Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Бүтэц, зохион байгуулалт

2022.05.11
65 үзсэн

ЦЭРГИЙН ШТАБЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Ардын цэргийн хэрэг эрхлэх яам /АЦХЭЯ /-аас цэргийн төлөөлөгчөөр хошууч Пүрэвийн Лханаажавыг 1963 оны 5-р сарын 2-ны өдрөөс Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1963 оны 5-р сарын 31-ний өдрийн 62 тоот захирамжаар томилон ажиллуулснаар эхэлсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дугаар тушаалд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Цэргийн штаб байна.

1.2 Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий цэргийн мэргэжлийн байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн нэгж юм.

1.3 Цэргийн штаб нь Зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.

1.4 Цэргийн штаб нь Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомж үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан чиглүүлж ажиллах үндсэн үүрэгтэй.

1.5 Цэргийн штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

1.6 Цэргийн штабын дарга нь ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.