Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“CALL FOR YOU” (CFY) МЕНТОРШИП ПРОГРАМ 7 ДАХЬ УДААГИЙН ХӨТӨЛБӨР ӨНДӨРЛӨЛӨӨ

2026.01.16
75 үзсэн
Ахлах ангийн сурагчдын өөрийгөө нээж хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Call for you” менторшип хөтөлбөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэй 5 дахь жилдээ 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хөтөлбөрт 25 сурагч хамрагдаж өнөөдөр сертификатаа гардан авлаа.
Тус хөтөлбөрөөр зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж 14 хоногийг үр дүнтэй өнгөрүүлсэн талаар хүүхдүүд хуваалцлаа. Цаашлаад сурч мэдсэнээ ахиулан IELTS-ын шалгалтад бэлтгэх, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй байна.