Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх ​бэлтгэлийг хангах арга хэмжээний тухай

2024.10.31
22 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2020 оны 08 сарын 24 өдөр                                           Дугаар 01-04/04                                         Дархан

 

Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх
бэлтгэлийг хангах арга хэмжээний тухай

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 78,149,А/164,А/14,А/391 дугаар хамтарсан тушаал, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор ДААЛГАХ нь:

Нэг. Сумдын Засаг дарга нарт:

1. 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 1-нд эхлэхтэй холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлээс хамгаалах, хичээлийн шинэ жилийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллах.

 

Хоёр. Боловсрол, соёл, урлагийн газрын даргад:

1. Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн орчны эрүүл ахуйг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэхэд багш, сурагчдын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах.

 

Гурав. Эрүүл мэндийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт:

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, цэцэрлэгт хамрагдах хүүхдийг болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах ажлыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах.

2. Бүх шатны сургалтын байгууллагын халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, холбогдох нийтлэг шаардлагуудыг баримтлах, хичээл эхлэх бэлэн байдалд хяналт тавьж ажиллах.

 

Дөрөв. Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргад:

1.Хүүхдэд шаардлагатай амин дэм бүхий дархлаа дэмжих хоол, хүнсээр хангах, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, чанар, үнэ өртөгт тавих хяналтыг сайжруулж, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нэгдсэн зохицуулалт хийх.

 

Тав. Орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт:

1. Орчны аюулгүй байдлыг бүрэн хангахтай холбогдуулан бүх шатны боловсролын сургалтын байгууллагын камержуулалт, замын гэрэлтүүлэг, авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу чанартай хийх, сэргээн засварлах, шаардлагатай тохиолдолд хурд сааруулагч, явган хүний гарц, гэрлэн дохиог шинээр байрлуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

 

Зургаа. Мэдээлэл технологийн албаны дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын даргад:

1. Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл зан үйл, гарын ариун цэвэр сахих, дархлаа дэмжих зэрэг сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд хүргэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгуулах.

 

Долоо. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл:

1.Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хийсэн ажлын мэдээг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэхийг тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ