Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Алслагдсан малчин өрхүүдийн өвөлжилтийн байдалтай танилцах ажил хонгор сумаас эхэллээ

2024.01.10
55 үзсэн

Дархан-Уул аймгийн сумдын алслагдсан малчин өрхүүдийн нөхцөл байдал, өвс тэжээлийн нөөц зэрэг өвөлжилтийн байдалтай танилцах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлж эхний ээлжид Хонгор нутгаас сумаас өчигдөр эхэллээ.

Өчигдөр буюу 1-р сарын 10-ны өдрийн байдлаар тус сумын 2-р баг, хүйтний гол, яргайт, нам даваа зэрэг алслагдсан 44 өрхүүдээр явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчдын санал хүсэлтийг сонсон, өвс тэжээлийн нөөцийн судалгааг авлаа.

Урьдчилсан байдлаар Малчид өвөлжилт хүндрэлгүй, малын хорогдолгүй, өвс тэжээлийн нөөц хангалттай байна гэлээ.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан ахалж, сум багийн удирдлагууд, ХХАА, Мал эмнэлгийн газар, ОБГ, ЭМГ, УЦУОШГ хамтран зохион байгуулж байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас явуулын амбулаторийн үзлэгийг явууллаа. Үүнд цусны даралт, цусан дахь сахар, холистрин, 0-5 насны өвчлөл , жирэмсэн, ахмад настны өвчлөлийн үзлэг хийж, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг явуулсан юм.

Тэр бүр төв рүү орж эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чаддаггүй өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь хамгийн хэрэгтэй зүйл хэмээн малчид онцлон хэлж байлаа.

Нийт 44 өрхөд давхардсан тоогоор 120 эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаа.

Хонгор сумын хэмжээнд цасны зузаан 11-28см дунджилбал 16см, нягт 0.15-0.16 грам см куб байна. Энэ нь өвөлжилт хүндрээгүй байгааг илтгэж байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Өвөлжилттэй танилцах ажил бусад сумдаар үргэлжилж байна.