Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан хотын иргэд 2 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ автобусаар зорчино

2024.01.20
113 үзсэн

 

 

 

Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учир өнгөрсөн оны 6 сараас эхлэн бүрэн зогссон.

Өнгөрсөн 9-р сард МУ-ын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж цоо шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Skywell маркийн 100% эко-цахилгаан 20 ширхэг шинэ автобус Дархан хотын зүг жолоо залжээ.

Тун удахгүй 2-р сарын 1-ээс эхлэн эко, цахилгаан, орчин үеийн автобусаар иргэд зорчиж, Дархан хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэхээр болжээ.

Хятад улсын “SKYWELL” үйлдвэрийн, одоогоор Монгол Улсад байгаа хамгийн сүүлийн үеийн буюу үйлдвэрээсээ 2023 онд гарсан, Олон улсын стандарт жишигт нийцсэн, Тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй, үйлчлэх боломжийг хангасан, Дотроо болон гаднаа камержуулалтын иж бүрэн системтэй, Дэлгэцтэй, Зорчигчид гар утсаа, электрон хэрэгслээ цэнэглэх боломжтой USB оролттой, Тав тухтай, дулаан, Цэнэглэх 4 ширхэг зориулалтын төхөрөөмжтэй нийт 20 ширхэг цахилгаан автобус өнөөдөр /2024-01-19/ албан ёсоор нийлүүлэгдэж, “Элит хөгжил” ХХК-ийн автобус баазад байршлаа.

Удахгүй шинэ чиглэлүүдийг танилцуулна гэж мэдээлэв. Үнэ тарифын хувьд өөрчлөлт орохгүй /том хүн-500₮, хүүхэд-300₮/

МУЗГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сангийн сайд УИХ гишүүн Б.Жавхлан болон УИХ гишүүн Г.Дамдинням, Б.Баттөмөр нартаа нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Иргэд та бүхнийг ариг гамтай хэрэглэхийг уриалж байна.