Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“DARKHAN CUP 2024” U15-17 насны волейболын нээлттэй тэмцээний аваргууд тодорлоо

2024.01.10
48 үзсэн
2024 оныг Дархан-Уул аймаг “Өсвөрийн тамирчдаа дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд зохион байгуулсан “Darkhan Cup 2024” U15-17 насны волейболын нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын 3 дүүрэг, 9 аймгийн эрэгтэй, эмэгтэй нийт 72 багийн 800 гаруй тамирчин оролцсон юм.
Эмэгтэй аваргын алтан медалийн эзэн буюу тэргүүн байранд Улаанбаатар хотын Баярсайхан дасгалжуулагчтай Уурхайчин баг, дэд байранд мөн Улаанбаатар хотын Баттулга дасгалжуулагчтай Баянгол Өргөө баг, гуравдугаар байранд Багануур дүүргийн Мария дасгалжуулагчтай Багануур гүн галуутай баг тус тус шалгарлаа.
Эрэгтэй аваргын алтан медалийг Улаанбаатар хотын Тамир дасгалжуулагчтай Ноён баг, мөнгөн медалийг Давааням дасгалжуулагчтай Sky ball баг, хүрэл медалийг Хэнтий аймгийн Доржжагдаг дасгалжуулагчтай баг тус тус хүртлээ.
Мөн шилдэг эмэгтэй, эрэгтэй холбогч, хамгаалагч, тэгш тоглогчыг шалгаруулсан юм. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Баярсайхан, Даваасүрэн нар тодорлоо.
Цаашид Дархан-Уул аймгийн ЗДТГ, Волейболын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.