Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт 2022 онд гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар 8 төсөл, хөтөлбөрийг 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ

2024.05.30
85 үзсэн

Дархан-Уул аймагт 2022 онд гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтаар нийт 8 төсөл, хөтөлбөрийг 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд хамтран ажиллагч байгууллагуудад 206  ажлын байр шинээр бий болж 4 салбарын 712 иргэнд цахим болон танхимаар хослуулсан сургалт зохион байгуулж чадавхижуулсан байна. Төслийн хэрэгжилтийн хувийг Засгийн газрын 2021 оны 374 дүгээр тогттоолын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ хийх журмын дагуу үнэлэхэд 90.0% буюу 4.5 онооны үнэлгээтэй байна.

2022 оны төсвийн жил 9543.38 сая төгрөг, Монгол банкны 2021.12.31-ний өдрийн ам доллартай харьцах төгрөгийн хаалтын ханшаар тооцвол 21143184.32 ам. доллар санхүүжилтээр хэрэгжсэн байна.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд гэрээ сунгалтын талаар 8 төслөөс 2 төсөл арга хэмжээ гэрээ сунгасан бөгөөд, 1 төсөл 2 удаа 24 сараар, 1 төсөл 4 удаа 48 сараар сунгалт хийсэн.   2022 онд зээл олгож, батлан даалт гарган, санхүүгийн үйлчилгээг 4 аж ахуйн нэгж, өссөн дүнгээр 269,099,753.0 сая төгрөг зарцуулсан байна.

Төслийн төлөвлөсөн ажлын биелэлт бүрэлдэхүүн хэсгийн тоо 17, бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийх ажлын тоо 66, биелэлтийн хувь 89.13 байна.

Сургалтын тоо 20, нийт сургалтанд хамрагдсан иргэд 712 бөгөөд сургалтыг цахим танхимын хэлбэрээр хослуулан явуулсан. 2023 онд шинээр 160 ажлын байр бий болгохоор төлөвлөн ажиллалаа.