Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2, Засгийн газрын 2023 оны 09 дүгээр тогтоолын 3.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоол”-ын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан сумын 13 дугаар багийн иргэн Мягмарын Санжаа нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 дугаар 20-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн захирлаар 4 жил 3 сар, Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын сургуулийн захирлаар 1 жил ажилласан, Нийгмийн даатгалын шимтгэлийг 63 сар тасралтгүй төлсөн нь баримтаар нотлогдож байгаа тул түүний төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан 63 сар буюу 5 жил 3 сарыг төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд 5 жил 3 сар ажилласан хугацаанд адилтган тооцсугай.
2.Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох тухай тогтоолыг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүргэх, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхийг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д даалгасугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН