Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргалын санаачилга, “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЕБС-ийн 11-р ангийн сурагчдад зориулсан “IELTS-100” хөтөлбөр 2 дахь удаагаа хэрэгжих гэж байна.
Эхний хөтөлбөрт 104 сурагч суралцаж нийт суралцагчдаас 7,5 оноог 13 сурагч, 8 оноог 1 сурагч, 8,5 оноог 1 сурагч нийт 15 сурагч Ielts-ын шалгалтад тэнцжээ. 8,5 оноо авсан ОИ сургуулийн 11-3 ангийн сурагч Б.Билгүүн, 8 оноо авсан Дархан Эмпати сургуулийн 12-р ангийн сурагч Ч.Биндэрьяа нарт аймгийн Засаг дарга Б.Азжаргал баяр хүргэж
зөөврийн компьютерыг бэлэг болгон гардууллаа.
Мөн 2 дахь удаагийн хөтөлбөрт хамрагдах сурагчдад хөтөлбөрийн талаар болон сургалтын төвүүдийн талаар танилцуулга хийж, Ielts-ын шалгалтад тэнцсэн сурагчид үе тэнгийн найз нартаа зөвлөгөө өглөө.
2-р ээлжийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 534 хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэл 10-р сарын 13-ны өдрийн 12 цаг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/z6GNz8ywDSYhpYCj7



