Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дугуйлан, секц хичээллэхийг хязгаарлаагүй

2023.12.18
96 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаал гарсантай холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
– ЕБС-ийн хичээл, сургалтыг 2023.12.29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан аймгийн хэмжээнд хичээлээс гадуур зохион байгуулдаг дугуйлан секц, уралдаан тэмцээнийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, цаашид хэвээр үргэлжлүүлэх,
– Цагийн хуваарь гарган сурагчдаа давтлагад хамруулах эсэхийг сайдын тушаалтай уялдуулан ЕБ-ын сургуулиуд өөрсдөө дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэх,
– Дотуур байртай ЕБ-ын 6 сургуулийн байранд байгаа сурагчдын тоо судалгааг нарийвчлан гаргаж, цахим, зайн сургалтын үеийн хичээлийг тасралтгүй явуулах, байрны сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад нь гараас гарт хүлээлгэн өгөх,
– Гэртээ харах хүнгүй үлдэж байгаа бага насны хүүхдүүдийн судалгааг гаргаж, хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх, багш нар эргэх холбоотой ажиллах,
– Сурагчдын гар утсанд байршил тогтоох аппликейшн суулгах, E-Mongolia-Ekids цонхоор нэвтрэн мэдээллээ дамжуулах боломжийг хүүхдэд нээж өгөхийг эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөх, хамтран хэрэгжүүлэх,
– 1-5 ангийн хүүхэдтэй төрийн албан хаагчийн хүүхэд нь өвдсөн, харах хүнгүй бол тухайн байгууллагын удирдлагууд үйл ажиллагаатайгаа уялдуулан ажилтнаа зайнаас болон богинсгосон цагаар ажиллуулах, нэн шаардлагатай нөхцөлд цалинтай чөлөө өгөх зохицуулалтыг дотооддоо хийх, үүнийг мөн хувийн хэвшлийн ААНБ-дад уриалах,
– Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт сургалтын үйл ажиллагааг хязгаарлах түвшинд хүрээгүй учир СӨБ хэвийн ажиллуулах шийдвэрийг тус тус гаргалаа.
Гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг БШУГ, ЕБС, СӨББ-ын болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.