Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үйл ажиллагаа, чиг үүрэг

2022.05.11
46 үзсэн

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг орон нутагт хангуулах, аймгийн эдийн засгийг хөгжүүлэх урд, дунд, богино хугацааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, үр дүнг тооцох, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

3.1.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичгийг судлаж, орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх.

3.1.2.Төрийн хууль, тогтоомж, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

3.1.3.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төлөвлөх, тайланг нэгтгэх,

3.1.4. Аймгийн эдийн засгийн байдлын талаар судалгаа хийж түүнд үндэслэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, урт дунд хугацааны бодлогыг боловсруулах, төлөвлөх.

3.1.5. Бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүн, үр нөлөөг тооцох,

3.1.6 Бодлогын баримт бичгүүдийг сурталчлах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, үр дүнг тооцох.

3.1.7 Аймгийн тухайн жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгтгэн боловсруулж ИТХ-д өргөн барьж батлуулах

3.1.8 Аж үйлдвэрийн салбарын хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөр төслийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тооцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх,

3.1.9 Үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг ,хөнгөлөлттэй зээлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих, холбогдох тайлан, дүн мэдээг нэгтгэн гаргах

3.1.10 Улсын төсвийн хөрөнгө оруулалтын урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг хангуулах.

3.1.11 Орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах, төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг хангуулах, санхүүжилт олгох, тайлагнах, гүйцэтгэлийн баримт бичгийг нэгтгэж архивын нэгж үүсгэх.

3.1.12.Төсвийн ил тод байдлыг хангах, шилэн данс хөтлөх, байгууллагын ил тод мэдээллийн самбар болон сайтад мэдээ мэдээллийг байршуулах, шинэчлэх.

3.1.13 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх

3.1.14 Иргэний өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх

3.1.15 Аймгийн ИТХ-аас гарах шийдвэрийн төслийг боловсруулах, иргэдийг хүлээн авч уулзах, аймгийн Засаг даргын гаргах шийдвэрийн төслийг боловсруулах, хурал зөвөлгөөн хийх, тэмдэглэл хөтлөх