Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” богино хугацааны сургалтыг Дархан-Уул, Орхон аймгийн нийт 55 багийн Засаг дарга нарт 2023 оны 01 дүгээр сарын 25,26-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн профессор Я.Бямбабаяр, Төрийн захиргааны тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг нар явуулж байна.