Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“IELTS-100” 3 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2026.04.02
91 үзсэн
“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар 3 дахь удаагаа хэрэгжиж буй “IELTS-100”-III хөтөлбөрт мок тестийн 6.0-аас дээш оноотой ЕБ-ын 10-р ангийн 66, Pre IELTS хөтөлбөрийн 26, нийт 92 сурагч тэнцжээ. Сурагчид “Eduzone”, “VIP IELTS course”, “Inspire” гэсэн 3 сургалтын төвүүдэд хуваагдан хичээллэнэ. 3 сарын хугацаанд Англи хэлний 108 цагийн академик хичээл үзэхээс гадна хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт, үйл ажиллагаанд хамрагдах юм. Сургалтын дараачаар IELTS-ын шалгалтад 7,5-аас дээш оноо авсан тохиолдолд шалгалтын төлбөрийг буцаан олгоно. 8-аас дээш авсан тохиолдолд зөөврийн компьютер гардан авдаг дүрэмтэй.
Нийт хүүхдүүддээ амжилт хүсье.