Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоол”-ын гуравдугаар хавсралтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн зөвлөх эмч Буяндалайн Эрдэнэтулга нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга (ерөнхий эмч) албан тушаалд 7 жил 5 сар тасралтгүй ажилласан нь баримтаар нотлогдож байгаа тул түүний төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан 7 жил 5 сарыг төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд адилтган тооцсугай.
2.Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох тухай тогтоолыг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүргэх, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхийг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д даалгасугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН