ОХУ-ын Буриад улсын Зэдын аймгийн Соёлын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дархан хотод ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар соёлын болон боловсрол, хүүхдийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зэдын аймгийн уран бүтээлчдийн тоглолтыг Дарханчуудад толилуулахаар болов.
Мөн хоёр аймгийн хүүхэд багачуудыг зуслан солилцооны хөтөлбөрт хамруулах, буриад хэл соёлын боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг харилцан зохион байгуулах юм.
Манай аймаг нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд 23 хотуудтай найрамдалт харилцаагаа өргөжүүлэн ажилладаг. Энэ удаад Дархан хотод хийгдэх тоглолтын үеэр ОХУ-ын Буриад улсын Зэдын аймагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж харилцаагаа бататгах юм.