Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“Call for you-IV” хөтөлбөр эхэллээ

2024.01.16
61 үзсэн

Тус хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилгатай, зөв хандлагатай залуучуудад (9-10 ангийн сурагчид) туршлагатай багш, менторуудын багаар дамжуулан англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хувийн ур чадвараа (цаг төлөвлөлт, мэргэжил сонголт) хөгжүүлэхэд туслах, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох боломжийг олгох, Дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой үйл ажиллагаа юм.
Хөтөлбөрт 132 хүүхдээс 3 үе шаттайгаар шалгаруулалт явуулан 25 сурагч , 8 сайн дурын сурагч сонгон 10 хоногийн турш үнэ төлбөргүй Англи хэлний эрчимжүүлсэн сургалт, менторын сургалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцох юм.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал, ГБХЗХГ-ын дарга Д.Амгалан нарын албаны хүмүүс оролцлоо.