Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр сүүлийн 3 жил дараалан III эрэмбэлэгдлээ

2024.05.30
142 үзсэн

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн. Онцлох өөрчлөлтийн хувьд 2012-2020 онд буюу тайлангийн эхний 9 жил өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн Орхон аймаг дахин 1-рт эрэмбэлэгдэж, сүүлийн хоёр жилийн тайланд тэргүүлсэн Дорноговь аймаг нэг эрэмбэ ухарч 2-р эрэмбэлэгдлээ. Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын эрэмбэд өөрчлөлт ороогүй байна.