Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Зардал гаргах тухай

2024.10.31
21 үзсэн

Зардал гаргах тухай

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1, 7.3.4 дэх заалтыг  үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн албаны ерөнхий шалгалт өгч байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, сургалт орох багш нарын урамшуулалд шаардагдах 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвийн гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч (Х.Батбаатар)-д зөвшөөрсүгэй.

 2.Зардлыг зориулалтын дагуу зарцуулсан зардлын тооцоо, гүйцэтгэлийг гаргаж,  Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба (Б.Золзаяа)-д тайлагнахыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д үүрэг болгосугай.

ДАРГА                                    О.ХҮРЭЛЧУЛУУН