Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Чанарын удирдлагын хороо байгуулах тухай

2024.10.31
60 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 01 сарын 11 өдөр                                          Дугаар А/04-01                                                   Дархан

 

Чанарын удирдлагын хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, “л”, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2013-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах, төрийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн, ил тод нээлттэй, шударга, шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог эрс нэмэгдүүлэх зорилгоор “Чанарын удирдлагын /150 9001:2015 стандарт/ тогтолцоо”-г нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах чиг үүрэг бүхий “Чанарын удирдлагын хороо”-г дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Хорооны дарга:                        Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

Чанарын менежер:                 Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн ахлах мэргэжилтэн

Гишүүд:                                     Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга

Хууль зүйн хэлтсийн дарга

Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга

Нийгмийн хөгжпийн хэлтсийн дарга

Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

Цэргийн штабын дарга

Мэдээлэл, технологийн албаны дарга

Нийтлэг үйлчилгээний газрын дарга

ISO 9001 стандартын зөвлөх, Тэргүүлэх аудитор

2. Холбогдох арга хэмжээг зохион байгуулах, ажлын явц, үр дүнг аймгийн Засаг даргад тухай бүрт нь тайлагнаж ажиллахыг Чанарын удирдлагын хороо /Ц.Сүхбаатар/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА:                        А. ЭНХБОЛД