Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 7.1, 7.3.4 дэх заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэхээр төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 94 иргэнд дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулсан (2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд) багш нарын урамшуулал, Салбар зөвлөлөөс 2023 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулсан операторын ажлын хөлсөнд шаардагдах нийт 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвийн гэрээгээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааны зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын ахлах нягтлан бодогч (Х.Батбаатар)-д зөвшөөрсүгэй.
2.Зардлыг зориулалтын дагуу зарцуулсан зардлын тооцоо, гүйцэтгэлийг гаргаж, Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба (Б.Золзаяа)-д тайлагнахыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН