Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

2024.10.31
45 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2016 оны 12 дугаар сарын 09 -ний өдөр                                     Дугаар 07                                                                    Дархан

Бог малын гоц халдварт өвчинтэй тэмцэх тухай

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэнтэй холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 09 өдөр аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгавар гарчээ. Тус албан даалгаврыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.6 заалт. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.8, 4.5.9, 4.5.10, 4.5.12 дугаар заалтуудыг тус тус үндэслэн даалгах нь:

Нэг: Хонгор сумын Засаг даргад:

1.Бог малын гоц халдварт хонины цэцэг өвчний хоёр голомт дээр тогтоосон хорио цээрийн дэглэмийг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

2.Хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхэд шаардагдах ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг ХХААГ-аас татаж авах захиалга бэлтгэх.

3.Малчин болон мал бүхий өрхүүд хорио цээрийн хугацаанд малаа байнгын хараа хяналтанд байлгах, бусдын малтай малаа нийлүүлэхгүй, бэлчээр давхцуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис. халдвар хамгааллын хувцас болон шаардлагатай бодис материалын тооцоог бүрдүүлэх

Сумдын Засаг дарга нарт:

1.Ард иргэдэд бог малын цэцэг өвчин гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах.

2.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, малын гоц халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж хэрэгжүүлэх.

3.Хорио цээрийн дэглэм бууртал амьд мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ бичихгүй байх.

4.Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол цэцэг өвчний голомт бүхий нутаг руу зорчихгүй байх, малын болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний арилжаа. наймаа, худалдан авалт хийхгүй байх, мал тооллогын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ аөах, ариун цэвэр. халдваргүйжүүлэлтийг зохион байгуулах

5. Дархан сумын “Мал эмнэлэг үржлийн тасаг“-ийн нэгжүүдийн эмч нар, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарыг дайчлан. хуваарийн дагуу хяналтын постонд үүрэг гүйцэтгүүлж илтгэх хуудсыг с!агкЬап.пета@уаhоо.соm хаягаар болон 7037105 утсаар өдөр бүрийн 08:00. 13:00, 17:00 цагуудад илтгэх.

Хоёр: Аймгийн Онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн албаны даргад:

1.Гоц халдварт өвчний хорио цээр. хязгаарлалтын бүсэд мөрдөх дүрэм, журам, заавар, ариун цэврийн дэглэмийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж хяналт тавих.

2.Өвчилсөн мал байсан хашаа. саравчинд халдваргүйтгэлийн бодис. бэлдмэлээр халдваргүйтгэх.

3.Ариутгалын цэгээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгах,

4.Өвчний улмаас хорогдсон малын сэг зэмийг халдваргүйтгэл хийж устгах.

б.Өвчний голомтод ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг

холбогдох мэргэжлийн байгууллагууд хангаж. хамгаалах хувцас. ариутгал. халдваргүйтлийн арга хэмжээ авах.

6. Голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах

Гурав: Аймгийн Онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын газрын даргад:

1 Мал. малын гаралтай бүтээгдэхүүний худалдан борлуулах үйл ажиллагаанд хяналт тавьж хүнсний захуудын дотоодын хяналтыг сайжруулах

2.Сургууль. цэцэрлэгүүдэд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махыг хоол үйлдвэрлэлд хэрэглэх. махны мал эмнэлэг. ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавих

3.Хээлтүүлэгч мал тараасан айл бүрийн судалгааг гаргаж. малд үзлэг тандалт хийж байгаа байдалд хяналт тавих

4.Орон нутгаас тээвэрлэгдэж ирсэн мал. малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн мал эмнэлэг. ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй бол буцаах, устгах. улсын орлого болгох арга хэмжээ авах

5.Малчин. мал бүхий иргэд аж ахуйн нэгжид олон нийтийн хэвлэл мэдээлэл. РМ радио, үүрэн телефоны байгууллагаар дамжуулан сургалт сурталчилгаа хийх

6.6. Дархан сумын нутаг дэвсгэрт хяналтын постонд хуваарийн дагуу хяналт тавьж үүрэг гүйцэтгүүлж илтгэх хуудсыг йагкЬап.пета@уаhоо.соm хаягаар болон 7037105 утсаар өдөр бүрийн 08:00.13:00, 17:00 цагуудад илтгэх.

Дөрөв: Аймгийн Онцгой комиссын гишүүн Цагдаагийн газрын даргад:

-Халдварт өвчний голомт. хорио цээрийн дэглэм тоггоосон бүсэд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, нийгмийн хэв журам сахиулах. гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

-Хяналт шалгалтын чиглэлээр саатуулагдсан гарал үүслийн гэрчилгээгүй мал, махны тээвэрлэсэн асуудлыг мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн албатай шалгаж, саатуулж. түргэн шуурхай шийдвэрлэх.

-Тархвар судлалын дагуу маршрут тогтоож голомтыг илрүүлж илтгэх

Тав: Аймгийн Онцгой комиссын гишүүн Мэдээлэл технологийн албаны даргад:

-Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай зохион байгуулах.

-Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас батлагдсан мэдээ, мэдээллүүдийг дамжуулах

Зургаа: Аймгийн Онцгой комиссын гишүүн,Онцгой байдлын газрын даргад даалгах нь:

1.Албан даалгаврыг хэрэгжүүлэх гүйцэтгэлд нь хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах

2.Албаны гүйцэтгэлийг өдөр бүрийн 09:00. 14:00. 18:00 цагуудад аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг даргад илтгэх

3.Аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлтэнд үнэлгээ дүгнэлт өгч, дүнг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын даргад танилцуулахыг онцгой комиссын орлогч дарга. онцгой байдлын хурандаа Г.Батбаярт даалгасугай.

 

ДАРГА                                             С.НАСАНБАТ