Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Халдвар хамгааллын дэглэм, төрийн албан ​хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай

2024.10.31
8 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2021 оны 06 сарын 15 өдөр                                           Дугаар 01-04/05                                                                   Дархан

 

Халдвар хамгааллын дэглэм, төрийн албан
хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 118, 2021 оны 05 дугаар сарын 27-ны 154 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад ДААЛГАХ нь:

1.Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу байгууллагын нийт ажилтан, албан хаагчийн 30 хүртэлх хувийг ажлын байранд, 0-12 насны хүүхэдтэй эцэг, эх болон жирэмсэн эхчүүдийг хамруулаад 70 хүртэлх хувийг гэрээс цахимаар ажиллуулах,

2.Ажлын байрны дотоод орчинд нэг доор 10-аас илүүгүй хүнээр хязгаарлан /2 метрийн зай барих/, үйлчлүүлж буй иргэдийн хөдөлгөөний урсгалыг зохицуулах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах,

3.Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд нийт албан хаагчдын 30 хүртэлх хувьд тохирсон төрийн үйлчилгээг үзүүлж, цахимаар үйлчилгээ үзүүлэх тоог нэмэгдүүлэх,

4.Ажлын байрандаа болон цахимаар төрийн үйлчилгээ үзүүлэх, ээлжээр ажиллах хуваарь, мэдээлэл авах нээлттэй утсыг олон нийтэд ил тод байршуулж, мэдээлэх,

5.Гэрээсээ ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд хяналт тавих,

6.Хурал, цуглааныг цахимаар зохион байгуулах, нэг өрөөнд 3-аас илүү албан хаагч хамт ажиллахгүй байх,

7.Төрийн байгууллагын албан хаагчид дараах үйл ажиллагааг мөрдөж ажиллах. Үүнд:

-Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, оролцохгүй байх /соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, одонгийн найр, сэвлэг үргээх ёслол, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт/

-Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй, хараа хяналтгүй гэрээс гаргахгүй, тоглоомын төв, секц, дугуйланд хамруулахгүй байх,

-Коронавируст халдварын ойрын хавьтал болж гэрийн тусгаарлалтад орсон албан хаагчид гадагш гарахгүй байх зарчмыг чанд баримтлах,

8.Албан даалгаврыг нийт албан хаагчдад танилцуулж тэмдэглэл хөтөлж, албан хаагчдаар гарын үсэг зурж баталгаажуулан хувийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор, хэрэгжилтийг зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн ажлын мэдээ, тайланг долоо хоног бүрийн баасан гаригт аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэхийг бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                                     Б.АЗЖАРГАЛ