120 сая төгрөгийн шагналын сантай “DARKHAN CUP-2024” Улсын чанартай Бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж төрөл тус бүрээр шилдгүүд тодорлоо.
Тус тэмцээнийг Дарханы Бодибилдинг фитнессийн холбооноос ерөнхийлөн зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2 дахь жилдээ Дархан хотын 63 жилийн ойг тохиолдуулан өргөн цар хүрээнд боллоо.
Хаалтын үйл ажиллагаанд, тэмцээнийг дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Буяагийн Тулга мөн аймгийн удирдлагууд хүрэлцэн ирж шагналыг нь гардууллаа.


