Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2024.10.31
24 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2021 оны 09 сарын 13 өдөр                                  Дугаар 01-04/06                                                                                    Дархан

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 221 дүгээр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ДААЛГАХ нь:

Нэг. Хүнс, хөдөө аж ахуйн газарт

1.1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 01 дүгээр албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах, хяналт тавих, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг авч ажиллах;

1.2.Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ …” гэж заасныг үндэслэн хүн амын өвөл, хаврын хүнсэнд хэрэгцээлэх махны нөөц бүрдүүлэх тооцоог гарган саналыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх, гэрээ байгуулагдсан аж ахуйн нэгжтэй хамтран нөөцийн мах бэлтгэх, зориулалтын агуулахад хадгалах ажлыг зохион байгуулах;

1.3.Бэлтгэсэн мах, дайвар бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг сумдын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналыг авч, нийлүүлэх ажлыг зохион байгуулах;

1.4.Хадлан, тэжээл бэлтгэх ургац хураалтын үед цар тахлын халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

1.5.Байгалийн хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын явцад тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд шуурхай шийдвэрлүүлж ажиллах;

1.6.Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бүрдүүлэх гэрээ, хэлцлийг хийх, цаг хугацаанд нь татан байршуулах, хяналт тавьж ажиллах;

1.7.Мэргэжлийн байгууллагуудтай хамтран мал өвөлжилт, отор нүүдэл хийх ажлыг зохион байгуулан зураглалыг “ARG”-программд оруулж баталгаажуулах;

1.8.Хээлтүүлэгч малыг ялган төвлөрүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж өвөлжөө, хаваржаа, өвс тэжээлийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах;

1.9.Цаг агаарын сар, улирлын урьдчилсан төлөв байдлын мэдээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн богино дунд хугацааны урьдчилсан мэдээг малчид, иргэдэд шуурхай хүргэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, мэдээлэх /аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран хийх/;

1.10.Эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу ургац хураах арга технологийг сонгох, хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, ургацын штабыг байгуулж уртасгасан цагаар ажиллуулах;

1.11.Ургац хураалтад ажиллах хүн, хүч, техник, үтрэм, элеватор, зоорийн засвар, ариутгалыг холбогдох заавар, журмын дагуу хэрэгжүүлж шатах, тослох материалын нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;

1.12.Ургац хураалтад ажиллах хүн, хүчний тооцоог гаргаж улсын ургацын штабт захиалга өгөх, ажиллагсдын ажлын байрны аюулгүй байдлыг хангуулах, /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;

1.13.Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хүнсний хөнгөлөлт эдэлдэг иргэдийг ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэх ажилд дайчлан ажиллуулах;

1.14.Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа боловсруулж бэлтгэсэн уриншдаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх;

Хоёр. Мал эмнэлгийн газарт

2.1.Мал, амьтны гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, аймаг, сум дамжсан отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавих, гүйцэтгэлийг хянаж, үр дүнг тайлагнах;

2.2.Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох журам, зааврын дагуу зохион байгуулж, шаардлагатай эм бэлдмэл, халдваргүйтгэлийн бодис, урвалжийн нөөцийг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шуурхай удирдлагаар хангах;

2.3.Аймаг руу орох гарах постуудад ариутгалын дискамер байрлуулж, мал, мах тээвэрлэлтэд хяналт тавих

Гурав. Сум, багийн Засаг дарга нарт

3.1.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах нарийвчилсан төлөвлөгөө, зураглал гарган хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай авч ажиллах, холбогдох байгууллагуудад мэдээлэх;

3.2.Хүн амын өвөл, хаврын улиралд хүнсэнд хэрэгцээлэх мал, махны тооцоог гаргах, тодорхой хэмжээний нөөцийг сумандаа бүрдүүлэх;

3.3.Бэлтгэсэн нөөцийн махыг худалдан борлуулах цэг байршлыг тодорхойлж, санал хүргүүлэх;

3.4.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлж ажиллах, иргэд, малчдын өвс, хадлан бэлтгэх, хадлангийн талбайг хуваарилан олгох ажлыг цаг алдалгүй зохион байгуулах;

3.5.“Малын генетик нөөцийн тухай болон мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, малыг үржилд ашиглах, худалдан борлуулах,

нядлах зорилгоор мал, амьтныг сум, багийн нутаг дэвсгэрээс шилжих хөдөлгөөнд оруулахад хяналт тавьж ажиллах;

3.6.Мал сүрэгт намрын үзлэг, ангилалт, ээмэгжүүлэлт, заазлалтыг технологийн хугацаанд чанартай зохион байгуулах, хүнсэнд болон дотоодын махны үйлдвэрүүдэд нийлүүлэх малын тоог нарийвчлан гаргах;

3.7.Өөрийн аймгийн сумдад болон өөр аймгийн нутагт өвөлжиж, хаваржих, отор нүүдэл хийх өрх, малын тоог нарийвчлан гаргаж зураглал дээр тэмдэглэл хийх, холбогдох газруудтай гэрээ, хэлцэл хийх;

3.8.Ургац сүйтгэхээс сэргийлэх, мал орох, тариалангийн талбайн ойролцоо бэлчээрлүүлэхгүй байх талаар орон нутгийн удирдлага, малчид, ард иргэдийн дунд тодорхой ажил зохион байгуулах;

3.9.Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй энэ үед стратегийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах 2022 онд тариалах талбайдаа хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч зохион байгуулах;

3.10.Малын хашаа, хороо, худаг, уст цэгийн засвар, үйлчилгээг цаг алдалгүй гүйцэтгэх, ариутгал халдваргүйтгэлд хамруулах, түлш бэлтгэх, хувцас хэрэглэл, хоол хүнс нөөцлөх зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчин өрх тус бүрээр сайтар хангуулах;

3.11.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг чангатгах;

3.12.Мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй аймаг, сум дамжсан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бусад аймгаас отор нүүдлээр мал, амьтан ямар ч тохиолдолд хүлээн авахгүй байх;

3.13.Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлтэй тохиолдолд урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран шуурхай зохион байгуулах;

3.14.Сум бүр ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн салбар штабыг байгуулан 7 хоног бүрийн 1 дэх, 4 дэх өдрүүдэд ургац хураалтын явцын мэдээг аймгийн ургац хураалтын штабт цахимаар ирүүлэх;

Дөрөв. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар

Албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, үр дүнг нэгтгэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Засаг даргад танилцуулахыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн дарга /Б.Жавхлан/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Б.АЗЖАРГАЛ