Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“CALL FOR YOU” (CFY) менторшип хөтөлбөр дөрөв дахь удаагаа зарлагдлаа

2023.12.22
52 үзсэн

Дархан-уул аймгийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдаж буй: “CALL FOR YOU” (CFY) менторшип хөтөлбөр дөрөв дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Тус хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, идэвх санаачилгатай, зөв хандлагатай залуучуудад (15-16 насны) туршлагатай багш, менторуудын багаар дамжуулан англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хувийн ур чадвараа (цаг төлөвлөлт, мэргэжил сонголт) хөгжүүлэхэд туслах, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох боломжийг олгох, дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой орчин цагийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа юм.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
1. Дархан-Уул аймгийн хувийн болон улсын сургуулиудын 9,10-дугаар ангийн сурагч байх
2. Хөтөлбөрийн турш танхимын сургалтад тасралтгүй хамрагдан, идэвх санаачилгатай оролцох боломжтой байх
3. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлдэг, манлайлагч болох хүсэл тэмүүлэлтэй байх
4. Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
Хамрах хүрээ: ЕБС-ийн 9, 10-р ангид суралцаж буй сурагчид.
Хугацаа: 2023.12.22-2024.01.07
Зохион байгуулагч: Америкийн соёл мэдээллийн төв болон JCI Найрамдал салбар байгууллага
Шалгаруулах хүүхдийн тоо: 25
Шалгаруулалт нь 3 үе шаттай явагдана
1-р шат: Анкетын шалгаруулалт 2023.12.22-2024.01.07-ны 23:59 цаг хүртэл явагдана.
2-р шат: Шалгарсан сурагчдын тестийн шатны шалгаруулалт 2024.01.09-2024.01.10-нд онлайн хэлбэрээр явагдана. /мэйл хаягаа зөв оруулна уу/
3-р шат: Ярилцлагын шат 2024.01.11-нд зохион байгуулагдах бөгөөд шалгаруулалтад тэнцсэн сурагчид цаашид багш, менторуудын онлайн болон танхимын сургалтад хамрагдаж, ирээдүйн манлайлагч болоход шаардлагатай үндсэн ойлголтууд болон англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг үнэ төлбөргүй авна.
Өргөдлийг 2023.12.22-ний 13:00 цагаас 2024.01.07-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.
Өргөдөл хүлээн авах холбоос:
Холбоо барих утас: 99958000, 99393217, 99970789
И-мэйл: callforyou2022@gmail.com
Өнөөдөр суралц! Маргааш манлайл!