1-5 сар архи, согтууруулах ундаа уугаагүй үр дүн гарсан ба оролцогчдоос “Аюулгүй цэвэр орчинд эрүүл идэвхитэй амьдарцгаая” уриалгыг гаргаж Ширээ нурууны гүүрний явган хүний болон автомашин зорчих хэсгийн бусад иргэд, болон НААҮГ-ын албан хаагчидтай хамтран цэвэрлээ хийлээ.

Мэргэжлийн хяналтын газраас Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй 260 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд 234 аж ахуйн нэгж байгууллага стандартын шаардлага хангаж, 26 аж ахуйн нэгж байгууллага стандартын шаардлага хангаагүй тул тусгай зөвшөөрөл олгохгүй байх саналыг Аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан 132 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, “Хоол үйлдвэрлэлийг шалгах” “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 68 буюу 51.5 хувь нь бага,56 буюу 42.4 хувь нь дунд, 6 буюу 4,5 хувь их эрсдэлтэй үнэлэгдсэн.

Хяналт шалгалтын явцад нийт 233 зөрчил илрүүлж, 165 буюу 70.8 хувийг газар дээр нь арилгуулж, тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 1 аж ахуйн нэгжээс 145000 төгрөгийн согтууруулах ундааг хураан авч, 60.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч барагдуулсан.

2013-2016 онд “Готи 2, 3” арга хэмжээний хүрээнд орон гэргүй, орц хонгил, траншейндамьдардаг, архинд донтох өвчтэй иргэдийг бүртгэлжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулан 120 иргэнийг хамруулан халуун ус, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, нэг ээлжийн хувцасаар хангаж, 15 иргэний бичиг баримтын зөрчлийг арилгуулж, бичиг баримтгүй 28 иргэнийг бичиг баримтжуулан, 2 иргэнийг ахмад настны асрамжийн газарт хүргүүллээ. Мөн амьдралын итгэл үнэмшил олгох, бие даан амьдрах чадвартай болгох сургалтанд 96 иргэнийг хамрууллаа.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран мэргэжил эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 13 иргэнийг хамруулж, 7 иргэнийг байнгын ажлын байранд, 61 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.

Дүгнэлт

1. Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийг өргөтгөн архаг архичид хэвтэн эмчлүүлэх 10 ортой болгож, эмнэлгийн техник тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангаж нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсаны үр дүнд 2014 онд 65, 2015 онд 219, нийт 284 архины хурц болон архаг хордлого, солиорол, дэмийрэлтэй архинд донтох эмгэг бүхий иргэдэд хордлого тайлах эмчилгээг үзүүлж, бие махбодь, сэтгэцийн хүндрэл өгсөн тохиолдолд хэвтүүлэн эмчиллээ.

2. Эрүүл мэндийн газраас “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Зөв амьдрал бичил төслийг хэрэгжүүлж, их дээд сургуулиудын дунд уралдаан зохион байгуулан, теле нэвтрүүлэг хийх, сэтгэл заслын өрөөг тохижуулж, “Зөв амьдрал” сургалтыг зохион байгуулж 1500 иргэн хамрагдаж, эмчилгээ сургалтын хөтөлбөрт 49 иргэн хамрагдаж “Итгэлцлийн гэрээ” байгуулж эмчлэгдсэн.

3. Тайлант хугацаанд архины албадан эмчилгээнд 43 хүн, сайн дурын болон сэтгэл заслын зэрэг эмчилгээнд 158 иргэн хамрагдсан болно.

4. Аймгийн Засаг даргын 2014 оны 336 дугаар захирамжаар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсанДархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй 116 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцлан Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 35 хувиар бууруулсан.

5. Хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” бичил төсөл, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 1, 2”, “Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье”, “Архигүй-Дархан, архигүй цагаан сар” зэрэг аян, ”Өсвөр үе залууст ээлтэй орчин бүрдүүлж эрүүл амьдрахад нь тусалъя” зэрэг сэдэвт зөвлөгөөн, “Та хичээ–Бид дэмжье”, “Гэр оронгүй тэнэмэл иргэд-2”, “Архинд донтох нь өвчин”, “Архидалтын үе шат”, “Архи, тамхины хор уршиг”, “Согтуурлын үе шат”, “Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ” зэрэг сэдэвт сургалт, “Сар шинэ”, “Хяналт-Шалгалт”,“Согтуу”, “Архи”, “Бид дэмжье-Та хичээ”, “Зочид, дэн буудал, “Эмх цэгц”, “Шөнийн сурвалжлага”,”Архи тамхи шинэ үеийн сонгол биш”, “Төгсөлт”, “Амрыг-эрье” нэвтрүүлэг, “Дархан амгалан хот”, “Өсвөр үеийг архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах асуудал” зэрэг хэлэлцүүлгүүд, “Хууль сурталчилах” өдөрлөг зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 77 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 59700 ажилтан албан хаагч, иргэнийг хамруулж 21500 ширхэг гарын авлага материал тараасан.

6. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран мэргэжил эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 13 иргэнийг хамруулж, 7 иргэнийг байнгын ажлын байранд, 61 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.

7.2014 онд нийт 20.192.000 төгрөг, 2015 онд 8.3 сая, 2016 онд 3,5 сая, нийт 31.992 .000 төгрөгийг зарцууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилт 85%-тай хэрэгжлээ.

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭНГ.ЭНХСАЙХАН

ХЯНАСАН: ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Л.АЛТАНЧИМЭГ