Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
43 үзсэн

3. ЦЭРГИЙН ШТАБЫН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Цэргийн штабын үйл ажиллагаа нь Батлан хамгаалахын сайд, Аймгийн Засаг даргын бодлогын баримт бичгүүдэд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ.

3.2 Засгийн газраас дэвшүүлж буй “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх” батлан хамгаалах стратегийн зорилгод хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ.

3.3 Цэргийн штабын үндсэн үйл ажиллагааг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилсон штабын дарга удирдана.

3.4 Цэргийн штаб нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Батлан хамгаалах хууль тогтоомжыг сурталчлах, хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах хэрэгжилтэнд хяналт тавих.
  2. Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний шинэчлэлтийн бодлогыг сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах
  3. Орон нутгийн хамгаалалтын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах
  4. Хууль тогтоомжын хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлгээ дүгнэлт хийх
  5. Цэргийн үүрэгтний бүртгэл хөтлөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх,
  6. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан хугацаат албаны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах
  7. Цэргийн албыг биеэр хааж буй иргэдтэй цэргийн анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалт дадлага явуулах,
  8. Цэргийн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан иргэдийн төлбөр төлөлтөд хяналт тавих, бүртгэл тооцоог нь хөтлөх,
  9. Цэргийн штабын бэлэн байдлын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх,
  10. ”Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний ойн арга хэмжээг тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулан явуулах
  11. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” тоглолтыг зохион байгуулж явуулах
  12. Дархан-Уул аймгаас цэргийн албанд татагдан алба хааж байгаа иргэдээ эргэх,тэдний цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох
  13. Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх
  14. Гэрээт цэргийн албанд иргэдийг элсүүлэх, уг албанд иргэдийг элсүүлэх дур сонирхолыг нэмэгдүүлэх
  15. Цэргийн насны залуучуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үр дүнг нь тооцох
  16. Цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж явуулах, тавих хяналтыг сайжруулах
  17. Цэргийн насны болон өмнөх насны залуучуудын дунд эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэсэн 3-аас доошгүй арга хэмжээ зохион байгуулах
  18. Амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа ЦЖАХ-ийг бүртгэх, чөлөөний хуудас, томилолтонд тэмдэглэл хийх
  19. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж явуулах
  20. Сум, Багийн Засаг дарга нартай цэргийн бэлтгэл сургалт зохион байгуулж явуулах
  21. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг аймгийн Засаг даргын захирамжийг удирдлага болгон,ЗХЖШ-ын Даргын “Цэрэг,техникийн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулан явуулах