Мото сонирхогчид болон мото клубүүд, иргэд олон нийтэд зориулсан мото улирлын нээлт хийх, Мото спорт аяллыг дэмжин хөгжүүлэх зорилгоор “Дархан мото 2025” төвийн бүсийн мото сонирхогчдын өдөрлөг, үйл ажиллагаа Найрамдал талбайд талбайд нээлтээ хийлээ.
Энэ үеэр шилдэг мотоцикл уралдаан, техник жолоодлогын ур чадварын үзүүлэх тоглолтууд, азтан шалгаруулах шагнал гардуулах ёслол, соёл, урлагийн үйл ажиллагаа болж байна.
Төвийн бүсийн мото сонирхогчдын өдөрлөгт Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын мото клубийн 150 тамирчид классик, кросс, спорт, крусер, ATV гэсэн ангиллаар оролцож жолоодлогын ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор цуглажээ. Уралдааны хамгийн ахмад тамирчин 65 настай, хамгийн залуу нь 5 настай тамирчин оролцож байна.

