Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Орон нутгийн өмчийн албаны бүтэц, орон тоог батлах тухай

2024.10.31
76 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМАГ 

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 01сарын 06                                                  Дугаар А/01                                                            Дархан

Орон нутгийн өмчийн албаны бүтэц, орон тоог батлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, аймгийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг дараах бүтэц, орон тоотойгоор ажиллуулсугай.
Албаны дарга – 1
Ахлах мэргэжилтэн – 1
Мэргэжилтэн – 2
Нягтлан бодогч – 0,5

           2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тус албыг үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ц. Сүхбаатар/-т даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА:                           А. ЭНХБОЛД