МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр | Улаанбаатар хот |
АРХИВЫН ТУХАЙ
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
9.3.3. архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албаны ахлах байцаагч, байцаагч нарыг томилж, чөлөөлөх.
9.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Агентлаг дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэpэгжүүлэх ажлыг харьяалсан салбартаа зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.4.2. төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын бүрэлдэхүүн, өөрчлөлт хөдөлгөөний талаархи мэдээ тайланг жил бүр гаргах;
9.4.3. төрийн ба төрийн бус архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлэх.
9.5. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.5.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.5.2. төрийн ба төрийн бус архивын баримтад нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, холбогдох мэдээ тайланг гаргах.
10 дугааp зүйл. Төрийн архивын удирдлага
10.1. Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг-Үндэсний аpхивын газаp /цаашид “Үндэсний аpхивын газаp” гэх/ хэрэгжүүлнэ.
10.2. Агентлаг нь үйл ажиллагаандаа энэ хууль болон холбогдох бусад хуулийг удирдлага болгоно.
10.3. Үндэсний архивын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 351.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиарнэмсэн/
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.2. Үндэсний төв архивын салбарын эрхлэгчийг Үндэсний аpхивын газрын даргын саналаар Засгийн газрын холбогдох агентлагийнх нь дарга томилж, чөлөөлнө.
16.3. Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.4. Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон//Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21 дүгээp зүйл. Архивын нөхөн бүрдүүлэлт
21.1. Энэ хуулийн 6.4 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлж, баяжуулна.
21.2. Аймаг, нийслэлийн архив нь тухайн нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн болон түүний оролцоотой хуулийн этгээдийн архивын баримтаар нөхөн бүрдүүлэлт хийнэ.
21.3. Төрийн төв архивт байнга хадгалах баримтын агуулга, бүрэлдэхүүн, нэр төрлийн үлгэрчилсэн жагсаалт, тэдгээрээр архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно.
21.4. Үндэсний ашиг сониpхлын үүднээс төрийн хамгаалалтад байх архивын баримтыг хувь хүн, хуулийн этгээд Үндэсний төв архивт хадгалуулахаар шилжүүлж болно.
21.5. Төpийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах тохиолдолд тэдгээрийн баримтыг холбогдох төрийн архивт шилжүүлж хадгална.
21.6. Музей, номын сан болон төрийн бус байгууллагын архив төрийн архивын сан хөмрөгт хамаарах эх баримтаар нөхөн бүрдүүлэлт хийхийг хориглоно.
22 дугааp зүйл. Төрийн албан хэрэг хөтлөлт
22.1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтан доорхи үүргийг биелүүлнэ:
22.1.1. албан хэргийг журам, стандартын дагуу хөтлөхөд хяналт тавих;
22.1.2. баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах,;
22.1.3. баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн хэрэг бүрдүүлэх, албан хэрэгт хөтлөгдөх хугацаа дуусмагц зохих журмын дагуу цэгцэлж, бүрэн бүрдэлтэйгээр байгууллагын архивт шилжүүлэх;
22.2. Тусгай тээгчид хадгалсан буюу санамжид байгаа аливаа баpимт мэдээлэл нь аpхивын эх баpимтын адил хүчинтэй бөгөөд тэдгээpийг боловсpуулах, хадгалах, ашиглах асуудлыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газpаас баталж гаpгасан жуpмааp зохицуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.1.1. Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт-20 жил;
23.1.2. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд-30 жил;
23.1.3. Улсын Их Хурал, түүний Тамгын газарт-20 жил;
23.1.4. Үндсэн хуулийн Цэцэд-20 жил;
23.1.5. Монгол Улсын Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газарт-20 жил;
23.1.6. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудад-15 жил;
23.1.7. яам, агентлагт-15 жил;
23.1.8.төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад -10 жил;
23.1.9. нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад-8 жил;
23.1.10. зураг төслийн баримтыг үндсэн байгууллагад-20 жил;
23.1.11.шинжлэх ухаан, технологи, патентын холбогдолтой баримтыг үндсэн байгууллагад-15 жил;
23.1.12. байгууллагын төрөлжсөн архивт-40 жил.
23.2. Төсвийн хөрөнгөөр бүтээсэн кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтын эх хувийг 1 жилийн хугацаанд холбогдох төрийн архивт шилжүүлнэ.
24 дүгээp зүйл. Архивын баримтын тоо бүртгэл
24.1. Төрийн ба төрийн бус архивын бүх баримт улсын нэгдсэн тоо бүртгэлд хамрагдана. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтад нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно.
24.2. Төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын нэгдсэн тооллогыг 4 жил тутам явуулж байна.
25 дугааp зүйл. Архивын баримтын ашиглалт
25.1. Төрийн архив өөрийн сан хөмрөгт байгаа баримтыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Үндэсний аpхивын газpаас тогтоосон журмын дагуу ашиглуулна.
25.2. Иргэд, хуулийн этгээд архивын баримтыг дараахь хэлбэрээр ашиглах эрхтэй:
25.2.1. архивын баримтаас лавлагаа, хуулбар авах;
25.2.2. уншлагын танхимд үзэж судлах.
25.3. Архивын баримтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр архив өөрөө санаачлан сурталчилж болно.
25.4. Иргэн, хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний аpхивын газpаас тогтоосон жуpмын дагуу үйлчилгээний хөлс төлнө.
25.5. Төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэй .
25.6. Төрийн архив дахь хувийн гаралтай болон гэрээний дагуу хадгалуулсан баримтыг бусдад өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглуулна.
25.7. Архивт байгаа хуулиар хамгаалсан төрийн болон бусад нууцад холбогдох баримтыг үүссэн цагаас нь хойш 30 жил өнгөрсний дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.
25.8. Үндэсний аюулгүй байдал, улсын онц чухал эрх, ашиг сонирхолд хамаарах баримтыг 50 жил, иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгийн байдалд холбогдолтой баримт бичгийг 70 жил өнгөрсний дараа нийтэд ашиглуулна.
25.9. Төpийн архивын баримтыг хувь хүн, байгууллага хэвлэн нийтлэх тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж хянасан, энэ талаар төрийн архиваас зохих зөвшөөрөл авсан байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ