Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох эх сурвалжийн мэдээлснээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2796 хүн өвчилж, 80 хүн нас барсан, 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4, бусад улс оронд нийт 35 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл, аймгийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Онцгой комиссоос дараах албан даалгаврыг хүргүүлж байна.