Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үл тэвчье, үл эвлэрье өдөрлөгийг зохион байгууллаа

2023.12.08
56 үзсэн

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тунхагласан.

Тус өдрийг угтан Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас авлигыг үл тэвчих үзэл, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх хандлага, шүгэл үлээх соёлыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, нийгэмд учрах хор уршгийн талаар өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үл тэвчье, үл эвлэрье” өдөрлөгийг зохион байгуулж байна.

“Авлигатай тэмцэх олон улсын өдөр”-ийг угтан Контент уралдаан, Уран уншлагын уралдаан, Гар зургийн уралдааныг бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон, иргэд болон их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчдын дунд зарласан.

Энэ үеэр уралдааны дүнг танилцуулж тус бүрт эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.

Оролцогчид авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сэдвийн хүрээнд аливаа зөрчил доголдол, түүний хол уршгийн талаар чөлөөтэй сэтгэн шинэлэг санааг дэвшүүлсэн олон бүтээлүүдийг хийж оролцжээ.

Уран уншлага, контент уралдааныг нэг насны ангиллаар явуулсан бол гар зургийн уралдаан нь 6-11 нас, 12-18 нас гэсэн 2 насны ангиллаар явагдаж хүрэлцэн ирсэн үзэгчдээс хамгийн их хандалт авсан 2 бүтээлийг шалгарууллаа. Энэ үеэр иргэд олон нийтийн дунд танин мэдэхүйн сэдэвт АХА тэмцээнийг аймгийн ИТХ-аас зохион явууллаа.