Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

28-р цэцэрлэгийн барилгын нэг хэсгийг хүчитгэн засварласан ч цаашид эрсдэл үүсэх магадлал өндөр тул 2026 оноос суурин дээр нь шинэ цэцэрлэг барих саналаа хүргүүлэхээр шийдвэрлэлээ

2024.01.08
73 үзсэн

Дархан-Уул аймгийн Дархан сумын 28 дугаар цэцэрлэгийн барилгын баруун жигүүр суулт өгч эрсдэл тулгарсан учир аймгийн Онцгой комиссоос тус цэцэрлэгийн 2 ангийг яаралтай хүчитгэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын эрсдэл өндөр хэсэгт хүчитгэх ажлыг Оргил таур компани 2023.12-р сараас 2024-01 сар хүртэл яаралтай хийж гүйцэтгэн өнөөдөр /2024.01.08/ улсын комисст хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэгийн барилга нь 1985 онд баригдсан бөгөөд 40 өөд жилийн өмнөх барилгын зураг төсөв, стандартаар баригдсан, технологийн шийдэл нь өнөөгийн нөхцөл байдлалд тохирохгүй болсныг мэргэжлийнхэн хэлж байна.
Хэдийгээр хүчитгэн өнөөдрөөс 2 бүлэгт хүүхдүүдээ ахин авч эхэлсэн ч цаашид эрсдэл өндөр байгаа тул тухайн барилгыг нурааж суурин дээр нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатайг барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүд болон Монгол улсын зөвлөх инженер хэллээ. Өмнө нь НД-ын хэлтэс байхдаа ч барилгын стандарт аюулгүй байдал алдагдсан тул хүчитгэж байсан удаатай юм байна.
Тиймээс аймгийн Засаг дарга Б.Азжаргал оны өмнө болон өнөөдөр тус цэцэрлэгт ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцан харьцуулалт хийж, мэргэжлийнхний зөвлөгөөг сонссоны үндсэн дээр 2026 онд улсын төсөвт шинэ цэцэрлэг барих төсвийг суулгах саналаа холбогдох яам, агентлагт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
28-р цэцэрлэг 2019 онд байгуулагдаж одоогийн байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тус цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 6 бүлгийн 190 гаруй хүүхэд СӨБ-д хамрагдаж байна.