Нэр дэвшүүлэх тухай
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” -ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн албан тушаалд Очирхуягийн Энхмандахыг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэх талаар манлайлан ажиллахыг нэр дэвшигч (О.Энхмандах)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН