Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн нээлтэд оролцсон юм.
Тус төв ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд бүртгэлтэй 5200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеийн онцлогтоо тохирох чиглэлээр хөгжлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэж байна.
Мөн 30 гаруй ажлын байр бий боллоо.Тус төвд аутизмтай хүүхдүүдийн өдөр өнжүүлэх бүлгийг ч нээн ажиллуулах юм.
2000м2 талбайтай тус төвийг барьж байгуулахад аймаг орон нутгаас барилгын газрыг олгосноос гадна барилгын гадна замыг төв замтай холбох, үер усны хоолойг зайлуулах, шатахуун түгээх станцын зориулалтаар тус төвийн хажууд олгосон газрыг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийснийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцлов.