Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнах журмын 3.2, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журмын 3.8.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж, төрийн албанд олон жил тогтвортой, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллаж, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Норовсүрэнгийн Цасчихэр, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Очбаатарын Мөнхсүрэн нарыг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Шагналд нэр дэвшигчийн материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (А.Лхагважаргал)-д даалгасугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН