МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 2 дугаар сарын 1-ний өдөр | Улаанбаатар хот |
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж
2.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай хуулиар тус тус зохицуулна.
/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хууль, 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;
3.1.2.“тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
4 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн агуулга
4.1.Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана:
4.1.1.тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
4.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;
4.1.3.эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл;
4.1.4.тусгай зөвшөөрлийн хугацаа;
4.1.5.тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;
4.1.6.тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
4.1.7.тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.
5 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ
5.1.Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.
5.2.Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.
5.4.Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
6.2.Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.
6.3.Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
6.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
7 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох журам
7.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.
7.2.Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3.Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.
7.4.Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно.
8 дугаар зүйл.Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.1.хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.2.садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;
8.1.3.казиногийн үйл ажиллагаа эрхлэх;
8.1.4.олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.
8.2.Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй
/Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага
9.1.Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална:
9.1.1.улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
9.1.2.аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;
9.1.3.ил тод, шуурхай байх;
9.1.4.зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох.
10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх
10.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:
10.1.1.хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;
10.1.2.тусгай зөвшөөрлийг бүртгэх;
10.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;
10.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;
10.1.5.тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.
11 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
11.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
11.1.5.тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;
11.1.6. энэ хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6-д. заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.
/Энэ заалтад 2005 оны 7 дугаар 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй.
11.3.Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
12.1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
12.2.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.
12.3.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
12.4.Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.
12.5.Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
13.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
13.2.Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
13.3.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
14.1.Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
14.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
14.1.2.хуулийн этгээд татан буугдсан;
14.1.3.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
14.1.6.стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл
15.1.Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.
15.2.Банкны үйл ажиллагааны чиглэлээр:
15.2.1.банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.
15.2.2.Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.3.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:
15.3.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.2.арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх;
15.3.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;
15.3.5.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх.
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.3.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.7.барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.8.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх.
/Энэ заалтыг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.3.9.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.
/Энэ заалтыг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.4.Санхүү, эдийн засгийн чиглэлээр:
15.4.1.нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.2.аудитын үйл ажиллагаа эрхлэх;
15.4.3.үнэт цаас үйлдвэрлэх;
15.4.4.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах.
15.4.5./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.4.6./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.4.7.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;
15.4.8.гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.9.хөрөнгийн үнэлгээ хийх.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.4.10.татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.5.Хууль зүйн чиглэлээр:
15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах;
15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;
15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх;
15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах;
15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;
15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.
/Энэ хэсгийг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.6.Байгаль орчны чиглэлээр:
15.6.1.озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах;
15.6.2.тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх;
/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.6.3.тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;
/Энэ заалтад 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.6.4/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.6.5.стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах;
15.6.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх;
15.6.7.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр:
15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;
15.7.3.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;
15.7.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.7.7.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ.
/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.8.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.9.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.7.10.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.
/Энэ заалтыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.8.Түлш, эрчим хүчний чиглэлээр:
15.8.1./Энэ заалтыг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.8.2.эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;
15.8.3.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх;
15.8.4./Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.8.5.зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.9.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
15.9.1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх.
15.10.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:
15.10.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.2.үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх;
15.10.3./Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах;
/Энэ заалтад 2004 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хууль, 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хууль, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.10.5.ашигт малтмалын хайгуул хийх;
15.10.6.ашигт малтмал ашиглах;
15.10.7./Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.8./Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.10.9./Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /
15.10.10./Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /
15.10.11.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах.
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хассан/
15.10.12.согтууруулах ундаа импортлох.
/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.13.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.10.14.тамхи импортлох;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.10.15.төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.16.үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх.
/Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.17.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.18.газрын тос хайх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.19.уламжлалт бус газрын тос хайх;
/Энэ заалтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.20.газрын тос ашиглах;
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.10.21.уламжлалт бус газрын тос ашиглах.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 1-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.11.Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр:
15.11.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх;
15.11.2.сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх;
15.11.3.таримал ургамлын үр үйлдвэрлэх;
15.11.4.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох;
15.11.5./Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.11.6.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;
15.11.7.шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах;
15.11.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.11.9./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.Эрүүл мэндийн чиглэлээр:
15.12.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.2.хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох;
/Энэ заалтад 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.12.3.эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;
15.12.4.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох;
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.12.5./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.6.өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх;
15.12.7./Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.8.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.12.9.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.12.10./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.12.11.улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.
/Энэ заалтыг 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.13.Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр:
15.13.1.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах;
/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.13.2./Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.14.Барилга, хот байгуулалтын чиглэлээр:
15.14.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.2./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.3.цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;
15.14.4. /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.14.5.нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
15.14.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.14.7.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
15.14.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.15.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:
15.15.1.төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.15.2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
15.15.3.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.15.4.автозам, замын байгууламжийг барих, засварлах;
15.15.5.автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;
15.15.6./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.7./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.8./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.9.усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх;
15.15.10./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.15.11.төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;
/Энэ заалтыг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.15.12.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.16.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:
15.16.1.радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;
15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.
15.16.3.контентийн үйлчилгээ эрхлэх.
/Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.16.4.тоон гарын үсгийн гэрчилгээ олгох.
/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.17.Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр:
15.17.1.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.18.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр:
15.18.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;
15.18.2.цөмийн төхөөрөмж ашиглах;
15.18.3.цөмийн бодис эзэмших, ашиглах;
15.18.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;
15.18.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;
15.18.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;
15.18.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх;
15.18.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.
/Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.19.Батлан хамгаалах чиглэлээр:
15.19.1.цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох;
/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл
/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага тусгай зөвшөөрөл олгоно:
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.1./Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:
16.2.1./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.2.эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;
16.2.3./Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.4.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.2.5.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
16.2.6.эмчилгээний гоо заслын үйлчилгээ.
/Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.2.7.түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.3.Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:
16.3.1.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах;
16.3.2./Энэ заалтыг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.3./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.4.тамхи худалдах.
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.4.Чөлөөт бүсийн захирагч нь энэ хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх
17.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
18 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
18.1.1.энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 – 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 төгрөгөөр торгох ;
18.1.2.энэ хуулийн 7.2-ыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000–50000, хуулийн этгээдийг 100000–250000 төгрөгөөр торгох;
18.1.3.энэ хуулийн 5.3-ыг зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
18.1.4.хуурамч бичиг баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 – 50000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
18.1.5.энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-ыг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох.
18.1.6.энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10000000-20000000 хүртэл төгрөгөөр торгох.
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.Энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
18.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
19.1.Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ