Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд Оюунгэрэлийн Мөнхтулгыг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллах, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлж, манлайлан ажиллахыг нэр дэвшигч (О.Мөнхтулга)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН