Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн засаг даргын шуурхай хурлын тэмдэглэл-№ 07

2022.10.02
77 үзсэн

Аймгийн Засаг даргын шуурхай хурал 2017 оны 04 дүгээрсарын 10-ний өдрийн 08 цаг 00 минутад Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын зааланд хуралдав. Хуралдааныгаймгийн Засаг даргыг орлогч Т.Ганболд дарга удирдав. Хуралд Тамгын газрын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, ХЭЗХ-ийн дарга Л.Алтанчимэг, ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, ХШҮДАХ-ийн дарга Д.Жаргалсайхан, СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан, Цэргийн штабын дарга Ц.Энхтөр, МТА-ны дарга Х.Соёл-Эрдэнэ, НҮА-ны дарга Б.Дамдинбазар, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Хонгор сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Орхон сумын Засаг даргын орлогч Б.Түмэнцогт, МХГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга Г.Мэндбаяр, ОБГ-ын дарга Г.Батбаяр, Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Т.Бат-Очир, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, ГХБХБГ-ын дарга Д.Ганбаяр, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Батсүх, СХААлбаны дарга Б.Баасанжаргал, НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм нар хуралд оролцов.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, агентлагийн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох мэдээ мэдээллийн талаарх тайланг танилцуулах.

2.Шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх тайланг танилцуулах

Хуралдаанаар хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн мэдээ, мэдээлэл, үйл ажиллагааны тайланг танилцуулж, мэдээлэл хийлээ.