Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх
  1. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

1.1 Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67, 2011 оны 296, 2016 оны 9 дүгээр тогтоолын дагуу “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс” нь байгуулагдсан. Аймгийн Засаг Даргын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны 01-А/04 захирамжаар бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан.

 

1.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс нь МУ-ын хөгжлийн бодлого, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тус хэлтэс нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтэц /эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, шуудан/, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцаа, байгаль орчин /байгаль хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх/, хүнс, хөдөө аж ахуй /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар, тариалан/, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэнэ. (2016.08.31-ний Засгын Газрын хэрэг эрхлэх газар ХЭГ/1433)

 

1.3 ХБТХОХ-ийн дарга нь аймгийн ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, мэргэжилтнүүдтэйгээ “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.

 

2.ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

2.1 ХБТХОХ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХҮРЭЭНД
-Аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт

-Худалдаа, үйлчилгээний салбар

-Газрын харилцаа, хот байгуулалт, барилга, орон сууцны салбар

-Дэд бүтцийн салбар

-Байгаль орчны салбар

-Аялал, жуулчлалын салбар

-Уул уурхайн салбар

-Хөдөө аж ахуйн салбар

-Хүнс, хүнсний бүтээгдэхүүний салбар

-Зам, тээврийн салбар

-Өрхийн аж ахуй, жижиг бизнес, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбар

-Ахуйн үйлчилгээний салбар

–Хүнд үйлдвэрийн салбар (Барилгын материалын үйлдвэрлэл, Үйлдвэр технологийн парк)

-Хөнгөн үйлдвэрийн салбар

-Салбаруудын хяналт шалгалт

-Аймгийн хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөх, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлого боловсруулах, стратегийн төлөвлөлт хийх, хэрэгжилтийг хангуулах, үр дүнг тооцох, тайлагнах,

-Аймгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, хөрөнгийн үр ашгийг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангуулах

-Хөрөнгө оруулалтаар аймагт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг хангуулах

-Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл, хэрэгжилт, үр дүнг тооцох, тайлагнах

-Хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээг байнгын ашиглалтад хүлээн авах

 

2.2 ХБТХОХ нь дараах гол тайлан мэдээ гаргана. Үүнд:

  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
  • Шилэн данс
  • Сайдуудтай байгуулсан гэрээний хэрэгжилт
  • Засаг даргын шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт
  • Аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоолын хэрэгжилт
  • Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт
  • Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт
  • Аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт
  • Хот хөдөөгийн хөгжлийн бодлого
  • Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
  • Дархан-Уул аймгийг хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах
  • Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилт
  • Хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт
  • “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээний тайлан
  • Байгууллагын ил тод байдлын үнэлгээний тайлан
  • Эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн хэрэгжилт
  • Хэлтсийн сарын ажлын тайлан /Харьяа агентлагууд/
  • Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт
  • Улсын дайчлагааны төлөвлөгөө боловсруулах
  • Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилт
  • Хөгжлийн индекс

 

Албан тушаал Албан хаагч
1 Дарга П.Батсүх
2 Ахлах мэргэжилтэн Г.Ундармаа
3 Аймгийн ерөнхий эдийн засагч, ахлах мэргэжилтэн Б.Батсүх
4 Хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн бодлогын мэргэжилтэн Б.Буянбат
5 Байгаль орчин, газрын харилцаа, хүнд үйлдвэрийн бодлогын мэргэжилтэн Г.Отгончимэд
6 Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Н.Бурмаа
7 Жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн Т.Отгонбаатар
8 Хөдөө аж ахуй, ахуй үйлчилгээний салбарын бодлогын мэргэжилтэн Ч.Анхбаяр
9 Дэд бүтцийн бодлогын мэргэжилтэн Ч.Ундрах
10 Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа
11 Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан
12 Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Х.Учрал
13 Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.Сүхбаатар