СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
2018-07-16
| № | Бүрдүүлэх материалын жагсаалт | Тайлбар |
| 1 | Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /Аймгийн Засаг даргын орлогчийн нэр дээр / | Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах |
| 2 | Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар | |
| 3 | Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын цахим хяналтын системд бүртгэгдсэн дугаар, эсвэл Улсын байцаагчийнүйлдвэрлэл, үйлчилгээнд хийсэн эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт | |
| 4 | Аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар | |
| 5 | Аймгийн Онцгой байдлын газраас тухайн үйлчилгээний газрын галын аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлтийн хуулбар | |
| 6 | Аймгийн Цагдаагийн газрын хяналтын камерын талаарх тодорхойлолт | |
| 7 | Тухайн үйлчилгээний барилгыг хүлээн авсан улсын комиссын актын хуулбар эсвэл түүнтэй адилтгах баримт материал |