Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн албаны шалгалт зохион байгуулах салбар комисс томилох тухай

2024.10.31
21 үзсэн

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3.5.1, 3.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн Салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн жинхэнэ албанд ажиллах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой төрийн албаны ерөнхий шалгалтыг (2023 оны 3 дугаар улирлын) Дархан-Уул аймагт 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах салбар комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Салбар  комиссын  ахлагч:

А.Лхагважаргал

(Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга)

Гишүүд:

Х.Соёл-Эрдэнэ

(Соёл, урлагийн газрын дарга)

Б.Баяртуяа

(Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтэн)

П.Золзаяа

(Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч)

Б.Урантуяа

(Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн)

2.Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, орон нутгийн онцлогт тохирсон менежентийг тухай бүр зохион байгуулах, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг  шударга, ил тод, иргэдийг адил тэгш оролцох боломж олгох, шалгалт авах анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Салбар комиссын ахлагч  (А.Лхагважаргал)-д үүрэг болгосугай.

ДАРГА                                        О.ХҮРЭЛЧУЛУУН