Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай

2024.10.31
10 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2021 оны 03 сарын 09 өдөр                                                             Дугаар 01-04/02                                                               Дархан

Сахилга хариуцлага, дэг журмыг
сайжруулах тухай

Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргасан тогтоол, дүрэм, журам, Төрийн албаны ёс зүй, төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, дэг журам, төрийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт ДААЛГАХ нь:

Нэг. Ёс зүй, сахилга хариуцлагыг мөрдүүлэх чиглэлээр

 

1.1. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр байгууллагын хэмжээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс төрөөс ангид, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах,

1.2. Алба хаагчдын дунд Төрийн албаны тухай хууль, Авлигын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, тогтоомжийг таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх,

1.3. Байгууллагын ёс зүйн зөвлөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах,

1.4. Сахилга, ёс зүйн аливаа зөрчил гаргасан албан хаагчдын талаарх мэдээллийг цуглуулах, илрүүлэх ажлыг зохион байгуулан ёс зүйн зөвлөл, даргын дэргэдэх зөвлөл, сахилгын хороогоор хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх,

 

Хоёр.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

 

2.1. Авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдалтай эвлэршгүй байж, авлигыг мэдээлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх,

Гурав.Төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулах чиглэлээр

 

3.1. Төрийн албан хаагчийн цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, албан үүргээ чанартай, үр дүнтэй хэрэгжүүлж, ажлын байрны дэг журмыг чанд сахих,

3.2. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэх, алдаа дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах,

3.3. Төрийн үйлчилгээг Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй, эелдэг харилцан, сэтгэл ханамжийн баталгааг бүрэн хангах.

 

Дөрөв. Ил тод байдлыг хангуулах чиглэлээр

4.1. Төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр олгох нөхцөл боломжийг судлан шийдвэрлэх, байгууллага бүр цахим хуудастай болох, мэдээллийг тухай бүр шинэчилэн оруулж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах,

4.2.Төрийн албан хаагч бүр мэдээлэл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өөрийн эрхэлж байгаа ажлын талаарх мэдээ, мэдээллийг хугацаа алдахгүй өгөх,

4.3.Аймгаас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагааг бусад төрийн байгууллагатай хамтран зохион байгуулан хоорондын уялдаа холбоог ханган ажиллах,

Тав. Албан даалгаврын хэрэгжилтийг тайлагнах

 

5.1.Албан даалгаврын хэрэгжилтийг аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний газар, хэлтэс, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага сар бүр хийсэн ажлын тайландаа тусган аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх,

5.2. Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /О.Хүрэлчулуун/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                      Б.АЗЖАРГАЛ