Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн ЗДТГ-ын мэдээлэл технологийн албаны 2018 оны үйл ажиллагааны тайлан

2022.09.19
49 үзсэн

Мэдээлэл, технологийн алба нь аймгийн ИТХ-ынТэргүүлэгчдийн 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Тус алба нь аймгийн ИТХ-ын үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтуудын биелэлтийг иргэд олон нийтэд мэдээлэх, нутгийн захиргааны байгууллагад мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах үндсэн үүрэгтэй. Мөн аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын интернет сүлжээ, компьютерийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Албаны дарга, Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан, Комьпютер, техник хангамж, сүлжээ, дотоод асуудал хариуцсан ажилтан, Зураглаач, эвлүүлэгч нарын нийт 4 хүний орон тоотой ажилладаг.

Хэвлэл мэдээллийн чиглэлээр: Мэдээлэл технологийн албанаас Төрийн 26 байгууллагыг холбосон darkhan.gov.mn албан ёсны цахим хуудсыг хөтлөн удирдаж байна. Монгол улсын стандартаар тогтоосон “Төрийн байгууллагын веб сайтад тавих шаардлага”-ын хүрээнд Төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах үндсэн дөрвөн хүрээг хангаж ажиллахад хяналт тавьж дэмжлэг үзүүлдэг. Үүнд:

1.“Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал”

2.“Хүний нөөцийн бодлогын ил тод байдал”

3.“Төсөв, санхүүгийн ил тод байдал”

4.“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал”-ыг хангуулах чиглэлээр аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

2018 онд Хараат бус судалгааны хүрээлэн ТББ-аас явуулсан аймгуудын Засаг даргын Тамгын газрын цахим хуудасны ил тод байдлын мониторингийн үнэлгээгээр улсын хэмжээнд2 дугаар байранд шалгарсан.

Мэдээлэл технологийн алба нь 2018 онд аймгийн албан ёсны мэдээ мэдээллийг дамжуулах түгээх ажлын хүрээнд төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн 12 байгууллагатай гэрээ байгуулж хамтарч ажилласан.

– 2018 онд 1083 видео мэдээлэл, үйл явдал, уулзалт зөвлөгөөний 2294 мэдээ мэдээлэл, цаг үеийн 55 үгэн зарыг аймгийн ЗДТГ-ын darkhan.gov.mn цахим хуудсанд байршуулсны зэрэгцээ олон нийтийн сүлжээ ашиглан иргэд, олон нийтэд хүргэсэн байна.

– “Нээлттэй төр” онлайн шууд ярилцлагын 41 дугаар, “Тамгын газрын цаг” нэвтрүүлгийн 24 дугаар, Тодруулгын 138 дугаар, 6 удаагийн телевизийн шууд дамжуулалт, аймгийн бүтээн байгуулалтын тухай, ИТХурал, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн танилцуулга, Боловсрол соёл урлагийн газрын тайлант нэвтрүүлэг болон баярын мэндчилгээ зэрэг нийт 211 нэвтрүүлэг бэлтгэж түгээсэн.

– Аймгийн ЗДТГ, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаарх танилцуулга цуврал сэтгүүлийг цаг хугацаанд нь бэлтгэн хэвлүүлж байна.

– МҮОНРТелевизийн Монголын мэдээ суваг, ТВ-9, ТВ-5, Молор, Масс, Өлзий телевизүүдээр орон нутгийн 226 онцлог үйл явдлын мэдээг дамжуулсан. Масс телевиз 2018 оны Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, Өлзий телевиз 2013-2017 оны онцлох бүтээлч ажлуудын талаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдийн хүртээл болголоо.

– Монголын радио, Монцамэ агентлаг, Монголын мэдээ сонинд аймаг орон нутгийн үйл явдлын мэдээ мэдээллийг тогтмол нийтлүүлж байна.

– http://updown.mn/ сайттай гэрээ байгуулж аймгийн мэдээ мэдээллийг сурталчлан ажиллаж байна. Мөн Монголын мэдээ сонинтой хамтран ажиллах гэрээний дагуу мэдээ ярилцлагуудыг нийтлүүлж аймаг орон нутгаа сурталчиллаа.

Мэдээллийн технологийн чиглэлээр: Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй ухаалаг үйлчилгээг хөгжүүлж, цаасгүй, нээлттэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.05.15-ны өдрийн 56 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын дотоод, гадаад сүлжээ, мэдээлэл солилцоо, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах, албан хаагчид болон иргэдийн мэдээлэл технологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

– Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын Эйбл системийг 2017 оноос нэвтрүүлсэн. 2018 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 98 байгууллагын 2799 албан хаагч бүртгэгдэж 733 үндсэн хэрэглэгч ашиглаж байна. Системийг төрийн байгууллагууд ажил үүрэг, цаг бүртгэл, тушаал шийдвэр, ирсэн явсан бичиг болон өргөдөл гомдол, хурал, файлын сан үүсгэх, үйл ажиллагааны зар мэдээлэл дамжуулах зэрэг үйл явцыг системд бүртгэлжүүлэн ашиглаж хэвшээд байна.

Ажил хэрэг цэсэд 14408, Албан бичиг цэсэд 41541 хандалт бүртгэгдэнээс нэмсэн бичиг 14403, шилжүүлсэн 7639, хаасан 5531, Цаг бүртгэл цэсэд 12809, Олон нийт цэсэд 43544, Захидал цэсэд 15669 хандалт тус тус бүртгэгдсэн байна.

– Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 2018 онд Эйбл программын хэрэглээ, түүнийг ашиглах зааврынсургалтад Дархан, Орхон, Хонгор сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, СӨБ-ын 10, 2, 22, 18, 24 21 дүгээр цэцэрлэгүүд, ЕБС-ийн мэдээлэл технологийн багш нар зэрэг нийт 400 гаруй албан хаагч хамрагдсан.

– Төрийн албан хаагчдын шалгалттай уялдууланаймгийн ЗДТГазар болон хүсэлт ирүүлсэнУлсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад Мэдээлэл технологийн мэргэжлийн зөвлөгөө өгч, онлайн тестээр өөрийгөө шалгах боломжийг бүрдүүлж ажилласан.

 

– SMARTDARKHAN.COM системийг 2018 онд нэвтрүүлж шилэн эмнэлэг, өргөдөл гомдол, хэрэглэгчийн үнэлгээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээ, тусгай зөвшөөрлийн системийг хөгжүүлэн ажиллаж байна.

/Брошур танилцуулга бий/

 

Техник, тоног төхөөрөмжийн хэвийн байдлыг хангах ажлын хүрээнд: Аймгийн ЗДТГ нь 2018 онд хурлын танхимаа орчин үеийнтехник, тоног төхөөрөмжөөр шинэчилсэн. “Хурлын танхимыг ашиглах журам”-ын дагуу тус танхимд зохион байгуулах хурал зөвлөгөөнийг ЗДТГ-ын даргаар баталгаажуулж, Эйбл системд бүртгэн ажиллаж байна. Хурлын танхимд жилд дунджаар 150 уулзалт, хурал зохион байгуулагддаг.

– 2018 онд 36 удаагийн нэгдсэн үйл ажиллагаа, өдөрлөгийн үеэр “Дархан-50” цогцолборын дэлгэцийг ажиллуулсан. Дулааны улиралд тус дэлгэцээр иргэдэд хотын соёлыг төлөвшүүлэх богино хэмжээний бичлэг, “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийн хүрээнд шинээр нэвтрүүлсэн цахим системийн танилцуулга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бусад хэлтэс агентлагуудаас ирүүлсэн шторк бичлэгийг тогтмол цацаж ажилласан.

– МУЗГ-ын 2018 оны 05 дугаар сарын 23 –ны өдрийн 138 дугаар тогтоолоор төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудFacebook, Twitter, Youtube, Instagram, Steamгэх мэт олон нийтийн сүлжээгхаах шийдвэр гарсантай холбогдуулан байгууллагын сүлжээнд дээрх цахим хуудаснуудад нэвтрэхийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хязгаарлалаа.

-Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн ЗДТГ-ын дотоод сүлжээний утаснуудыг бүрэн хаягжуулж, топологи зургийг шинэчилсэн. MIKROTIK router-ийг шинээр ашиглаж, нийт компьютеруудын IP хаяг болон MAC хаягийг бүртгэлжүүлсэн. Ингэснээр зөвхөн тухайн бүртгэлтэй төхөөрөмжийг ашиглан дотоод сүлжээнд холбогдох юм. Аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын компьютеруудад NOD32 вирусны програмыг суулгаж хортой кодоос сэргийллээ. Мөн Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хүрээнд ЗДТГ-ын албан хаагчдын компьютерийн физик кодыг бүртгэлжүүлсэн.

– Байгууллагын хэмжээнд ашиглаж буй нийт компьютеруудын 80 хувийг WIN10 үйлдлийн системтэй болгож албан хаагчдад шаардлагатай програм хангамжуудыг суулгасан. Мөн аймгийн ЗДТГ-т ашиглаж буй суурин болон зөөврийн компьютер, принтерүүдийн судалгааг гаргаж, төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтад орсон хугацаагаар нь бүртгэлжүүллээ.

– ЗДТГ болон тус байранд байрлах төрийн байгууллагуудын албан хаагчдын компьютерийн засвар үйлчилгээний 100 гаруй дуудлагаар ажиллаж албан хаагчид мэргэжилтнүүдэд зөвлөсөн. Техник ашиглалтын паспортад албан хаагчдаас ирж буй дуудлага, хийгдэж буй үйлчилгээг бүртгэлжүүлж байна.

– Төрийн байгууллагуудыг холбосон шилэн кабелийн ашиглалтын хүрээнд сар бүр худаг сувагчлалын түрээсийн төлбөрийг албаны өөрийн орлогоос төлдөг. Шилэн кабель нь 2010 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас элэгдэж, шаардлага хангахгүй болж байгаатай холбогдуулан засварлах шинэчлэх төсвийн төслийг боловсруулсан.

Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах хүрээнд:

– Хот байгуулагдсан өдөр, Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдэд тус албаны албан хаагчид зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж мэдээ мэдээлэл, техник тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцсан ажиллалаа.

Тэмдэглэлт баяруудаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын ТВ болон цахим мэндчилгээг бичиж бэлтгэсэн. Хөдөлмөрийн аваргуудын зургийг авч аймгийн хүндэт самбарт байршууллаа.

– 2018 онд Мэдээлэл технологийн алба нь Бийрж нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлтийг хариуцан үйл явдлын мэдээллийг МҮОНТ-ээр улсын хэмжээнд мэдээлсэн.

Албаны бичиг баримт, дотоод ажлын хүрээнд: Алба байгуулагдсанаас хойш ашиглаж байсан өдгөө албаны хэрэгцээ шаардлага хангахгүй болсон тоног төхөөрөмж, эд хөрөнгийн жагсаалтын саналыг Орон нутгийн өмчийн газарт хүргүүлж аймгийн Засаг даргын Захирамжийн дагуу акталсан.

– Чанарын удирдлагын тогтолцоог албандаа хэрэгжүүлснээр бичиг баримтын бүртгэл, албан бичгийн эмх цэгц, хадгалалт сайжирсан. Албаны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинээр үйлдэж үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байна. Бичиг баримт, 7 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилийн ажлын тайлан мэдээг тогтсон хугацаанд стандартын дагуу гаргаж холбогдох хэлтэст хүргүүлэн ажилласан.

– Албаны санхүүгийн үйл ажиллагаа төсвийн тухай хууль, холбогдох журмын дагуу явагдаж байна. 2018 оны албаны санхүүгийн баримт бичгийг Төрийн аудитаар хянуулсан. Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсийн ээлжит шалгалтад хамрагдаж, 2015-2017 оны санхүүгийн үйл ажиллагааг хянуулсан. Мөн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтад хамрагдсан. Дээрх шалгалтуудаас зөрчилгүй, санал дүгнэлт авсан.

2019 онд Орон нутгийн төсвөөс 4 албан хаагчийн цалин, хөлс болон төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж хамтран ажиллах зардалд нийт 69, 2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар ажиллаж байна. Үүнээс 15.000 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Бусад үйл ажиллагааны зардлыг үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр ажиллаж байна.

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМГААР СОНГОГДЛОО

 

– 2019 онд Дижитал шилжилтийг улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлэх зургаан байгууллагын нэгээр Дархан-Уул аймгийн ЗДТГазар сонгогдон ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГазар сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжөө/6,0 сая төгрөг/ үе шаттайгаар шинэчилж, шийдвэрлэлт хяналтын тогтолцоог бүрдүүлэх тоон гарын үсгийн системийг /2,4 сая төгрөг/ нэвтрүүллээ.

Дижитал шилжилтийг хэрэгжүүлэх 6 байгууллагын албан хаагчдаас авсан мэдээллийнтехнологийн мэдлэгийн түвшинг үнэлэх шалгалтад аймгийн ЗДТГ-ын албан хаагчид хамрагдажхангалттай үнэлгээ авсан.

ТУЛГАМДСАН, ШИЙДВЭРЛЭВЭЛ ЗОХИХ АСУУДАЛ

Цаашид Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн чиглэлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангах, Засгийн газрын түвшинд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг дархан” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх чиг үүргийг төлөвлөн ажиллахад мэргэжлийн программ хангамжийн инженер, мэдээллийн сан, мэдээллийн систем хариуцдаг мэргэжилтэнтэй байх шаардлага тулгарч байна.

Дижитал шилжилт хийх байгууллагуудын 3 нь Технологийн асуудал эрхэлсэн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь:Нийслэл нь Мэдээллийн технологийн газартай, нийт 30 ажилтантай. Нийслэлийн ЗДТГазар нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас гадна Мэдээллийн технологийн албатай. Тус алба нь дарга, 3 мэргэжилтэнтэй ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГазрын Мэдээлэл технологийн алба нь мэдээллийн технологийн 1 мэргэжилтэнтэй. Тус мэргэжилтэн нь аймгийн ЗДТГ-ын дотоод болон интернет сүлжээний хэвийн ажиллагааг хангах, компьютер тоног төхөөрөмжзасварлах, хэрэглээний програм хангамж суулгах ажлыг өдөр тутам гүйцэтгэж байна. Мэдээллийн технологийн бодлого стратеги, мэдээллийн аюулгүй байдал, хуулиар олгогдсон бусад чиг үүргийг гүйцэтгэх боловсон хүчин дутмаг байна.

 

ТАЙЛАН БИЧСЭН: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБАНЫ ДАРГА Х.СОЁЛ-ЭРДЭНЭ