Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай

2024.10.31
14 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2021 оны 03 сарын 09 өдөр                                 Дугаар 01-04/02                                                               Дархан

Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний шийдвэрээр Коронавируст халдвар ”Ковид-19” цар тахалын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг эхлүүлэх болсон тул коронавирусын халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль, тогтоомжийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх ажлыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор аймгийн хэмжээнд зохион байгуулах, бүх түвшинд хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх зорилгоор ДААЛГАХ нь: 

Нэг.Төрийн байгууллагуудад: 

1.1. Төрийн байгууллага бүр хүүхдийн эрх, хамгаалал,хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн боловсрол олгох сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулж хэвших, байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллах1.2. Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, үл хайхрах байдалд өртүүлэхээс урьдчилан сэргийлж, хүүхдийг болзошгүй эрсдэл /ахуйн осол, гал түймрийн аюул/-ээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлага, хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн заавар, зөвлөмжийг ажилтнууддаа тогтмол өгөх, үйл ажиллагаа зохион байгуулах 

1.3. Албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан шийдвэрлэж, дотоод гадаад орчны эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдийн асуудлаар ямар нэг алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх

1.4. Хүүхэд хамгааллын тухай 7 дугаар зүйлд заасан үүргийн дагуу эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдээлэх үүргээ биелүүлэх.

Хоёр.Сум, багийн Засаг дарга болон Хамтарсан багт: 

2.1 Харьяа нутаг дэвсгэрийн замын далан, ухсан нүх, суваг, шуудуу, траншей, худаг, дээврийн гарцыг хаах, таглаж битүүлэх, анхааруулах тэмдэг байршуулах, цахилгааны ил задгай шугам болон бусад эрсдэл учруулж болох хүчин зүйлсийг тодорхойлж, зөрчлийг арилгах ажлыг тогтмол зохион байгуулах2.2 Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулж, камержуулах, сургууль, цэцэрлэг, гэр зэрэг байнга зорчих орчны зураглал гаргах, эрсдэлтэй тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж аюулгүй байдлыг хангах 

2.3 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан дүрэм, журмыг баримтлах төлөвлөгөө баталж чиг үүргээ биелүүлэх

2.4 Түр хамгаалах байрнаас гэр бүлдээ эргэн нэгтгэгдсэн хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдалд хяналт тавих, хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах

Гурав. Аймгийн Онцгой байдлын газарт: 

3.1 Хүүхдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад суурилсан гамшгийн бэлэн байдлыг хангах сургалт, сурталчилгаа зохион байгуулах,3.2 Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг салбар байгууллага, ажилтнуудад гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшүүлэх, мэргэшүүлэх, дадлагажуулах сургалт зохион байгуулах 

3.3 Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдал тулгарсан үед авах арга хэмжээний заавар зөвлөмжийг иргэд, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах

Дөрөв.Аймгийн Цагдаагийн газарт: 

4.1 Хөршийн холбоог идэвхжүүлэх, хараа хяналтгүй хүүхэд, хүчирхийлэл, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаас тусдаа амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн хэв журмыг сахих чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах 

Тав.Аймгийн Замын цагдаагийн тасагт: 

5.1 Замын засвар, үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, шинэчлэх, хот хооронд, сум хоорондын замд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, бага насны хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвшүүлэхэд зөвлөмж өгөх, хяналт тавих.5.2 Хороолол дундах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах 

Зургаа.Аймгийн Эрүүл мэндийн газарт: 

6.1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад заавал мэдээлэх хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах6.2 Хүүхэд хамгааллын тухай 7 дугаар зүйлд заасан үүргийн дагуу эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдээлэх үүргээ биелүүлэх 

Долоо.Аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт: 

7.1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан дүрэм, журмыг баримтлах төлөвлөгөө баталж, чиг үүргээ биелүүлэх, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөтөлбөр, төлөвлөгөө гарган, бүх шатны боловсролын байгууллагуудад мөрдүүлэх7.2 Бүх шатны боловсролын байгууллагууд өөрийн эзэмшлийн зам талбай, барилга байгууламжийн аюулгүй байдлыг бүрэн хангах. /Нүх, худаг, цахилгааны утас гэх мэт/ 

Найм.Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт: 

8.1 Хүүхдийг аливаа осол, гэмтлээс сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих8.2 “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ”-г олон нийтэд сурталчлан таниулж, эрсдэлийн түвшин өндөр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хурдан морь унаач хүүхдийг даатгаж, даатгалын тохиолдол буюу сураггүй алга болох, бүхий л төрлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эрэн хайх, эрүүл мэндийг нөхөн сэргээх, тээвэрлэх, аюулгүй байдлыг хангах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн зардал зэргийг даатгалын компани нөхөн төлөх асуудлаар даатгалын компаниудтай хамтран ажиллах. 

8.3 Хүүхдийн асрамж, халамжийн төв, өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах.

8.4 Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн программд оруулж, нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх.

Ес. Аймгийн Захирагчийн ажлын алба: 

9.1 Цахилгааны үүсгүүр, цахилгаан дамжуулах шугам, трансформатор зэрэг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах, түгээх байгууламжуудын орчны хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авах.9.2 Эрчим хүчний тухай хууль тогтоомжуудад заасан хамгаалалтын зурвас, бүсийг чандлан тогтоох, хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, сургууль, цэцэрлэг, хүүхдийн парк, тоглоомын талбай, хүүхдийн зуслангийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, харуул хамгаалалтыг сайжруулах, цахилгаан дамжуулах шугамд гарсан аливаа осол гэмтлийг шуурхай илрүүлэн тухай бүрд нь засварлаж эрсдэлгүй болгох арга хэмжээ авч хяналт тавих. 

9.3 Хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангахад хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах

Арав.Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагууд, өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага иргэдэд: 

10.1 Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тогтмол зохион байгуулах.10.2 Хүүхдийн эрхийг хангах, аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тогтмол зохион байгуулах, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьдрах ур чадварт сургах хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит мэдээ мэдээллээр хангах 

Арван нэг.Хэвлэл мэдээллийн байгууллагад: 

11.1 Хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэсэн насны онцлогт тохирсон, хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөхүйц, эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтийг эерэг мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх байнгын цаг, хөтөлбөрийг бий болгож нэвтрүүлэх.11.2 Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамнаас коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар гаргаж байгаа зөвлөмж, мэдээллийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хялбаршуулсан байдлаар мэдээлэл бэлтгэн сурталчлах. 

11.3 Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж мэдээллэх.

Арван хоёр. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн бус байгууллага, эцэг эхчүүдэд уриалах нь: 

12.1 Эцэг эх нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдээ өөрсдийн хараа хяналтад байлгах, сонор сэрэмжтэй байж, хүүхдээ аливаа болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүмүүжлийн эерэг аргаар хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхэд өөрийгөө хамгаалах талаар сургах.12.2 Хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн боловсрол олгох сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулж хэвших, байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллах. 

12.3 Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах, хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, хамтран ажиллах

12.4 Хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээлэл, контентыг цацахгүй байх, зөв төлөвшил, ёс суртахуунтай Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг нэвтрүүлэх.

Албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, улирал бүрээр дүгнэж тайлагнахыг холбогдох төр, төрийн бус байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.Албан даалгаврын хэрэгжилтийн үр дүн, тайланг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сар бүрийн 25-ны өдрийн дотор ирүүлж, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлд тайлагнахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст даалгасугай.