Аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар
сарын 29-ны өдрийн А/181 дугаар захирамжийн
хавсралт
АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН ДОТОРХ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ
АЧААНЫ АВТОМАШИНЫ ДААЦЫН ХЯЗГААРЛАЛТ, АВТО ЗАМЫГ СЭТЛЭХ,
ОРЦ ГАРЦ ШИНЭЭР ГАРГАХ ТҮР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Аймгийн нутаг дэвсгэр дэх төв суурин газрын хатуу хучилттай авто замаар хүнд даацын авто машины тээвэрлэлт , механизмын үйл ажиллагааг зохицуулах,авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс хамгаалан урьдчилан сэргийлэх, стандартын шаардлага хангаагүй бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээвэрлэлтэнд хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журам нь Аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагад хамаарна.
Хоёр. Хүнд даацын ачааны автомашины хөдөлгөөнд тавих хязгаарлалт
2.1.Аймаг, сумын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт хийж буй хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд доорхи гудамж замуудад түр зөвшөөрөл олгоно.
2.2. Хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон гудамж замуудын дугаар байршил:
1.Шинэ Дархан:
1.1 Тойргоос-үйлчилгээний төв хүртэл, урдуураа /ОНШ-101А/
1.2 Тойргоос-Хадгаламжбанк-16-н давхрын уулзвар,хойгуур /ОНШ-103А,104А/
1.3 Номингийн баруун 4 замын уулзвараас-Байгаль Орчны уулзвар хүртэл /ОНШ-105А/
1.4 Хадгаламж банкны уулзвараас-Консулийн уулзвар хүртэл/ОНШ-107А/
1.5 16-давхрын уулзвар-Батальон-1-Хуучин нисэх хүртэл /ОНШ-109А,112А/
1.6 Үйлчилгээнийтөв-39-р байр-Консулын уулзвар хүртэл /ОНШ-102А/
1.7 109-р замаас ШУТИС-н дэргэдүүр-Оюутны хотхоны зам хүртэл/ОНШ-120А/
1.8 Хээтэйгийн дундуурах зам/ОНШ-106А/
1.9 Нэгдсэн эмнэлгийн баруун уулзвараас ШУТИС/Оюутны хотхон//ОНШ-108А/
1.10 2-р хорооллын зам /ОНШ-119А/
2. Хуучин Дархан
2.1 Тойргоос вокзалын 8-р байрны баруун булан хүртэл /ОНХ-101А/
2.2 Шүүхийн уулзвараас Тосгоны хараагийн гүүр хүртэл /ОНХ-103А/
2.3 Хүнсний үйлдвэрийнуулзвараас-БХТНийгэмлэг уулзвар /ОНХ-106А/
2.4 Буян захын уулзвараас-15-р сургуулийн уулзвар хүртэл /ОНХ-108А/
2.5 “Ус суваг” ХК-ны уулзвараас-Онцгой байдлын хэлтэс хүртэл /ОНХ-116А/
2.6 Вокзалын 8-р байрны баруун булангаас-18-н уулзвар /ОНХ-102А/
2.7 Монгол алтны уулзвараас-Хүнсний үйлдвэрийн уулзвар/ОНХ-105А/
2.8 БХТНийгэмлэгийн уулзвараас-Сумын захиргааны уулзвар /ОНХ-107А/
2.9 “Жаст-Ойл” шатахуун түгээгүүрийн уулзвар-Цэвэрлэх байгууламж хүртэл/ОНХ-114А/
2.10 Дархан сумын бүх орон сууцны хорооллын доторх авто замууд
3. Тосгон:
3.1 Тосгоны 7-н буудлаас-Тосгоны хуучин эцэс-Далан хүртэл /ОНХ-120А/
3.2 Мах-комбинатын уулзвраас-Хар усны Төмөр Замын гарам хүртэл /ОНХ-111Б/
3.3 Төмөр Замын Депогийн уулзвараас-Нефьт бааз хүртэл /ОНХ-109Б/
3.4 Стадион-Хар усны төмөр замын гарам хүртэл /ОНХ-112А/
4. Хонгор, Орхон, Шарын гол сум:
4.1 Сумын төвүүдийн доторх бүх хатуу хучилттай авто зам
Гурав. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагын нийтлэг үүрэг
3.1. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах үүрэгтэй.
3.1.1. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заагдсан бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээг мөрдөх;
3.1.2. Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22-ийн 4,5,6,7 дахь заалтуудыг мөрдөхөөс гадна “Авто замын тухай хууль”-ийн заалтууд,“Аюултай ачаа, Ангилал, техникийн ерөнхий шаардлага” MNS 4978:2000, “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандартуудыг мөрдөж тээвэрлэлтийг гүйцэтгэх;
3.1.3.Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангахаас гадна зам талбай бохирдуулахгүй байх /ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх/ нөхцлийг хангаж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын дагуу үүрэг хүлээнэ.
3.1.4. Түр зөвшөөрөл авах автомашины бүх жинг тодорхойлсон тодорхойлолттой байхба барилгын бетон зуурмаг үйлдвэрлэж буйаж ахуй нэгж байгууллага нь тээврийн хэрэгслийн бүх жинг хэмжих суурин авто пүүг ажиллуулна.
Дөрөв. Бүрдүүлэх баримт бичиг
4.1. Энэхүү журмын 2.1-д заасан түр зөвшөөрлийг авах иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
4.1.1. Түр зөвшөөрөл авах хүсэлт гаргасан албан бичиг
4.1.2. Хязгаарлалт тогтоосон гудамж, замуудруу зайлшгүй тохиолдлоор зорчих шаардлагыг нотолсон баримт, аймаг сумын бүтээн байгуулалт, барилгын ажилд ашиглах хүнд даацын тээврийн хэрэгсэл бол тухайн барилгын ажил эхлэх зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ачааг тээвэрлэж буйг нотолсон баримт бичиг;
4.1.3.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
4.1.4. Тээврийн хэрэгслийн ерөнхий байдлын фото зураг /2 талаас авсан/
4.1.5.Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийн гэрчилгээний хуулбар
4.1.6. Жолооны үнэмлэхний хуулбар
4.1.7. Хөдөлгөөнд оролцох замын маршрут
4.1.8. Түр зөвшөөрлийн хураамж төлсөн баримт
Жич: бүрдүүлж ирсэн материалаа Хөгжлийн бодлогын хэлтсийн авто замын асуудал хариуцсан мэргэжилтэнд шалгуулсаны дараагаар хураамжаа төлнө. Түрүүлж төлөхгүй байхыг анхаарна уу.
4.2.Түр зөвшөөрлийн хураамжийг ачааны автомашины 1 тэнхлэг дээрх ачаалал 5 тонноос дээш байвал 1 сард 1 авто машин 50000 төгрөгөөр тооцон /Орон нтугийн төсвийн нэр заагдаагүй орлого 190000955 тоот данс/ төвлөрүүлэх
4.3. Энэхүү журмын 4.1-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудадДархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс түр зөвшөөрлийг олгоно.
4.4. Түр зөвшөөрлийг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” 4598:2011, “Аюултай ачаа, Ангилал, техникийн ерөнхий шаардлага” MNS 4978:2000, “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 5345:2011 стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгоно.
4.5.Аймаг,сумын төвийн хатуу хучилттай авто зам ашиглах түр зөвшөөрлийг нэгдсэн нэг маягт хэлбэрээр гаргах бөгөөд Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын гарын үсэг тамга тэмдгээр баталгаажих.
Тав. Авто замыг сэтлэх, шинээр гарц гаргах иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын нийтлэг үүрэг
5.1. Авто замыг сэтлэх, орц, гарц шинээр гаргахдаа Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто замын хяналтын улсын байцаагчаас заавал зөвшөөрөл авч барилгын ажлыг эхлэх бөгөөд замыг буцааж хэвийн байдалд оруулна.
5.2. Хэрэв авто замыг хэвийн байдалд оруулаагүй тохиолдолд Авто замын хяналтын улсын байцаагч гарсан хохирлын хэмжээг тогтоож, хохирлыг нөхөн төлүүлж Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.
Зургаа. Журмыг хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг
6.1. Эрх бүхий байгууллагууд нь Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгон дараах үүргийг хүлээн ажиллана.
6.1.1. Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулна.
6.2. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын
хэлтэс дараах үүрэгхүлээж ажиллана.
6.2.1. Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийн хяналт тавих;
6.2.2. Авто зам, замын байгууламжийн арчлалт, хамгаалалтад хяналт тавих, замын даац, ашиглалттай холбоотой мэдээллээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгж иргэдийг хангах;
6.2.3. Авто замын тухай хууль тогтоомж, дүрэм журам стандартын хэрэгжилтийг хангах
6.3. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагдараах
үүрэгтэй ажиллана.
6.3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлт хийж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлд хяналт тавьж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
6.3.2. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011, “Аюултай ачаа, Ангилал, техникийн ерөнхий шаардлага” MNS 4978:2000, “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS5345:2011 стандартууд болон холбогдох бусад эрх зүйн баримтуудад заагдсаншаардлагыг хангаагүй хүнд даацын тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авах;
6.3.3. Ачаа тээвэрлэлт хийж буй хүнд даацын тээврийн хэрэгсэл нь авто зам, замын байгууламжийг бохирдуулахгүй байх нөхцлийг хангасан эсэхийг шалган, зөрчлийг арилгуулах, Авто замын хяналтын улсын байцаагчтай хамтран ажиллах;
6.3.4. Энэхүү журмыг зөрчиж тээвэрлэлт гүйцэтгэсэн тохиолдолд түр зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтыг хураан авч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст шилжүүлж хамтран шийдвэрлэх;
Долоо. Бусад зүйл, хүлээх хариуцлага
7.1. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандарт болон хөдөлгөөнд оролцох авто замын маршрут зөрчин тээвэрлэлтхийсэн тохиолдолд “Аймаг, сумын төвийн доторхи хатуу хучилттай автозамын хөдөлгөөнд хүнд даацын ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрөл”-ийг хураан авч замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
7.2. Дээрх зөрчлийг давтан гаргасан тохиолдолд “Аймаг, сумын төвийн доторхи хатуу хучилттай автозамын хөдөлгөөнд хүнд даацын ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрөл”-ийг тухайн хагас жилийн хугацаанд дахин олгохгүй
7.3. Барилгын бетон зуурмаг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл нь “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартыг зөрчин хэтрүүлэн тээвэрлэлт хийсэн тохиолдолд “Аймаг, сумын төвийн доторхи хатуу хучилттай автозамын хөдөлгөөнд хүнд даацын ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрөл”-ийг хураан авч замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авна.
7.4. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Авто тээврийн тухай хууль , Авто замын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон энэхүү журамд заасан бусад хариуцлага хүлээлгэнэ.
_____оОо_____